Цуврал-4-Үндсэн хуулийн өөрчлөлтүүд
Цуврал-4-Үндсэн хуулийн өөрчлөлтүүд
УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Иргэд, олон нийт чухам ямар өөрчлөлт орж буйг сайн мэдэхгүй, мэдээлэлгүй байгаа учир medee.mn сайтын хамт олон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуучин зүйл заалттай хамт харьцуулан цуврал болгон хүргэж байна.
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
IV. ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
Нэг.Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог болох:
51.1.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ.
ХУУЧИН ЗААЛТ:
51.1 Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
51.2.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
ХУУЧИН ЗААЛТ:
52. 2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
51.3.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно.
ХУУЧИН ЗААЛТ:
51.3 Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.
ШИНЭ ЗААЛТ
51.5.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.
Хоёр.Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох:
49.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараахь журмаар байгуулна:
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
1/Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;
2/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна;
3/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгоно;
4/Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгоно.
ШИНЭ ЗААЛТ
49.6.Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргана.
49.7.Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байна. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч; гурав нь хууль зүйн эрдэмтэн; гурав нь иргэдийн төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.
49.8.Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах бусад шаардлагыг хуулиар тогтооно.
Гурав.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг дээшлүүлэх, хараат бус, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт:
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
65.1.Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор томилгооны сонсгол хийж Улсын Их Хурал нийт гишүүний олонхийн саналаар есөн жилийн хугацаатай томилно. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилохыг хориглоно.
ХУУЧИН ЗААЛТ
65.1.Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
65.2.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арван таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
ХУУЧИН ЗААЛТ
2.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.237] 2019-07-01 10:22:39
Bvh shatnii shvvgch 50 nas hvrsen hvniig tomilj bh hregtei hvnii amidral shiidej bga bzd amidraliin turshlaga bolobsroloos ilvv shu
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ [202.179.25.36] 2019-07-01 07:12:31
ҮХСЭНИЙ ЧИНЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗАСАХ , ТАНАЙ ИХ ХУРЛЫГ ТАРААД ЗАЙЛААД ӨГ ГЭЭД БАЙНА.
Зочин [202.9.43.17] 2019-07-01 03:18:48
Ундсэн хувль оорчлох ямар ч шаардлага байхгуй худлаа жижиг асуудлаар ухэрнуудийн толгойг эргуулж байгаад дарангуйлагч болох хусэлтэй 2 ын сандал суудлыг баталгаажуулж уурдийн дарга байлгах ганцхан гол заалтыг л суулгаж огох зорилготой хуухэд хуурч байгаа юм шиг хууль шуухээр толгоцг нь эргуулнээ бас их зальтай
Зочин [103.229.121.189] 2019-07-01 01:30:26
Яг үнэндээ ялтанууд хууль засах ёс байхгүй ард түмэн шийдэх ёстой хатуу анхаар !
МАН ДАНГААР ХҮЧ ХЭРГЭЛЖ БНА [103.229.121.189] 2019-07-01 01:29:05
Лүндээ өвгөн болих ёстой нэг нам олонхоороо хүч хэргэлж байгаан ард түмний дургүй хүргэж бна ард түмэн бүх намуудаас бүрдэх ёстой ман ганцаар үндсэн хуулийг өөрчлөх ёс хаана ч байхгүй !!!!!!!!!!!!!!!!
Зочин [103.229.121.189] 2019-07-01 01:24:44
ХУУЛЬ БУС ХҮЧ ХЭРГЭЛСЭН МАНЫ АШИГИЙН ХУУЛЬ