СУРВАЛЖЛАГА: Дугуй унаж өссөн хоёр настай Егүүн хүү
Өнгөрсөн нэгдүгээр сард хоёр нас хүрсэн Егүүн хүү энэ хавар өөрийн гэсэн дугуйтай болж, түүнийгээ унаж сурж байна. Түүний унасан энэ дугуйг үндэсний үйлдвэрлэгч “Никель Ганбаа” ХХК үйлдвэрлэж, загварын дээжээсээ бяцхан хүүд бэлэг болгон өгчээ. Учир нь Егүүн төрсөн цагаасаа л эхлэн дугуйн дээр хол замд аялаж, дугуйгаар зугаалж, дугуйгаар ирж очсоор амьдрал нь дугуйтай салшгүй холбоотой болчихсон. Эдний гэр бүл бол “Дугуйтай гэр бүл” юм.
Аав, ээж, 10 настай бас 8 настай хоёр охин, хоёр настай хүү бүгдээрээ өдөр тутмын ажил, амьдралаа дугуйгаа унаж амжуулдаг. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн зуны амралтаар гэр бүлээрээ Батсүмбэр, Хамрын хийд зэрэг чиглэлд олон км үргэлжилсэн аялал хийж, ард нь гарсан. Чухал зүйл нь эднийх дугуй унаж эрүүл байя, түгжрэлд зарцуулах цагаа гэр бүлдээ зарцуулъя, дугуйн соёлыг түгээе, хүүхдүүдтэйгээ хамт сайхан дурсамж бүтээхийн зэрэгцээ тэдэндээ тэсвэр хатуужил, эрүүл чийрэг бие бялдрыг бэлэглэхийг хүсдэг. Эдний гэр бүлийн аав Н.Пүрэвдорж 20 гаруй жил, ээж С.Анударь нь зургаан жил дугуйг амьдралынхаа чухал хэсэг болгосон бол охид нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд гэр сургууль хоёрын хооронд аав, ээжийнхээ хамт хамгийн аюулгүй замыг сонгон дугуйгаар зорчдог. Харин Егүүн төрсөн жилийнхээ зунаас эхлээд л аав ээжийнхээ нуруунд үүрүүлэн, дараа нь өөрийн гэсэн тохилог суудалтай болж ажил төрөл амжуулах, эгч нарыгаа хичээл сургуульд нь хүргэж өгөх, холын аялалд гарахад дуртай нь аргагүй явдаг. Харин энэ хавар өөрийн гэсэн дугуйтай боллоо.
-“BALANCE BIKE”-ИЙГ МОНГОЛДОО АНХ УДАА ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭВ-
Егүүний унаж буй энэ дугуйг Улаанбаатарт “Ubike” түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн Г.Дашням бас нэгэн шинэ бүтээгдэхүүнээ болгон урлажээ. Гэхдээ зүгээр ч нэг хүүхдийн дугуй биш. Олон улсад “Balance bike” хэмээн нэршигддэг дөрөөгүй энэ дугуйг С.Анударь өөрийнхөөрөө ТЭНЦВЭРИЙН ДУГУЙ гэж орчуулсан гэнэ. Тэнцвэрийн дугуй анхлан суралцагчдад хамгийн зөв сонголт болдог бөгөөд дөрөөгүй энэ дугуйг унасан бяцхан жаалуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл болдог юм билээ.
Н.Пүрэвдорж: Бид хоёр ээждээ дугуй унагаж сургахын тулд яах ёстой талаар бодож байгаад “Balance bike” /цаашид тэнцвэрийн дугуй гэх. сурв/ гэж байдгийг гэнэт санасан юм. Тэгэхдээ ирэх жил хүүгээ 18 сар буюу хүүхэд дугуй унаж болох стандартад хүрэх үед нь дөрөөгүй, тэнцвэрийн дугуй унагавал зүгээр юм байна гэж шийдсэн. Үүний газраас суудал хүртэлх өндрийн нийтлэг хэмжээ 30-60 см байдаг.
С.Анударь: Дугуй унаж сураагүй хүмүүс анх унахад шилбийг нь цохиод хүндрэлтэй байдаг. Харин дөрөөгүй дугуйнд тийм хүндрэл байдаггүй. Тэгш гадаргуу дээр нэг хүчээ аваад л, жийхэд дугуйгаа зөвхөн залахад л анхаарч, дугуйн дээрээ тогтоод биеэ яаж авч явах вэ гэдгээ мэдчихнэ. Тэнцвэрийн дугуй гэж нэрлээд байгаа нь тэнцвэрээ олоход л туслаж байгаа гэсэн үг.
Н.Пүрэвдорж: Хүүхдэд зориулаад дэлхий даяар үйлдвэрлээд байна гэдэг нь хүүхдэд аюул, осол багатай. Өөрийн алхаж буй хурдаар явах боломжтойгоос гадна, тормоз байхгүй учраас яг л өөрөө хөлөөрөө удирдана. Даашкагийн хийсэн энэ дугуй надад маш өндөр сэтгэгдэл төрүүлж, таалагдсан. “Никель Ганбаа”-г ийм дугуй хийх гэж байгааг мэдээгүй байхдаа л бид хоёр хүүдээ ийм дугуй авч өгөхсөн гэж ярьж судлаж байсан. Гэтэл энэ дугуйг хөнгөн цагаанаар хийсэн учир маш хөнгөхөн, миний хүү хоёр настай хэрнээ өлхөн өргөөд л тавьчихна. Нөгөөтэйгүүр, загварт нь илүү дутуу ямар ч зүйл байхгүй. Аюулгүй. Нэгэнт тэнцвэрээ олсны дараа харин жийхэд айх зүйл үгүй. Яг л хайж явах үедээ Даашкатай ярилцаж байгаад ийм дугуй хийж байгааг нь мэдэж, хүүд минь анхны загвараас бэлэг болон ирсэн. Одоогоор борлуулагдаж эхлээгүй байгаа, тун удахгүй та бүхэнд сайхан мэдээ дуулгах байх.
С.Анударь: Энэ дугуйны талаар жаахан судлаад үзтэл Монголд гаднаас оруулж ирээд зарж байгаатай таарсан. Хорвоогийн хамаг нялх нь хөөрхөн байдаг болохоор их эгдүүтэй харагдаад хүүгээ хөлд орж, урин цаг ирэхэд ийм дугуйтай болгоно гэж мөрөөдсөн. Гэхдээ үйлдвэрлэл Хятадад явдаг, хэдийгээр патентыг нь өөр улс эзэмшдэг, чанартай дугуй боловч үндэсний үйлдвэрлэлээ дэмжихсэн, Монголд үйлдвэрлэдэггүй юм байхдаа гэх бодол байсан.
-Жаахан хүүхдүүд хойноо хоёр нэмэлт жижиг дугуйтай дугуй унаж яваа нь их харагддаг шүү дээ. Үүнээс юугаараа давуу талтай юм бол?
Н.Пүрэвдорж: Тэнцвэрээ олохгүй их уддаг. Учир нь хойд хоёр дугуйндаа найдаад тэнцвэрээ олохгүй бэлэн дугуй жийгээд байна гэсэн үг. Гэтэл том хүн энэ тэнцвэрийн дугуйг 20 минут унаад л тэнцвэрээ олчихдог. Хүүхэд аливааг хурдан сурдаг учир түүнээс ч бага хугацаа зарцуулах нь мэдээж. Хүүгээ хэдэн минутанд тэнцвэрээ олох вэ гэдгийг бид хоёр хэмжиж үзэх төлөвлөгөөтэй байгаа. Тэнцвэрийн дугуйг дугуй унаж сурах хамгийн зөв арга гэж үздэг. Нэр нь ч гэсэн хэлээд өгч байгаа болов уу.
Азид төдийгүй дэлхий дахинд энэ дугуйн хэрэглээ төлөвшиж, гурваас дээш настай бяцхан хүүхдүүдийн дунд ААШТ, ДАШТ зохиогдож, тэдний ур чадварыг сорьсоор байна. Зөвхөн багачууд гэлтгүй насанд хүрэгчид ч энэ дугуйгаар олон төрлийн тэмцээн уралдаанд оролцож, бартаат замд хүртэл уралддаг юм билээ.
Егүүн хүүгийн анхны дугуй нь Монголын анхны тэнцвэрийн дугуй. Энэ бяцхан тэнцвэрийн дугуйны хувьд ч Егүүн анхны эзэн нь боллоо. Егүүн тун удахгүй энэ дугуйтайгаа тэнцвэрээ олж сураад, аав ээж, хоёр эгчийнхээ хамтаар хотын аюулгүй бүсэд дугуйгаараа зугаална, үүнийхээ дараа Монгол дугуйгаар дэлхийг нар зөв тойрох гэр бүлийнхээ төлөвлөгөөний нэг хэсэг болж түүхэн үйл явдалд оролцоно, том болоод эрүүл мэнддээ анхаарч, дугуйн соёлыг түгээсэн боловсон иргэн болно.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:42
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:42
Зочин [203.91.118.180] 2019-03-18 06:21:52
Шар хүний өмнөөс хар хүн гэж аав ээж нь үр хүүхдийнхээ аюулгүй байдал эрүүл мэндийг анхаарч л байгаа ш дээ.
Зочин [112.72.11.124] 2019-03-17 15:27:39
Егүтгэх гэдэг үг л санаанд орлоо. Нэг юмны бэлгэдэл байлгүй дээ.
Зочин [202.126.89.39] 2019-03-18 08:18:13
одоо е үсгийг ө үсгээр сольж хараад санаандаа өгүүлэх гэдэг үгийг оруулаарай хөгшөөн/эмгээн
Д [103.26.193.200] 2019-03-17 02:49:50
Хар тамхи шах
Зочин [103.26.193.250] 2019-05-30 22:35:52
Ногооныг шахуулий Бандиа! 10гр-ийг бариад 11-т яваад ирэх үү?
Зочин [122.201.21.186] 2019-03-16 22:42:52
Хаха энэ муухай юмыг ээ бас дуулгатай шүү.
Sss [202.179.25.54] 2019-03-16 22:42:14
Nikel ganbaa d bas xar tamxi dutlaa yu.
bstas [183.13.202.202] 2019-03-16 15:37:39
Ymar khuurkhun um be.Er bugderee dugui unakh ch khamgiin chukhal da. Duguin zamtai bolgood ugbul sain bna. Ydaj l zam tugjrekhgui khutdan khun ochikh gazaraa khurdan khureed ajilaa amjuulna. Bas eruul mended ikh ach tustai da.
Ням [194.228.76.162] 2019-03-16 08:20:03
Хөөрхөн Хүүхэддээ яасан муухай нэр өгсөн юм бэ???
Зочин [66.181.178.34] 2019-03-16 15:13:30
Эмээ нь харин муухай хүүд минь дэндүү гоё нэр өгчиж дээ л гэж хэлдэг юм байна лээ хө. Нар жаргах үед эсрэг талын уулны өнгө өөрчлөгдөх үзэгдлийг ингэж нэрлэсэн юм гэнулээ.
Зочин [66.181.167.143] 2019-03-16 06:33:46
Manai huu 2 oi hureegui baihdaa unaj ehelsen. Huurhun yavaad surchihdag yum bilee. Gehdee Ulaanbaatart bol ayultai hetsuu yum bilee.
Zochi [202.9.42.208] 2019-03-16 05:54:32
Bayar xurgie,xuurxun umaa demjeed baigaarai Mundag sain zaluuch ix baigaa shuu
Зочин [202.126.89.92] 2019-03-16 04:23:12
yasn huurhun yum be dygyitai bolsond bayr hurgie
P [103.229.120.231] 2019-03-16 03:30:46
Цаг нь болоогүй байхад дугуй их унуулж дэмий. Эвэрхийтэй болно
Зочин [139.5.216.45] 2019-03-16 03:44:35
битгий эргүүт, ингээд мэдэмхийрчдийн