"The MongolZ" дэлхийн аваргын Elimination Stage шатанд шалгарсан Монголын анхны баг боллоо

Aдмин / Спорт

"PGL Major Copenhagen 2024" буюу CS2 тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Дани улсад болж байгаа билээ. Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн нь Open stage, Elimination Stage, Playoff Stage гэсэн гурван шаттайгаар энэ сарын 17-31-нд зохион байгуулагдана. Дэлхийн аваргад Ази тивийг төлөөлж буй "The MongolZ" баг Open stage шатанд ОХУ-ын AMKAL ESPORTS, Хятадын Lynn Vision, Бразилын Legacy зэрэг багийн хожлоо.

Ингэснээр CS2 тоглоомын дэлхийн аваргад Ази тивийг төлөөлөн оролцсон баг анх удаа "Elimination Stage"-д шалгарч байгаа юм. Мөн CS2 тоглоомын дэлхийн аваргад Ази тивээс гурван баг оролцох эрхийг тэд авч ирлээ.

"The MongolZ" сүүлийн тоглолтоо Бразилын Legacy багийн эсрэг ВО3 журмаар хийсэн бөгөөд 2:0 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан.

Тэд эхний үед өөрсдийн сонгосон Ancient дээр 13:9-ийн харьцаатай хожсон. Энэхүү тоглолтод 16 настай Mzinho буюу Б.Аюуш 25 хийснээр багаа тэргүүлжээ. Харин айлын сонгосон Anubis үед 13:6 онооны харьцаатайгаар хожсон юм.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.204] 2024-03-21 13:27:46

Mundag

Зочин [103.161.242.143] 2024-03-21 13:04:29

Амжилт

Зочин [192.82.65.82] 2024-03-21 09:46:15

амжилт хүсэе


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.