ЧУУЛГАН: Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
- 2019-05-09 09:16:40
-
2019-05-09 09:16:40
ЧУУЛГАН: Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь баталъя гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 38 гишүүний 52.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдав.
Уг хуулийн төслийн гол агуулга нь Их хурлаас чиглэл өгсний дагуу улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүхэд хянахгүй байх хуулийн төсөл юм.
Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн үеэс хойш "Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх авч хэлэлцдэггүй болох гэж байна" гэсэн шүүмжлэл гарч байсан юм. Гэвч хуулийн төслийг батлах эцсийн мөчид ч УИХ-ын дунд энэ асуудлаар маргаан өрнөсөөр байлаа. Тухайлбал, УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж "МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага аваач" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дараа нь хуулийн маргаан үүсэхээс болгоомжилж байгаа хэлж байлаа.
- 2019-05-09 05:00:48
-
2019-05-09 05:00:48
ЧУУЛГАН: Монгол Улсын Ерөнхий аудитораар Д.Занданбатыг ТОМИЛЛОО
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, түүнийг оронд Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018.11.22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа учир Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар оруулсан юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн бол Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох асуудлыг УИХ-ын гишүүдийн 87.3 хувь дэмжиж, томилсон юм.
Д.Занданбат нь: Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.
- 2019-05-09 04:15:55
-
2019-05-09 04:15:55
ЧУУЛГАН: УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар Л.Өлзийсайханыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дөнгөж сая УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон. Иймээс УИХ-ын дарга Г.Занданшатарын саналын дагуу Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилох асуудлыг чуулганаар хэлэлцсэн юм.
Ийнхүү Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг гишүүдийн 80.4 хувиар дэмжив.
Үргэлжлүүлэн Лувсандоржийн Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг гишүүдийн 88.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.
Л.Өлзийсайхан нь 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа.
- 2019-05-09 04:07:09
-
2019-05-09 04:07:09
ЧУУЛГАН: Ашигт малтмалын хуулиар ХОЁР УДАА санал хураасан ч ДЭМЖСЭНГҮЙ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг Ашигт малтмалын газар өгөхөөр энэ хуулинд орж ирж байгаа учраас би дэмжихгүй”
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Энэ хуулийн ажлын хэсгийн гишүүд сайн ажиллах хэрэгтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангасны дараа экспортод гаргана гэж заасан нь хүндрэл чирэгдэл учруулсан байдал гаргах талтай гэж үзэж байна”
Улмаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй юм.
Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын даргад хандан "Хэдэн гишүүн хэвлэлийнхэнд ярилцлага өгөөд санал хураалтаас хоцорчихлоо. Та дахин санал хураалт явуулж өгөөч" гэсний дагуу дахин санал хураал явуулахад гишүүдийн 51.9 хувь нь татгалзсан юм.
Ингэснээр хууль санаачлагч хуулийн төслөө эргүүлэн татаж, УИХ-ын гишүүдийн саналыг тусган дахин өргөн барихаар тогтлоо.
- 2019-05-09 03:40:59
-
2019-05-09 03:40:59
Г.Занданшатар: Монголчуудын оролцоотойгоор бүтсэн ялалтын баярын мэндийг хүргэе
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд хандаж
“Өнөөдөр тавдугаар сарын 9-ний өдөр. Агуу их ялалтын 74 жилийн ойн баярын өдөр. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээд үл мартах 71 сая хүний халуун амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч, фашизмыг олон улсын хамтын хүч ялсан түүхт өдөр. Эрхэм гишүүддээ ялалтын баярын мэндийг хүргэе. Энэ түүхэн өдөрт Улаан талбайд монгол хүүхдүүд ая дууны мэндчилгээ өргөж байгаа.
Ингээд ялалтын баярын тохиолдуулан нийт гишүүддээ өнөөдрийн Улаан талбайд болох арга хэмжээг үзэж сонирхохыг уриалж байна. Энэ ажлыг Шадар сайд Ө.Энхтүвшин дарга зохион байгуулж байгаа. Монголчуудын оролцоотойгоор бүтсэн агуу их ялалтын баярын мэндийг хүргэе” гэлээ.
- 2019-05-09 03:03:49
-
2019-05-09 03:03:49
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана
Хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
•Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
•Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайлан, үргэлжилнэ;
•Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•"Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн 2019.04.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хамт 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал;
• Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
•Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Сэтгэгдэл
Зочин [59.153.112.130] 2019-05-10 02:58:44
тиым л шударга юм бол тагнуулынхаа хэргийг дахиад шалгуулчих. шүүхийн шийдвэрээ хүчингүй болгоод
Зочин [59.153.112.130] 2019-05-10 02:54:13
арай л дэндэж байна даа энэ хар мингэт .
иргэн [202.9.43.86] 2019-05-10 01:04:22
Захиргааны ерѳнхий хуульд зѳв ѳѳрчлѳлт оруулжээ.Монголын жирын иргэд улс оронд маш чухал хэрэгтэй заалт байна.Хулгайч луйварчидад маш халгайтай заалт учраас МАНАН-н луйварчид боож үхэхнээ.
Zochin [202.9.43.82] 2019-05-09 18:39:51
Uuruu uursdiiguu hamgaalsan huuli l batlaad bhiin. Ene uls oronch yostoi odoo l jinjen utgaaraa samruulj ehelhenedee. Mash hor urshigtai arisaa hamgaalah huulia l uridchilan beldej tavilaadaa.
Зочин [202.9.43.65] 2019-05-09 14:49:04
Хоорхий мояа нар юуч ойлгохов дээ энэ луузерууд нь естой жинхэнэ манантуулж огч байхад
Зочин [138.75.22.140] 2019-05-09 11:35:44
Ene 38 buyu 76 gishuunii tal n oroltson huraldaanii uir huuli batlahaa bolimoor yumaa.