Улаанбаатар хотын хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Жил бүрийн хавар цас хайлж шар усны үер гудамж, зам талбайгаа нэлийн урссаар Сэлбийн гол, Богд уулын ар хормой Туул гол руу урсан цутгадаг билээ. Улаанбаатар хот үүсэн байгуулагдаад олон зуун жил өнгөрсөн ч ус зайлуулах инженерийн шугам сүлжээ тун муу. Дөрвөн уулын дунд байршилтай учраас хүн ам олноор суурьших гурван өндөрлөг цэгээс доош хамаг бохир шингэн урсан нийлэх бөгөөд явсаар Гандангийн арын дэнж рүү юүлэгдэн далан шуудууг дагаж урссаар Туул гол руу цутгаж байгаа билээ.

“ Гэр хорооллын 310 мянган жорлон. 140 мянган муу усны нүх, автомашины зах, автомашины засвар, арьс ширний үйлдвэр, автомашин угаалгын газрууд нь хөрсний бохирдол үүсгэх гол хүчин зүйл болж байна. Хөрсний бохирдлоор олон өвчин үүсгэгч нянгууд тархаж ард иргэдийг хохироосоор байна. Хөрсний бохирдолд нэн яаралтай анхаарлаа хандуулах ариутгал халдваргүйжүүлэлт хийж иргэдийг мэдээллээр хангах шаардлагатай.”

“Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Улаанбаатар орчимд Туул голын дагууд 13 цэгээс сар бүр тогтмол усны сорьц авч чанарын хяналт тавьдаг ч лабораторийн хүчин чадал, техник тоног төхөөрөмж дутагдалтайгаас шалтгаалан одоогийн байдлаар Туул голын усанд нянгийн болон хүнд металлын шинжилгээ хийгдэхгүй байгаа аж. Туул голын усны бохирдлын олон жилийн нөлөөллөөс шалтгаалан голын ёроолын хурдас, хагшаас бохирдсон боловч голын ёроолын хагшаасны бохирдлын судлагаа шинжилгээ хийх лабораторийн нөхцөл боломж мөн дутмаг”

Иймд нийслэлчүүдийг эрүүл аюулгүй орчин амьдрал эрх ийнхүү сууриараа олон жил ноцтой зөрчигдөж байна.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.90.141] 2024-04-25 22:23:16

Ариутгал хийж, арга хэмжээ авах хэрэгтэй!!!

zochin [66.181.182.155] 2024-04-25 21:24:58

угаасаа аймар байна үнэр танар авах юм алга.

ирэн [59.153.86.41] 2024-04-25 12:31:42

Худал бүү хуц.Харин орон сууцан сууугчидын ялгадас цэвэрлэх байгууламжаар хагас дутуу цэвэрлэгдээд Туул гол руу өдөр бүр урсаж нийт бохирдолын 90%-ыг эзэлж байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.