ОУВС-ийн санхүүжилтийн 400 сая ам.доллар тасрахад улс төрийн тогтворгүй байдал нөлөөлсөн үү

Т.Хулан / Эдийн засаг

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн санхүүжилтийн хүрээнд 2018 онд 800 сая ам.доллар манай улсад орох хуваарьтайгаас одоогийн байдлаар 400 орчим сая ам.доллар орсон байна.

Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ онд 2018 оны үлдэгдэл болох 400 орчим сая ам.доллар орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа юм чинь май гээд 800 сая ам.доллар өгдөггүй. Заавал Монгол Улсын Засгийн газар урт хугацаанд эдийн засгаа төрөлжүүлэх, тогтворжуулах, хөрөнгө оруулалтад илүү таатай хууль эрх зүйн томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байдаг. Бидний зүгээс үнэлгээн дээр намрын чуулганаар хэлэлцэх ёстой байсан хуулиудыг хэлэлцэж амжаагүйтэй холбоотойгоор 2019 онд нэлээд хүлээлттэй байна” гэжээ.

ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилт 400 сая ам.доллар тасарсан нь манай улсын төрийн тогтворгүй байдалтай холбоотой гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн ярианаас ч энэхүү өнцөг ажиглагдаж буй.

Өнгөрсөн намар УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товлосон асуудлуудаа хэлэлцэлгүй М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлаар бойкот хийж хууль батлах цагаа улстөржиж өнгөрөөсөн нь эдийн засагт ийнхүү сөрөг нөлөө авчирсан гэж эдийн засагчид ярьж байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь манай улсын төлбөрийн блансыг сайжруулж, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулахад чиглэж буй. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд манай улсад 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэхээс ОУВС-гаас 430 гаруй сая, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, БНСУ зэрэг хоёр талт түншүүдээс нийтдээ гурван тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсныг хөтөлбөр батлахад зарласан.

2018 онд Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад орж ирэх 800 гаруй сая ам.долларын 135 сая ОУВС-аас бусад санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас 700 гаруй сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ.

Манай талаас ОУВС-тай хөтөлбөрөөр тохирсон зарим заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж хуваарьт санхүүжилт хийгдэхгүй байгаа талаар зарим УИХ-ын гишүүн, эдийн засагчид илэрхийлж байгаа.

Тухайлбал, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан валютын орох, гарах гүйлгээнд хяналт тавьж, заавал Монголбанкаар дамжуулах зэрэг заалт нь ОУВС-тай хийсэн гэрээг шууд зөрчөөгүй ч зарим заалтуудтай зөрчилдөж байгаа юм. Мөн ОУВС-тай байгуулсан гэрээний зарим заалтыг хэрэгжүүлээгүй, дотооддоо хэт улс төржиж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны тогтворгүй байдал зэрэг нь манай улсын үнэлгээнд сөргөөр нөлөөлж тэр хэрээр орж ирэх санхүүжилтийг багасгажээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:57

Зочин [103.212.119.21] 2019-03-11 13:21:57

Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг арга хэмжээний хүрээнд Монгол банкаар валют оруулж гаргаж байгаа гэж ойлгодог. Энэ нь буруу гэвэл яагаад? гэж асуухаас. Бас төрийн тогтворгүй байдал гэж ХХБ-ны удирдлагууд, авилга авсан гэх шүүгч нарыг шалгасан асуудлыг яриад байгаа бол бид тэгээд шударга ёсыг эрэлхийлэх эрхгүй болж байна уу? Ард түмэнд ойлгогдохоор тайлбарлаж өгөөч.

Зочин [64.53.213.174] 2019-03-10 00:39:53

OUVS-s mongo avdagaa ajil amidarlaa zaalgadagaa bolimoor yum

зочин [112.72.11.114] 2019-03-08 17:01:54

Цэрэг,цагдаа,хучний байгууллагын орготголд тосвоос монго щарцуулж байгаа.Энэ бол монгоор гачигдахгуй байгааг илтгэж байна

Зочин [59.153.113.131] 2019-03-07 08:32:40

сангийн сайд нь" сайн" ажилласан тул хөтөлбөр зогсождээ, нүүрсний хулгайч сайдтай байхад яаж хүн итгэх билээдээ чааваас. бусад оронд бол сайд хийх нь байтугай шоронгийн хадаас болоод хэвтэж байх этгээд

Zochin [202.179.30.194] 2019-03-07 05:28:20

Udakhgyi manaitai kharitsakh gadnii uls oron, khurungu oruulakh khurungu oruulagch gej oldokhoo bolino. Delkhii ertunts deer ganstaaraa amidartsgaaj baigaa yum shig zagnakhaa bolimoor yum daa ene khymyys.

Зочин [64.53.213.174] 2019-03-10 00:41:04

sain l biz gazaraa uhaad buteegdehuun bolgood zaraad baij boloh bailgui

ariuk [202.179.31.63] 2019-03-07 00:59:03

Uls toriin togtvorgui bdal nolooloogui shudraga yos togtoh geed bgaa uchraas OUVSan 400 saya dollaraa tataj bgaa

Зочин [27.99.65.243] 2019-03-06 16:38:55

Өгөхгүй байсан нь ч дээр байж мэдэх юм. Элдэв аргаар өрөнд унагаж байгаад цэргээ оруулдаг дарамт америкийн нэгдсэн улсад олон бий

Зочин [202.21.106.111] 2019-03-11 00:18:50

Тэр ч үнэн шүү.

tumur [122.201.24.82] 2019-03-05 06:26:02

тэр 400сая$ байсан байгаагүй мэдэгдэхгүй л 18он өнгөрсөн л байна, сайн л биз хэсэг зээл ирсэнгүй ашгүй,тэртээ тэргүй ард түмэнд нялзахгүйгээс хойш,барууныхан айхтар тооцоотой,үнэндээ Оюу-Толгойн мөнгөнөөс эргүүлээд зээл өгч байгаа,АФРИК тивийг яг ийм схемээр шулдаг,баахан л тусламж аль эрт 1960-д оноос өгөөд л өгөөд л өгөөд л байсан одоо ч өгөөд л байдаг

цэцэг [59.153.112.11] 2019-03-05 02:36:05

оувсангын ажил үйлээр манай улсын эдийн засаг сайжирсан түүх байхгүй. ёстой зөнгөөр л явж байгаа .яг үнэнийг хэлэх юм бол энэ 800 сая чинь оюунтолгойгоос л олсон хөрөнгө шүү дээ үүнийг буцаагаад монголд хөнгөлттөй зээл гэж оруулаад угаагаад авдаг .ийм угаалт хийлгэхгүй оюу толгойд шахалт үзүүлээд оюу толгойн ашигыг нэхээд хэл ам хийж байгаа болхоор цаадуул чинь хөрөнгө угаах ажилаа хийж чадахгүй байгаа юм аа .түүнээс биш монголын улс төрийн байдал тэдэнд хамаагүй хөрөнгөө өсгий гэвэл дайрч орж ирээд 76 -г хүчэндээд л гардаг улс .харин энэ удаад тэд урьдын адил зоргоор авирлж чадахгүй хорионд ороод байгаа учираас 400саяыг оруулаж ирэхгүй байгаа юм .далд үйл явдал, харагдах байдал хоёр өөр шүү .


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.