ХОМ: Дэд сайдын орлого ХАГАС ТЭРБУМД хүрчээ

П.Урнаа / Улстөр

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд ил болгоод удаагүй байна.

MEDEE.MN МЭДЭЭЛЛИЙН САЙТ ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД АЛБАН ТУШААЛТНУУДЫН 2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙГАА БИЛЭЭ.

Энэ удаад бид дэд сайдуудын ХОМ-ээс онцлон хүргэж байна.

2014 онд нэг дэд сайдын жилийн зардал 34.7 сая төгрөг байв. Тухайн үеийн Сангийн яамнаас Байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн төсвийн тодотголоор бүх яамдын дэд сайдын орон тоог хасч, тэдний ажлын алба, жолооч автомашины болон холбогдох зардлыг хасахаар оруулж байлаа. Ингээд чуулганы хуралдаанаар орж дэмжигдэн 17 дэд сайдыг ажлаас "хусч", төсөвт хэмнэлт хийж чадсан. Гэтэл тун удалгүй засаг солигдож өмнөх шийдвэрээ цуцалснаар дэд сайд гэх албан тушаал дахин гарч ирсэн билээ.

Дэд сайд нарын сарын дундаж цалин 970 мянган төгрөг, жилийн нийт зардал 300 орчим сая төгрөг байдаг гэх мэдээлэл тухайн үедээ байв. Өнөөдөр 12 яаманд 12 дэд сайд байна. Тэдний хамгийн өндөр орлогтой нь буюу өөрийнх нь жилийн орлого 468 саяар хэмжигдэж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Т.ГАНТУЛГА БУСДААСАА ХАМГИЙН ИХ ОРЛОГОТОЙ НЬ

Тодруулбал, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга-ын жилийн орлого 468 сая төгрөг буюу хагас тэрбум хамгийн өндөр орлоготой дэд сайд аж.

ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг-ийн жилийн орлого 21 сая, харин гэр бүлийн орлого нь 74 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх онуудтай харьцуулвал, өөрийн орлого нь 58 саяас 21 сая болтлоо буурч, харин гэр бүлийн орлого нь 12 саяас 78 сая болж өссөн байна. 250 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай. 42 сая төгрөгийн үнэтэй Volkswagen,Touareg автомашинтай. 2015 онд 10 сая төгрөгийн 10 адуутай байсан бол 2016 онд 35 сая төгрөгийн 15 адуутай болж, харин 2017 онд 35 сая төгрөгийн 15 адуу, 2018 онд 60 сая төгрөгөөр үнэлэгдэх 30 адуу, 10 үхэр, 50 хонь, 50 ямаатай болжээ. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Банкинд 22 сая төгрөг хадгалуулсан. 9 сая төгрөгийн зээлтэй.

БОАЖ-ийн дэд сайд Ц.Батбаяр-ын жилийн орлого 79 сая төгрөг, харин гэр бүлийн орлого нь 39 сая төгрөг. Өмнөх онуудтай харьцуулвал өөрийнх нь орлого 10 саяас 79 сая, гэр бүлийн орлого нь 8 саяас 39 сая болж өссөн байна. 514 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, хоёр гэртэй. 15 сая төгрөгийн үнэтэй Mercedes Benz,C180 автомашинтай. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 75 сая төгрөгийн Lexus,470, Mercedes Benz,C180 машинтай байжээ. 75 сая төгрөгөөр үнэлэгдэх 195 хонь, 48 үхэр, 70 ямаа, 3 хурдан удмын адуу, 7 адуутай. 35 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банкинд 8 сая төгрөг байршуулсан. 200 сая төгрөгийн авлагатай. 40 сая төгрөгийн зээлтэй.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа-гийн жилийн орлого 31 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 51 сая төгрөг. Энэ нь өмнөх онтой нь харьцуулвал өөрийн орлого нь 65 саяас 31 сая, гэр бүлийн орлого нь 86 саяас 51 сая болж буурсан байна. 485 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. 75 сая төгрөгийн үнэтэй Toyota,Land Cruiser 80, Subaru,Outback автомашинтай. Дансандаа 15 сая төгрөгтэй. 70 сая төгрөгийн авлагатай.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг-ийн жилийн орлого 111 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 71 сая төгрөг. Өмнөх онуудтай харьцуулбал, өөрийн орлого нь 18 саяас 111 сая, гэр бүлийн орлого нь 17 саяас 71 сая болж өссөн байна. 121 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай. 30 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 5 адуутай. 107 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Дансандаа 150 сая төгрөгтэй. ВиЭсЭм ХХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, ВиЭсЭм ХХК, Баялгийн хувь ХК, Азхур ХХК, Экопак монгол ХХК, Женко тур ХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Мөнхийн үсэг ХХК-уудад хувь эзэмшдэг.

ХЗДХ-ийн дэд сайд Г.Элбэгсайхан-ы жилийн орлого 21 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 60 сая төгрөг. 920 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууц, нэг зуслангийн байшин, 1 авто гражтай. 100 сая төгрөгийн үнэтэй BMW,X-6 автомашинтай. Хадгаламжиндаа 274 сая төгрөгтэй. 97 сая төгрөгийн зээлтэй.

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав-ын жилийн орлого 33 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг. 4 тэрбум 250 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай. 460 сая төгрөгийн үнэтэй. Hummer,H2 ,Lexus,470, Lexus,LX 450, Lexus,LX 460, Lexus,570, Infiniti,FX35 автомашинтай. 118 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 423 сая төгрөгтэй.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле-гийн жилийн орлого 21 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 75 сая төгрөг. Өмнөх онуудтай харьцуулвал, өөрийн орлого нь 9 саяас 21 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 49 саяас 75 сая болж өсчээ. 436 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. 31 сая төгрөгийн үнэтэй Lexus,RX 400 автомашинтай. 35 сая төгрөгийн 10 хонь, 2 адуу, 2 хурдан удмын адуу, 2 үхэртэй. 6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 134 сая төгрөгтэй.

БХБ-ын сайд дэд Б.Мөнхбаатар-ын жилийн орлого 260 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 813 сая төгрөг. Өмнөх онтойгоо харьцуулвал жилийн орлого нь 59 сая төгрөгөөр, гэр бүлийн орлого нь 11 сая төгрөгөөр буурчээ. Нэг тэрбум 313 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай 2 байр, 1 оффис, 2 авто гражтай. 40 сая төгрөгийн Kia,SORENTO автомашинтай. 140 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 105 сая төгрөгтэй ч 20 сая төгрөгийн зээлтэй.

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар-ын жилийн орлого 199 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 22 сая төгрөг. 853 сая төгрөгийн үнэтэй 1 амины орон сууц, гурван орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. 10 сая төгрөгийн Ford,Escape автомашинтай. 135 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 193 сая төгрөгтэй. 315 сая төгрөгийн авлагатай.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга-ын жилийн орлого 468 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 88 сая төгрөг. 760 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууц, хоёр орон сууцтай. 21 сая төгрөгийн автомашинтай байсан бол 60 сая төгрөгийн Mercedes Benz,ML350 автомашинтай болжээ. 400 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 867 сая төгрөгтэй.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн-гийн жилийн орлого 252 сая төгрөг, гэр бүлийн орлого байхгүй гэж мэдүүлжээ. 973 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай 4 байр, хоёр авто зогсоолтой. 60 сая төгрөгийн хоёр автомашинтай. 180 сая төгрөгийн зээлтэй.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж-ийн жилийн орлого 287 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 49 сая төгрөг. Өөрийн орлого нь 13 саяас 287 сая, гэр бүлийн орлого нь 26 саяас 49 сая төгрөг болж өссөн байна. 732 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 орон сууцтай. 50 сая төгрөгийн LEXUS 570 автомашинтай. 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 18 сая төгрөгтэй. 120 сая төгрөгийн зээлтэй.


Сэтгэгдэл

maken [129.0.189.25] 2024-07-24 00:23:12

buy mdphp mdma apvp ketamine Makenchemstore@gmail.com

chinglee [154.72.167.75] 2024-05-03 18:26:59

hello available research chemical such as ketamine,3cmc,4cmc,2fdck,3mmc,4mmc,5fadb,jwh,5cl,cocain,weed,mdma,mdphp,5meopcp,punisher,vapes contact......lookchemlab@gmail.com

Ashe Wepen [138.199.9.179] 2023-08-09 16:48:49

Buy high grade Nembutal Pentobarbital sodium both oral and injectables available. Please contact us below for more information : Email : ashewepen77 (@) gmail (dot) com WhatsApp : +1 978-225-0960

Buy nembutal pentobarbital sodium online [138.199.9.179] 2023-08-07 06:26:24

we are suppliers of high quality nembutal sodium , oral and injectables solution, at affordable prices best. Contact us below : Whats'App : +1978-225-0960 Email: ashewepen77@gmail.com

maken [154.72.167.107] 2023-02-20 23:48:40

buy researach chemical such as apvp mdpv 4mmc,ketamine,cocain,4cmc,2fdck,o-pce,2mmc,Hash,apihp,Jwh-018,6apb,mdma,punisher,contact Via wickr lookchemlab and Email....lookchemlab@gmail.com

maken [154.72.167.97] 2023-02-16 18:58:13

buy research chemical such as ketamine 2fdck 4mmc 5fmdmb 3mmc mdma mdphp apvp hash punisher jwh-018 o-pce and many others please contact via email..........lookchemlab@gmail.com and wickr lookchemlab

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:21:12

IwvUNm http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:42

chinglee [169.255.6.18] 2019-05-16 13:06:37

We have available research chemical in stock such as ketamine,apvp,mdma,lsd,alprazolam,etizolam,5f-adb and many other you can contact via email lookchemlab@gmail.com and skype lookchemlab@gmail.com

Topetoff [198.52.36.36] 2019-05-07 02:17:44

Поиск оптовых поставщиков. Существуют ли дилерские скидки у Вашей организации? Просьба проинформировать об условиях партнерства. С уважением, Наталья ludagr95@mail.ru tel:+38.095.856.14.68 Viber, WhatsApp: +380958561468 Skype: radiodetali123 https://teleg.run/hot_leads

Эдийн засагч [182.160.33.161] 2019-04-17 06:25:32

МАНАЙ УЛСЫН УЛС ТӨРИЙН ТОМИЛГООГООР САЙД БОЛДОГ НӨХДҮҮДИЙН БИЗНЕС МАШ ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ ЮМ АА. АРД ИРГЭДДЭЭ, ЖИНХЭНЭ ЖДҮ ЭРХЛЭГЧДЭДЭЭ АРГАА ЗААЖ ӨГӨХ ИХ ХУРАЛ ХИЙЦГЭЭВЭЛ ТА НАРТ БҮГД БАЯРЛАНА ДАА. ХА ХА ТӨСВИЙН МӨНГӨНИЙ БАЯЧУУД МИНЬ !!!!!!!!!

иргэн [103.26.194.175] 2019-04-17 02:44:51

Яамдын дэд сайд нар илүү орон тоо хасах нь зөв. Сайдуууд давхар дээлгүй байвал зохино. Засгийн газар иймхэн юмыг шийдэж болохгүй байгаа юм байхдаа?

хх [202.55.191.194] 2019-04-17 01:35:00

эд нартай харьцаад үзээрэй ,ямар өөдгүй гэж бодно ,хүн чанарын өчүүхэнч хэтэрхий байхгүйдээ

хх [202.55.191.194] 2019-04-17 01:31:15

бизнес гэдэг арайл өөр утгатай зүйлийг хэлдэг байх эд нар шиг 2 3 жилийн дотор боловсон хулгай хийж зад баяжихыг хэлдэггүй юм ариун цагаан хөдөлмөрөөрөө шударга бизнес хийгээд явж байгаа хүмүүсээ нухчин дарж хоолыг нь булаадаг ,Ийм хулгайч луйварчдыг хэзээ нэгэн цагт бурхан гэсгээх нь лавтай ,Тэр үед өршөөл гуйж суврага мэтийг босгоодч нэмэргүй

хх [202.55.191.194] 2019-04-17 01:22:26

эд нарын энэ их мөнгө хаанаас ундраад байдаг байнаа нэгл их ар гэр нь бизнес хийдэг хүмүүс жилдээ тэрбумаар нь олдог бизнес монголд тун цөөхөн шүү зах зээлээ бодлдоо

Иргэн [103.229.123.215] 2019-04-16 08:46:00

Хүрэлсүх ээ! Энэ их мөнгөтэй гаруудыг бүгдийг нь ажлаас чөлөөлж мөнгийг нь ЖДҮ-ийг хөгжүүлэхэд ашиглавал зүгээр юм биш үү. Эдгээр нөхдүүд ч гэсэн төрд ажилласан нэртэй улсын сан хөмрөг, ард түмний татварын мөнгөнөөс хувалз мэт байнга сороод баймааргүй байна. Өөрсдийнхөө юу чаддагийг улс эх орон ард түмэндээ харуулж улс орноо хөгжүүлэхэд хүчин зүтгэх хэрэгтэй.

Зочин [64.119.18.224] 2019-04-16 06:47:40

Энэ дэд сайдууд нь гишүүний туслах, гишүүний авгайгийн дүү, долдой, цүнх баригч, жагсаал манлайлагч, цуурхал тараагч, бөгс долоогч нар л бна шүү дээ хөөрхий. Төрийн алба бүр солиорчихсон бна.

Зочин [66.181.161.32] 2019-04-16 06:35:10

Одоо бүгдийг нь хар дансандаа хийгээд дахин гаргахгүй байхаа бод

Зочин [66.181.161.32] 2019-04-16 06:33:59

Ингэж амьдрах гэж л олон жил намд гүрийждээ Хөөрхийс

иргэн\ [202.131.230.19] 2019-04-16 05:33:29

хөгжилтэи гое иргэдтэи саихан орон баихын тулд мини бодлоор 1. зөв бодолтои зөв харьцаатаи. хөдөө хотгүи усанд ордог хир үнэр үнэртүүлдэггүи .олон юмаар яахав эхнии ээлжинд иим л болмоор бна.яагаад хиртэи яваад баидаг юм бэ гэсэн асжжуултанд нэг хөдөөнии хүн ус үнэтэи. хүүхдэдээ талх авч өгье гэж билээ:зун болооор гол дээр очиж орно гэж билээ.

Зочин [202.9.43.73] 2019-04-16 04:17:33

хулгайчид л байхгүй юу өөр хэн байдын

zochin [66.181.166.136] 2019-04-16 03:43:01

ene humuus chini yaj ajillakhaaraa ingej hurdan bayajaad bainaa. Nasaaraa turd shudarga ajillasan hun unendee arai l hooson honohgui amidarch baigaa shuu dee.

иргэд [202.131.230.19] 2019-04-16 03:01:39

хөрөнгө нь хэмжээгүи өсөөд бга хүмүүсииг дахиж гаргахгүи баихад л болоо ш дээ.

Зориг [66.181.186.203] 2019-04-15 23:13:22

Булгантуяа сайдыг дэмжиж явдаг. Ажилд нь амжилт хүсье. Монгол улс маань зөв болох болтугай. Үүнд бидний хичээл зүтгэл хамгаас их нөлөөлнө. Тиймээс дор бүрнээ хичээн ажиллаж эх орноо сайн сайхан болгоцгоое.

Тт [219.255.207.77] 2019-04-16 07:27:58

WTF. Жоохон ухаар!

Зочин [202.126.89.196] 2019-04-15 07:37:52

Muu nowshnuudiig alaachee arai dendlee

Зочин [59.153.87.161] 2019-04-16 10:40:49

яасан гэж, чамаас илүү хөрөнгөтэй болохоор уу. тэнэг сда вэ

hohi [202.21.112.197] 2019-04-15 07:04:46

uher mongolchuud teneg umbuu

Ju [66.181.185.41] 2019-04-15 06:13:52

Poo nuli vaychuul.idej uuj duusdaggui ee odooajlaa ogoo.daraagin yaduu humuus n irog l dee

Зочин [122.201.23.44] 2019-04-15 05:56:43

Saule bol nudnii bulai

Eh uusver [66.181.187.251] 2019-04-15 05:34:51

Bayajsan eh uusver undeslelig n sudlaachee. Yadaj tuts 8 neriin Delguurchgui hirnee yaaj bayajsanig n asuuh zorig alguu ATG axaa

эмч [66.181.177.118] 2019-04-15 05:15:08

Эмнэлгийн дарга нарын мэдээлэл оруулаач

Boroo [203.91.115.42] 2019-04-15 05:06:58

Bolovsroliin yamnii ded saidiinh yagaad baihgui baigaan?

Зочин [66.181.177.189] 2019-04-15 03:47:06

Төрд ажиллаад яаж ингэж баяждаг байна. АТГ ялангуяа энэ нэг ч бизнес хийж үзээгүй хүмүүсийг нь тэр Төв аймгийн мөрдөндөө хийгээд сайн шалгаачээ шалгаачээ

Зочин [43.242.243.85] 2019-04-15 03:30:49

Уих-н сайд болох гээд байдгийн нууц нь энэ шүү дээ үхэн хатан улайрцгааж байгаа биз дээ ард иргэдээ баяжуулаач ганцаараа идсэн гахай таргалдаггүй төрөөс төрдөг тэрбумтан гэдэг ярианы нууц нь энэ сайд гишүүн болоод гахай нүцгэн нохой явган нөхдүүд тэрбумтан болдог үлдсэн нэг жилд хөрөнгөө мөнгөө хагас биш бүтэн болгоно биз

БИЗНЕСМЭН [202.70.34.115] 2019-04-15 03:26:36

АВИЛГАЛЫГ АВАХ ШИГ БОЛЖ БНА ГСН ҮГ, МАШ ИХИЙГ АВААД БАГАХАН ХЭСГИЙГ НЬ ХОМ-ДОО ОРУУЛЖ БГАА НЬ ТЭР............... МАШ ИХ НЭХДЭГ ШҮҮ....

Зочин [103.26.194.199] 2019-04-15 01:51:57

чадвартай хүмүүсийг тавиачээ

Зочин [64.119.19.25] 2019-04-15 01:10:25

АЖИЛАА ӨГӨХ БОЛЖ ДЭЭ.ХАНГАЛТТАЙ БАЯЖСАН БАЙНА Ш ДЭЭ.

Зочин [202.126.89.154] 2019-04-15 01:09:42

Eерөнхийлөгч ямарч олон зөвлөхтэй юм арай дэндүү монголийн төсвөөр тоглож байгаа юм бишүү ичихгүй ард иргэдийн өр дарна гэсэн мөрийн хөтөлбөр гэж гарж ирж дээд албан тушаалууд эзлэж байж монголийн хөрөнгийг идэж тансаглаж өрөнд оруулсан зарим тооний өрийг монголийн хөрөнгөөр дарж болдог юмуу монголийн хөрөнгөөр тоглож тансаглаж нэмээд дахиад монголийн хөрөнгөөр бусдад өрийн даруулсан гайхалтай монгол орон шүү

зочин [103.212.116.161] 2019-04-15 01:07:11

жидүү гээс төрсөн саятнууд

Зочин [202.126.89.154] 2019-04-15 01:01:12

Ямар их хөрөнгөтэй иргэд вэ хаанаас хөрөнгөжсөн иргэд вэ юун дэд сайд сайд нар ажилаа хийж чадахгүй заавал дэд сайд гэсэн хажуудаа дагуултай байх ёстой юмуу сайдаа дэд сайдгүй хийж чадахгүй байгаа бол сайд хийхээ болчихооч

Зочин [66.181.182.11] 2019-04-15 00:49:32

Гантулга гэж 2008 2009 оноос л Жунай тай цуг ЖДУДС -ын монгийг эргэлдуулсэн дэд сайд байна


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.