Хүүхдээ наршихаас сэргийлэх аргууд
![](/files/gzvhfovluxuxhpbaccmn/3/IMG_2677.jpg)
Ойрын өдрүүдэд тэр дундаа энэ амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Наршилтаас сэргийлэх
- Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
- Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
- Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
- Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
- Хурц наранд удаан явахаас зайлсхийх
- Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
- Хүйтэн ус, шүршүүрт орох
Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг
- Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
- Бие суларч ядрах
- Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
- Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
- Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах,
Наршилтын үед үзүүлэх анхны тусламж
- Эмнэлэгт яаралтай хандах
- Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
- Нойтон алчуур толгойд нь тавих
- Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих
- Бүлээн шингэн уулгах
Сэтгэгдэл
Зочин [59.153.112.166] 2019-06-21 10:00:32
Bayrlaa gehdee huiten usand irj bolohgui yagaad gewel haluun huiten hawsarch uheld hurgediin bna lee shuu