Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Б.БУРМАА / Орон нутаг

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийн ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, савалгаа, дахин боловсруулах туршилт судалгааны цех, үйлдвэрлэлийн шугам горимын дагуу хэвийн ажиллаж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын айр өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК нь өнөөдрийн байдлаар 5 шугамаар хоногт 4.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. Шинээр хоёр шугамыг үндэсний баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд дээрх шугамууд ашиглалтад орсноор сайжруулсан түлшний үйлдвэрлэл хоногт 10.000 тонн-д хүрч нэмэгдэх юм.

Үйлдвэрлэсэн шахмал түлшийг үйлдвэрийн хашаа болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр УБТЗ-ын Амгалан өртөөн дэх талбайд хураан нөөцлөөд байгаа юм. Иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд байгаа, түлш нөөцөлж болохуйц 33 агуулахын судалгааг гаргаж, хамтран ажиллахаар зэхэж байгааг ч “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд хэлсэн юм.

“Тавантолгой түлш” ХХК энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Үүнээс 100 мянга гаруй тонныг нөөцөлж, 3.000 тонныг борлуулжээ. Мөн түүхий эдийн 340 мянган тонн нөөцтэй байгаа юм. Жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувь хүртэл буурна гэж үзэж байгаа. БНСУ-ын лаборатори тус компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг баталжээ.

image


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 06:41:49

<a href="https://t.me/filmfilmfilmes/20">Скажене Весiлля 2</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 20:13:53

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 15:32:44

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 09:17:27

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 01:33:00

Бетмен дивитися онлайн <a href="http://bitly.com/betmen-2022-film">Бетмен фільм</a> Бетмен 1989 дивитися онлайн

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 00:42:55

коли закінчиться війна в україні 2022 екстрасенси <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки ще буде тривати війна в україні</a> коли закінчиться війна в україні передбачення

Зочин [202.126.89.95] 2019-07-05 03:53:35

Сайхан ярьсан үлгэрт итгэсэн ДАВААСҮРЭН та хэзээ,хэдийд энэ сайжируулсан шахмал түлшийг ямар Зууханд түлж үзчихээд 600,000-аар УБ хотыг ханган гэж хэлж байна вэ Ам ажил хоер чин алд дэлэм гэдэг үг бий шүү. Наад доод шатны түшмэлүүд чин юу ч залж мэдэн дээ

иргэн [103.26.195.34] 2019-07-05 02:04:03

энэ бүтэхгүй ээ утааг яаж хэмжих юм 50 болж буурсан гэдгийн мэдэх хэцүү. энэ их мөнгөөрөө цахилгаанаа л хямдруул

Зочин [66.181.164.192] 2019-07-05 01:10:04

Ene deerh nohor yu ch yariad bgan

Сайд Даваасүрэн [64.119.16.231] 2019-07-05 00:49:01

Чанар муутай нүүрс байна лээ.Энэ жил шахмал түлшээр хангана гэж худлаа.Хүчин чадал нь дийлэхгүй.Маш өндөр үнэ өртгөөр муу тоног төхөөрөмжүүд оруулж ирсэн.Энийг шалгах газар байдаг бол шалгах хэрэгтэй байна.

Зочин [103.11.195.34] 2019-07-05 02:00:10

харин тийм шалгах газар байна уу


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.