Өсвөр насныхан эм уух, өндрөөс үсрэх зэргээр амиа хорлох үйлдэл их гаргаж байна
Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан өсвөр насны залуус архидан согтуурах нь ихсэх хандлагатай байгаа бөгөөд үл ялих шалтгаанаас болж амиа хорлох үйлдэл гаргаж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Өсвөр насны хүүхдүүд сэтгэл санаа тогтворгүй үедээ эм уух, гараа зүсэх, өндрөөс үсрэх зэрэг үйлдэл гаргаж, хүнд гэмтэж байгаа аж.
Тодруулбал, гуравдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд ГССҮТ-д өндрөөс унаж бэртсэн хүн ирж хэвтлээ гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгасан байна. Шалгалтаар эрэгтэй 20 настай Э нь согтуурсан үедээ найз охинтойгоо маргалдсан гэх шалтгаанаар орон сууцны гурван давхраас үсэрсний улмаас хүзүү болон нуруундаа хүнд гэмтэл авч хэвтэн эмчлүүлж байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн гуравдугаар сарын 11-ний өдөр 01:50 цагт Чингэлтэй дүүргийн 16-р хорооны оршин суугч эрэгтэй 24 настай Э нь согтуурсан үедээ 50 ширхэг эм уусан байна. Түүнийг Цэргийн төв эмнэлэгт оройн 23:00 цагт хүргэсэн бөгөөд одоогоор эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эхчүүд асран хамгаалагч та бүхэн өсвөр насны хүүхдүүдээ хаана юу хийж байгаад нь тогтмол хараа хяналт тавих, архи согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх тал дээр нь зөвлөх зэргээр анхаарал халамжаа тавихыг зөвлөж байна.
Сэтгэгдэл
kk [202.126.89.54] 2019-03-13 00:58:16
etseg ehchuud huuhduudde anhaaral taviyaa. ene bol 100 ger buliin humuujil ger bultei l holbootoi.
Hoho [121.211.196.32] 2019-03-12 07:27:40
Хэдийнэ 20 гарцан юмнууд өсвөр насны болоод байгаарай. Яасан ч өсөж дуусдаггүй амьдрал вэ. Найруулга, утга зүйн хувьд авах юм алга. Өсвөр насныхан гэдэгт 14 - 17 нас л орно. Юу ч гэмээр юм..
Өсвөр насныхан биш [202.126.89.192] 2019-03-13 10:45:19
Яг үнэн
Өсвөр насныхан биш [202.126.89.192] 2019-03-13 10:44:52
Яг үнэн
ЗОЧИН [66.181.166.185] 2019-03-12 05:48:21
ийм эргүүнүүдэд зрцуулах хаЙРАН МӨНГӨ!!!!!
Зочин [103.26.194.214] 2019-03-12 05:29:09
чамайг наад охин чинь асрахгүй биз дээ.тэнэгээ
xaxa [202.126.89.37] 2019-03-12 05:09:01
erguu durakuud ih boljee