Б.Золбоот: Тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдийнхээ уухайг сонсох и-спортын хамгийн сайхан мэдрэмж

Aдмин / Спорт

"PMIC Ulaanbaatar 2024" буюу PUBGM тоглоомын олон улсын В зэрэгт тэмцээний аваргын төлөөх сүүлчийн тоглолтууд энэ сарын 24-нд "AIC Steppe Arena"-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд 2023 оны дэлхийн аварга IHC Esports болон шагналт байр эзэлсэн 4Merical Vibes, NB Esports болон DRS Gaming тэргүүтэй Бангладеш, Непал, Пакистаны шилдэг багууд хуран цуглах юм. Үүнтэй холбогдуулан 2023 оны дэлхийн аваргын үнэ цэнтэй тоглогч IHC Esports багийн Zyol буюу Б.Золбооттой бэлтгэл болон тэмцээний ач холбогдлын талаар ярилцлаа.

Тэрбээр "Ойрд тэмцээн уралдаангүй амралтын байдалтай явж байгаад саяхнаас бэлтгэлдээ орсон. Энэ сарын 24-нд "РMIC Ulaanbaatar 2024" буюу PUBGM тоглоомын олон улсын чанартай тэмцээнд оролцох гэж байгаа.

Манай баг шинэ тоглогчтой болсон. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн аваргад түрүүлсэн багаараа тоглох эсэхийг багийн дасгалжуулагч шийднэ. Гэхдээ тэмцээнд багаараа очно.

Монгол багууд маш хүчтэй өрсөлдөгч юм. Тиймээс тэмцээний үеэр сэтгэл хөөргөсөн, ур чадвар харуулсан буудалтууд их гарах болов уу. Иймэрхүү тэмцээнийг гол нь үзэгчид чимнэ.Мэдээж хэрэг тоглолтын дэмжигчдийнхээ сэтгэл хөөрлийг харах, уулзах нь и-спортын хамгийн сайхан мэдрэмж.

Монголд AIC Steppe Arena шиг том цэнгэлдэхэд олон үзэгчтэй тэмцээнд оролцож үзээгүй.

Гадаадын багууд ирж тоглох нь хамгийн шинэлэг. Өмнө манай улсад иймэрхүү олон улсын В зэрэгтэй тэмцээн болж байгаагүй. Гадаадаас баг ирж буй энэ үед тэмцээн үзэгч олонтой, зохион байгуулалттай сайтай байх хэрэгтэй. Хэрэв тэгж чадваас PUBGM тоглоом Зүүн Азийн өндөр чансааны том тэмцээнүүдийг нутагтаа зохион байгуулах боломж бүрдэнэ.

Мөн PUBGM тоглодог залуусын сайн мэдэх Непалын DRS Gaming ирж оролцох нь сонирхолтой байгаа. Тэмцээний үеэр манай багийг дэмжиж буй хүүхдүүдтэйгээ нэг өдрийг зугаатай өнгөрүүлэх болно" хэмээн ярилаа.

Эх сурвалж: Ikon.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.