ФОТО: "Торгоны зам" раллигийн тамирчид “Хөшигийн хөндий”-д байрлаж байна
Эрхүүгээс гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид өчигдөр Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж буй юм. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1,400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч явж байна. Тэд Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ.
“Торгоны зам 2019” уралдааны зохион байгуулалтад Монгол Улс энэ жил анх удаа оролцож байгаа бөгөөд манай улсын нутаг дэвсгэрээр уралдах үеэр авто спорт сонирхогч иргэд тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Тэмцээнд оролцогчдын түр камп Төв аймгийн Сэргэлэн сумын “Хөшигийн хөндий”-д шинэ нисэх онгоцны буудлын гадна талбайд байрлаж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.АМАРЖАРГАЛ, Д.ТУЛГА
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:39:55
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:39:55