ФОТО МЭДЭЭ : "Торгоны зам -2019" авто ралли
Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах юм. Эр зориг шаардсан "Торгоны зам-2019" тэмцээнд оролцогч тамирчид энэ сарын 6-ны өдөр Эрхүү хотоос гараанаас гарсан. Харин энэ сарын 9-ний өдөр Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын нутагт орж ирэх юм. Улмаар Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад маршрутаар уралдаж энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ. Та бүхэнд тэмцээний фото сонирхуулж байна.
Сэтгэгдэл