Б.Бат-Эрдэнэ: Парисын олимпод оролцох нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна

Aдмин / Спорт

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 2024 оны Парисын олимпын бэлтгэл ажил хэрхэн хангадаж байгаа талаар салбарын сайдаас тодрууллаа.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Олимпын бэлтгэлийг хангахад спортын 27 холбоотой гэрээ байгуулаад явж байна. Спортын холбоод шигшээ баг байгуулж, тамирчид болон дасгалжуулагчдаа сонгоно. Өнөөдрийн байдлаар олимпын спортын төрлөөр 11, пара спортын төрлөөр дөрвөн хүн эрхээ авсан. Бид энэ жилийн олимпод оролцох 55 эрх авах зорилготой.

Энэ жил олимпын нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна. 2018 онд 31-32 сая төгрөг, 2023 онд 43-44 сая төгрөгийг олимпод оролцож буй нэг тамирчинд зарцуулдаг байсан.

Энэ нь бүрэн хэмжээнд асуудлыг шийдсэн зүйл биш. Нөгөө талдаа спортод дуртай компаниудын хамтын дэмжлэгтэйгээр бэлтгэл ажил бүрэн явагдаж байгаа. Мөн манай улс 2024 оны олимпод оролцох бүрэн эрхтэй.


Сэтгэгдэл

Иргэн [202.55.188.35] 2024-03-21 23:39:35

Зардлын задаргаа нь их сонин бна шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.