Автобусны буудал дээр автомашинтайгаа удаан зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхаарууллаа

Aдмин / Нийгэм

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 06:00-22:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслийн болон таксины зогсоолд хүн буулгаж, суулгахаас бусад тохиолдолд автомашин удаан зогсохыг хориглодог.

Тиймээс нийтийн тээврийн автобусны буудал дээр автомашинтайгаа удаан зогсож, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг жолооч нарт ТЦА-наас анхаарууллаа.

Дүрэмд заасан хориглосон газарт удаан зогсвол Зөрчлийн хуулийн дагуу 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгох зохицуулалттай.

Хэрвээ автобусны буудал дээр удаан хугацаагаар зогсож, автобусаар үйлчлүүлэхэд тань саад учруулсан тээврийн хэрэгслийн мэдээллийг E-police аппликэйшнийг ашиглан мэдээлж болох юм байна.


Сэтгэгдэл

Цогоо [66.181.183.84] 2024-04-21 21:27:07

Шууд л торгоод байвал болино шүү дээ!

Зочин [203.23.199.221] 2024-04-20 08:23:57

Зогсох хугацааг 15секундээс дээшгүйгээр дүрэмд тусгах хэрэгтэй байх. Автобус, зогсож буй машиныг тойрч гарах гэж бүх эгнээг шахаж түгжрэх, осол гарах нөхцөл бүрддэг. Дээд талаас дрон ашиглан бичиж бодитоор нэвтрүүлэг хийвэл 1-р эгнээ, автобусны буудалд зогсох нь бусдыг эрсдэлд түлэхдэгийг хүмүүс ойлгоно доо. Ер нь осол гарах нөхцөл бүрдүүлсэн жолоо ямар шийтгэл хүлээдэг вэ?

Зочин [202.9.40.139] 2024-04-19 22:58:43

юун зогсох цаашаа, зарим нь бүр автобусны зогсоол дээр машин дотроо унтаж байдаг юм бна лээ

Зочин [203.98.76.249] 2024-04-19 10:41:34

хотоор зогсоолоо шийд зогсоолоо нээ. түгжил балагын гайгаа р зогсолуудыг хааж балайрсан.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.