Ё.Одончимэг: Тэмбүүгийн халдвар зүрх судасны хавхлагыг гэмтээвэл гэнэтийн үхэлд хүргэдэг
-БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН 15-45 НАСНЫХАН ДУНД ЭЛБЭГ БАЙНА-
БЗДХӨ-өөр өвчилж байгаа иргэдийн дийлэнх хэсгийг 15-45 насныхан эзэлж байна. Энэ насны хүмүүст БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл байдаг хэдий ч зөв дадал, хандлага байхгүйн улмаас өвчлөлд өртөж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс ч мэдлэгээ хандлага болгоход анхаарах шаардлагатай байгаа юм. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөхөөр БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори 2-ын БЗДХ-ын эмч Ё.Одончимэгтэй ярилцлаа.
-Танай кабинетаар үйлчлүүлж буй иргэд аль насныхан илүү зонхилж байна вэ. Эрсдэлд өртөхөд хүргэж байгаа гол хүчин зүйлийг юу гэж харж байна?
-БЗДХӨ-ий тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Шалтгаан нь замбараагүй бэлгийн хавьтлаас үүдэлтэй. Гэр бүлийн гадуурх харилцаа, бэлгэвч хэрэглэхгүйгээр тохиолдлын хавьталд орох, архины хэрэглээ их байгаатай холбоотой өвчлөл нэмэгдэж байгаа. Насны хувьд ангилж үзвэл 15-45 насныхны дунд өвчлөл их байна.
-БЗДХӨ-ий нууц үе гэж байдаг. Иргэдийн хувьд ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрээгүй тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад ханддаггүй сөрөг тал ажиглагдаж байна уу?
-Бэлгийн замаар дамжих 20 гаруй төрлийн өвчин байдаг. Өвчин тус бүрт нууц үе, илрэх шинж тэмдэг, хийгдэх эмчилгээ нь өөр өөр, харилцан адилгүй учраас шууд хугацааг нь хэлэхэд хэцүү. Жишээлбэл заг хүйтэн өвчин гэхэд эрэгтэйд 3-7 хоногт буюу илүү хурдан шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр нууц үе нь дунджаар 5 хоног гэсэн үг. Харин эмэгтэй хүнд шинж тэмдэг нь төдийлөн хурдан илрэхгүй байх жишээтэй.
-Иргэдийн хувьд БЗДХӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэггүй байна уу гэхээр үгүй. Ямар нэгэн байдлаар мэдээлэл авсан гэсэн судалгаа байдаг шүү дээ?
-Эрүүл мэндийн байгууллагад хандаж буй иргэдээс асуумж авахаар БЗДХӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй гэдгээ хэлдэг. ЕБС-ийн эрүүл мэндийн хичээл, цахим ертөнцөөс мэдээллийг авч байгаа ч мэдлэгтэй байлаа гээд амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байгаад л учир байна. Бодит байдал дээр бэлгэвч хэрэглэж, өөрийгөө хамгаалах, үнэнч байх зэргийг хэвшүүлэхгүй байгаатай холбоотойгоор өвчлөл нэмэгдэж байгаа. Мөн стресс хамгийн их нөлөө үзүүлдэг. Амьдралын аар саархан асуудлыг даван туулах чадвар одоогийн залуучуудад сул болчихсон гэж харагдаж байна. Нэг нэгэндээ жаахан бухимдаж, уурлахаараа л тайвшралт авахын тулд архи, согтууруулах ундаа хэрэглэчихдэг. Өөрөөр хэлбэл стрессийг тайлах арга замаа буруу сонгодог гэсэн үг. Гэтэл архидалтын цаана тохиолдлын бэлгийн хавьтал дагалдах сөрөг тал байна.
Архи уусан хүн өөрийн гэсэн ухамсарт байдлаа алдаж, бэлгэвч хэрэглэе гэсэн бодол төрдөггүй, БЗДХӨ авна гэсэн айдасгүй болчихдог юм шиг байна. Залуучууд баяр тэмдэглэхээрээ л архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Үүний цаана тохиолдлын бэлгийн хавьталд орох эрсдэл их байна. Нийгмийн хандлагаар өөр нэг жишээ авахад нөхөр нь эхнэрээ хуурсан байлаа гэхэд “Энэ намайг хуурч байхад би яагаад болохгүй гэж” гэсэн муйхар бодолд автдаг тохиолдол элбэг байна.
-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж чаддаггүй, ичиж, санаа зовдог. Зөв дадал, хандлагатай бие хүн төлөвшүүлэхэд эцэг, эхийн анхаарал халамж, нөгөө талаар илэн далангүй ярилцах нь чухал юм шиг санагддаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ бэлгийн амьдрал, бэлгийн харьцаа, БЗДХӨ-ий талаар ярьдаггүй. Мэдээж, хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцдаггүй учраас хүүхдүүд түрүүлж амаа нээхгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд ойр тойрны найз нөхөд, үеийнхэнтэйгээ энэ талаар ярилцаж, ташаа мэдээлэл авдаг. Үүнээс гадна үнэн, худал нь мэдэгдэхгүй олон төрлийн мэдээллийг цахим ертөнцөөс авч байна. Тухайлбал, жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчин туслаа гэхэд эмчилгээ хийлгэсэн ч тэмбүүтэй хүүхэд төрдөг гэсэн ташаа мэдээлэл олны дунд байна. Ийм мэдээлэл авсан жирэмсэн эмэгтэйчүүд эрүүл мэндийн байгууллагад хандаагүй байж, хүүхдээ авахуулах зэргээр буруу алхам хийдэг. Тэгэхээр хайр сэтгэл, үнэнч байдал, бэлгийн амьдрал, бэлгийн харьцаа, БЗДХӨ-ий талаар эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч гээд системтэйгээр хүүхэд, өсвөр үеийнхэнд мэдээлэл өгч, харилцан ярилцаж байх хэрэгтэй байна.
-Сүүлийн үед тэмбүү өвчний тархалт нэлээд нэмэгдэж байна. Энэ өвчний талаар тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу?
-Тэмбүү нь өргөн хүрээний ойлголтоор тодорхойлогддог өвчин. Товчоор тайлбарлавал нууц үе, 1, 2, 3 гуравдугаар үе гэсэн дөрвөн үе шаттайгаар явагддаг. Олон эрхтнийг гэмтээдэг, архаг, ужиг явцтай өвчин юм. Нууц үе нь дунджаар 21 хоног байдаг. Энэ үедээ шинж тэмдэг илрэхгүй, шинжилгээгээр ч мэдэгдэх боломжгүй. Харин нууц үе дуусаад 1-р үедээ бусад өвчнийг бодоход зовиур, эмзэглэл багатай хатуу яр гарч, ярны ойролцоох тунгалгийн зангилаа нь томордог. Тухайлбал, бэлэг эрхтний ойролцоо хатуу яр гарвал цавины орчим хөндүүрлэж болно. Хэрвээ аман дээр хатуу яр гарвал ойролцоох хүзүү, эрүүний булчирхай томрох жишээтэй.
Хатуу яр нь дунджаар 28 хоногийн хугацаанд гарч байгаад өөрөө аажимдаа алга болдог. Энэ үед шинжилгээгээр илрэх боломжтой ч зовиур багатай учраас иргэд хайхрамжгүй хандаж, оношлуулж эмчлүүлэхгүй байсаар 2-р үед шилжих нөхцөлийг бүрдүүлээд байна. Энэ үе нь тууралт гарлаа, алга боллоо, өвчин үүсгэгч цус руу орлоо гээд долгион маягтай 2-5 жил үргэлжилж, биеэр олон төрлийн тууралт шигүү байдлаар гарна. Биеийн хэсгийн хоёр талд яг адилхан гардаг гэдгээрээ онцлогтой. Энэ нь мөн л зовиургүй, загатнаагүй, үрэвслийн шинж тэмдэггүй байж байгаад аажимдаа алга болно. Ихэвчлэн ажилд орох, гэр бүлээ батлуулах, жирэмсэн болох гээд урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөөд өвчнөө оношлуулах тохиолдол хоёрдугаар үед их байна. Харин өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулдаг зарим хүмүүсийн тухайд тууралт гарах, үс унах зэрэг шинж тэмдэг илэрвэл эрт оношлуулах тохиолдол байгаа.
-Хүндрэл нь ямар байдлаар илэрдэг вэ?
-Хүндрэл нь ерөнхийдөө хоёрдугаар үедээ элэг, бөөр, зүрх судас гээд цуллаг таван эрхтэн, үе мөч зэрэг аль ч эрхтэн системийг гэмтээж болно. Энэ үед онош андуурагдах тохиолдол гарч болно. Жишээлбэл элгийг гэмтээж, өөрчлөлт өгсөн байвал тэмбүүгээс үүдэлтэйгээр өвчилсөн гэж мэдэлгүйгээр зөвхөн элгэнд эмчилгээ хийгээд байх тохиолдол бий. Мөн зүрхний судасны хавхлагыг гэмтээхэд цүлхэн үүсч, хагараад гэнэт үхэлд хүргэх шалтгаан болдог.
-Эмчилгээнд хэдий хэр хугацаа, хөрөнгө мөнгө шаардагддаг вэ?
-Тэмбүүгээр өвчилсөн иргэдийг үнэ төлбөргүй эмчилдэг. Манай кабинет өвчтөнийг дунджаар хоёр жил хяналтандаа аваад стандартын дагуу эмчилгээ хийж, дахин шинжилгээ хийлгэх хугацааг нь товлодог. Ингэснээр шинжилгээн дээр үндэслэн эмчилгээний үр дүн ямар байгааг тогтоож, дархлаа дэмжих, хордлого тайлах эмчилгээнүүдийг шат дараатай хийж байна.
-Жирэмсэн эмэгтэйчүүд тэмбүүгээр өвчлөх нь нэмэгдсэн гэх тоо баримт бий. Хэрвээ жирэмсэн эмэгтэй тэмбүүгээр өвчилсөн нь оношлогдвол ямар эмчилгээ хийх вэ. Хүүхэд нь эрүүл төрөх боломжтой юу?
-Жирэмсний эхний гурван сарын дотор тэмбүүтэй нь оношлогдоод эмчилгээгээ цаг алдалгүй хийлгэвэл хүүхэд эхээсээ халдвар авахгүй, эрүүл төрөх магадлалтай. Дөрөв дэх сараас эхлээд эхэсийн цусны эргэлтээр эхэд байгаа халдвар шууд хүүхдэд халдах аюултай. Тиймээс жирэмсний хяналтад эрт орох нь эхийн болоод хүүхдийн эрүүл мэндэд асар их эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Жирэмсний хожуу үед тэмбүүтэй гэж оношлогдсон хэдий ч эмчилгээгээ хийлгэвэл хүүхдэд ч гэсэн давхар эмчилгээ болж өгдөг. Харин төрснийх нь дараа хүүхдийг шинжилгээнд хамруулж халдвартай эсэхийг тогтоож, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийнэ.
-Тэмбүүтэй эхээс амьгүй ураг төрөх магадлал байдаг гэж сонссон. Ямар тохиолдолд ийм эрсдэл үүсдэг вэ?
-Эхийн өвчлөлийн үе шатнаас хамааран хүүхдэд үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй. Тэмбүүтэй эх эмчилгээ хийлгээгүй, эсвэл эмчилгээгээ тасалсан, өвчний үе шатыг даамжруулсан, мөн хамтрагч нь давхар эмчлүүлээгүйн улмаас төрөхийн өмнө дахин халдвар авах эрсдэл байдаг. Ийм тохиолдолд ил хэлбэрийн тэмбүүтэй, амьдрах чадваргүй хүүхэд төрдөг. Төрөлхийн тэмбүүг эрт үеийн, хожуу үеийн гэж ангилна. Эрт үеийн төрөлхийн тэмбүү нь хүүхдийн ямар эрхтэн системийг гэмтээснээсээ шалтгаалаад тухайн хүүхдийн амьдралын тавиланд нөлөөлнө. Харин хожуу үеийн төрөлхийн тэмбүү нь хүүхэд эрүүл төрсөн байлаа ч аль нэг эрхтэн системд голомтолчилсон халдвар үүсгэчихсэн байвал ямар эрхтнийг, яаж гэмтээснээсээ шалтгаалаад хүүхдэд үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байдаг.
-Урьдчилан сэргийлэх үзлэгт иргэд ямар хугацаагаар орох нь зүйтэй вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд нэг удаа тогтмол хийлгэж байх хэрэгтэй. Мөн эрсдэлтэй алхам хийчихсэн тохиолдолд шууд эрүүл мэндийн байгууллагад хандаж байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:38:01
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:38:01
Y [66.181.160.21] 2019-07-29 04:17:15
Buh humuusee albadan uzleg shinjilgeend oruulaach
zochin [64.119.20.33] 2019-07-24 05:23:06
TEGEED KHURDAN ENE AUYLT EBCHNEES ZALUUSAA KHAMGAALAACHEE . EMCHLEECHEE YRIKH CHINI DENDUU IKH BNA KHIIKH UR DUN KHOER CHINI HKARIN , O , bna
Зочин [203.91.115.45] 2019-07-21 08:18:08
Ардчилал тэмбүү хоёр ихэр юм. Ардчилсан атигар шулмас тэмбүү гомо гурав шинжаан хятадын цагаачид юм
Зочин [202.131.236.110] 2019-07-25 05:14:29
ems ohid bishee biye unelegchid anh ghana ulsiin haruudaas doh awsan baidag
зочин [103.194.176.117] 2019-07-22 03:32:24
Ардчилалын ачаар манай эмс охидууд анх монголдоо ДОХ тээж ирсны 30 жилийн ойн тохиож байгаа юм банйа
Зочин [80.215.168.231] 2019-07-20 15:54:01
Buzariin uhruud saltaagaa ugaaj suraa ehleed
Зочин [202.9.42.214] 2019-07-20 08:38:21
залуу насны өвчин яг мөн дөө.
tgth [182.160.37.165] 2019-07-20 08:29:42
hyju
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:44
liked!
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:44
liked!
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:44
liked!
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:44
liked!
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:44
liked!
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:44
liked!
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:44
liked!
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:44
liked!
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:44
liked!
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:44
liked!
Anonymous [182.160.38.244] 2019-07-20 04:57:27
liked!