Түймрийн голомтод 294 хүн, 43 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна

У.Уранцэцэг / Хууль

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ.

Түймрийн улмаас 1,1 мянган га ой, 211,8 мянган га хээрийн талбай, нийт 212,9 га талбай түймэрт өртөж шатсан байна. Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллагаас нийт 1590 гаруй иргэн, 2 нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикль, 54 морьтойгоор ажилласан байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгуулага, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум орон нутгаас нийт 294 хүн, 43 техник хэрэгсэлтэйгээр гал унтраахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [70.29.38.16] 2019-04-21 17:18:28

Оросод түймэр албаар тавьдаг хужаа нар газар дээрээ баригдсан шдээ!!! Монголд хужаа нар хавар гал тавьж сүйтгэдэг байж таарна,, энэ олон түймэр, хөрөнгө сүйрэл, яагаад ийм болж бна вэ??? Бодооч монголчуудаа!!!!

Зочин [202.9.43.34] 2019-04-19 19:52:23

Ганц нисдэг тэрэгтэй болмоор юм, дээрээс нь шүршиж унтрааж болдоггүй юм болов уу, өндөр уул өөд явган явж гал унтраана гэж манайд л байх шиг байна , болхи өрөвдмөөр юм, энэ сайхан залуучуудаа ажлын багаж хэрэгслээр сайн хангаж өгөөчээ.

зочин [202.55.188.42] 2019-04-19 08:58:11

Яанаа, хөөрхий муу онцгойгийнхон.

зочин [103.9.88.162] 2019-04-19 08:43:12

Түймэр гараад байхад үзүүлэх сургууль хийгээд л , түймэртэй газар нь очиж сургуулиа хийгээч ээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.