Б.Баатархүү: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаж байна

Б.Гэрэлмаа / Хууль
  • 2019-03-05 07:36:39
  • 2019-03-05 07:36:39

    Д.Эрдэнэбилэгийг хорьж, Ц.Пүрэвтүвшинг АТГ руу авч явлаа

    photo

    Өнөөдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчиллагаа явуулж байцаалт авсан.

    Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар шалгаж, ийнхүү байцаалт авч байгаа аж. Эрүүгийнхэн нийт хоёр цаг байцаасны эцэст Ц.Пүрэвтүвшинг АТГ руу авч явлаа. Харин Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьсон аж. Одоогоор Эрүүгийн цагдаагийн Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөгчид О.Орхоноос байцаалт авсан хэвээр байна. Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангиад хүргэсэн талаар эх сурвалж мэдээллэв.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

    image

  • 2019-03-05 05:26:24
  • 2019-03-05 05:26:24

    Б.Баатархүү: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаж байна

    photo

    ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчилсан асуудлаар мэдээлэл өглөө.

    Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой  хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн бөгөөд үүнтэй холбогдуулан  Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

  • 2019-03-05 04:54:23
  • 2019-03-05 04:54:23

    Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар Эрүүгийн цагдаагийн албанд байцаалт өгч байна

    photo

    Яг одоо Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг болон О.Орхоныг гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчиллаа. Д.Эрдэнэбилгийг Хан–Уул дүүрэг дэх гэрээс нь буюу Энхжин хотхоноос баривчлан Эрүүгийн цагдаагийн газар луу байцаахаар авч орлоо.

    Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс яг одоо хуулийнхан тайлбар авч байна.

    Байцаалт явуулсаны дараа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх цагдан хорих руу авч явах юм байна.

Сэтгэгдэл

зочин [202.126.89.6] 2019-03-05 09:50:36

Аль эрт эдгээр ЛУЙВАРЧИД ыг Ах дvv ХАМААТАН садан, найз , Гэр бvлээр нь Шалгах Хэрэгтэй байсан юм шvv!!!!! Одоо Эдгээр ЛУЙВАРЧИД ын Ардчилсан Намын Анхны 6-н Хулгайчид Хараад сууж байгаа даа Хøøрхий !!!

ЗОЧИН [202.131.233.190] 2019-03-05 08:01:26

ЗГ-ЫН ХЭГ-ЫН ДАРГ8А ОЮУНЭРДЭНИЙН ДААЛГАВАРААР ШАЛГАЖ БАЙНА ГЭЭЧ ДЭЭ.

Зочин [103.212.118.222] 2019-03-05 11:51:13

Dаалгавар өгөөд тэр нь биёлж байгаа бол сайн бна шүү дээ

Зочин [202.55.191.130] 2019-03-05 07:57:58

мэдээ.мн минь дээ. нэг хэдэн зураг өгүүлбэр нийлүүлмэр болж мэдээ шүү юм хийснийгээ нэрий нь солиод л хэд хэд тавьчих болтой юмаа. сайтны дизайн нь ч тэнэг болцон. ингээд байвал зах зээлээс шахагдана шүү

Зочин [202.9.44.24] 2019-03-05 07:44:45

Бүх луйвар нь тодорхой б.на.Өөр ямар луйвар б.гааг шалга.Луйварчдад хатуу ял өг.Хохирлыг бүрэн барагдуул.Эдний бүлэглэл ёстой даварсан б.на.

zochin [185.39.141.202] 2019-03-05 07:33:16

tahimaa ugduggvi mongold buzariig delgervvlegch SUGAR haana yavna ??????? manan giin 1 nomeriin tonuulchin daa

Зочин [64.119.17.57] 2019-03-05 07:07:02

ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ БАЯРАА БАЯРЦОГТ энэ 4шалгаж үзэх хэрэгт энэ бол мафи бүлэг шүү эрдэнэт гок 49 % энэ Ардчилсан нам бүгд мафи болсон энэ түүх ирнэ харан ард түмэн буруугүй энэ одо засаг төр байгаа мафи бүлэг бол Анх АРДЧИЛСАН нам гарсан монгол улс 1990-1992 ардчилсан нам монгол улс юу авчсан одоо хаан байна монгол өр тавсан хятад улс боол болсон энэ АРДЧИЛСАН нийгмин авчсан бүлэг бол аАнх АРДЧИЛСАН нам шүү энэ бүгд гол буруутан бол энэ элбэгдорж сайханбилэг баяраа баярцогт энэ 4 байна шүү монголчуудаа энэ анхаар аа.энэ түүх дуусахгүй эрдэнт гок 49% ардчилсан нам буруутан

Зочин [202.9.43.148] 2019-03-05 07:07:01

Эртхэн ингэх байсым.3 жил бочихлоошдээ.

зочин [202.179.31.69] 2019-03-05 06:42:56

с баяр сайханыилэг нарыг яахийн

Иргэн [185.232.20.75] 2019-03-05 05:50:37

Маш зөв, чуулган дээр хүүхдийн хоолны мөнгөний 600- хан төгрөг өгнө, өгөхгүй гээд ичих ч үгүй маргалдаад сууцгаана, тэтгэвэр нэмж байна гээд өчүүхэн бага юм өгч хөгшдөөр даажигнана, өөрсдөө болохоор юу ч үлдээхгүй цөлмөнө.

10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.