Өчигдөр ОХУ-аас 733 тонн тэжээлийн улаанбуудай ирсэн. Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь аймаг татан аваад байна

Aдмин / Орон нутаг

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Зудын улмаас 380 өрх ямар ч малгүй болжээ. Энэ талаар Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Улсын хэмжээнд 5.2 сая толгой мал зүй бусаар хорогджээ. Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1.4 сая толгой мал хорогдсон байна.

Зудын улмаас 380 өрх малгүй болсон.

Малчдад туслахаар өнөөдрийн байдлаар 49 иргэн, 128 ААН, байгууллагаас 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, таван иргэн, 29 ААН, байгууллагаас 809 сая төгрөгийн 74,252 ширхэг бараа материалын хандивыг УОК-т ирүүлсэн байна. Эдгээрийг аймаг орон нутагт хуваарилан хүргүүллээ.

Гадаадын орнууд, ДТГ-аас 3.6 сая ам.долларын тусламж ирүүлснийг долоон аймгийн 60 сумын 174,930 малчин өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

ОХУ-аас буцалтгүй тусламжаар 8,500 тонн тэжээлийн улаанбуудай олгохоор шийдвэрлэж, татан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Өчигдөр ОХУ-аас 733.6 тонн улаанбуудай ирсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь агуулахаас Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь аймаг татан авлаа. Бусад аймагт хүргэх ажил явагдаж байна. Резидент эмч нар сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, малчдад тусламж үзүүлж байна" гэсэн мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.