"IBSF-Congress 2019”-д манай улсын төлөөлөл оролцлоо

Б.БУРМАА / Спорт

Олон Улсын Бобслей Скелетонны холбооны гишүүдийн хурал БНЧУлсын нийслэл Прага хотод 2019 оны долдугаар сарын 5-8-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Манай улсын Бобслей Скелетоны холбоо 2019 онд Олон Улсын Холбоондоо гишүүнээр элсэж орсон ба Ази тивээс зургаа дах гишүүн улс боллоо. Швейцарь улсын Лозанн хотод төвтэй Олон улсын холбоо нь Дэлхийн хэмжээнд нийт 71 гишүүн орон байгаагаас Монгол улс 71 дэх гишүүн орон болсон. Олон Улсын холбоо нь жил бүр гишүүдийн хурал хийдэг ба энэ жил 71 орны 150 гаруй төлөөлөгчид БНЧех улсын нийслэл Прага хотод чууллаа. Манай холбоо нь уг гишүүдийн хуралд холбооны дэд ерөнхийлөгч Б.Баян-Очир, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баттулга нарын бүрэлдэхүүнтэйгээр анх удаа улсаа төлөөлөөд оролцлоо.

Хурлаар өвлийн олимпийн төрөлд багтдаг бобслей, скелетон спортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид дэлхий дахинд спортоо хэрхэн сурталчлах, залуу үедээ хэрхэн таниулах, дараагийн "Бээжин-2022" өвлийн олимпийн бэлтгэл ажилтай танилцлаа. Манай холбоо нь Монгол орондоо энэхүү спортыг таниулах, хөгжүүлж өвлийн олимп болон дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцох, өвлийн олимпийн төрлөөс медаль авах зорилготой ажиллаж байна. Мөн БНХАУ, БНСУ, Энэтхэг зэрэг Ази тивийн гишүүн холбоодуудтай хамтран ажиллахаар боллоо.

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.