Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Aдмин / Орон нутаг

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулахад

- Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх;

- Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх;

- Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх;

- Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх;

- Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;

- Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

зочин [66.181.189.209] 2024-03-20 16:37:10

Хавар цаг богино хугацаагаар салхилдаг шүүдээ удаан үргэлжилдэггүйг бүгд л мэднэ Гэнтийн зүйл байхыг үгүсгэхгүй амьдрал явдагаараа явж ирэх жил цас ордогоороо орно Зун наадамын өмнө цас орж байсан тохиолдол байна аа Хэт сүржигнэх муухай Ерөнхийдөө дулаан байхад учиртай хө


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.