Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын давж заалдах шатны шүүх хурал завсарлалаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн танхимд үргэлжилсээр байна. Өнөө өглөө 09.00 цагаас эхэлсэн тус шүүх хурал дөнгөж сая завсарлалаа гэж тус шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Түвшинзаяа хэллээ. Шүүх хурал 33 оролцогч, таван шүүгдэгч, хоёр прокурор, 26 өмгөөлөгчтэй хаалттай болж байгаа юм.
Шүүгдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нар нь улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэргээр шалгагдаж байгаа билээ. Тэдэнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хурал нь өнөөдөр товлогдсон юм.
Эргэн сануулахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын дарга асан Н.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт явуулж улмаар их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон. Тус бичлэгт гарсанчлан тэрээр боодол ам долларыг оймсондоо нуусныг мөрдөгч нар илрүүлсэн билээ.
Сэтгэгдэл
Зочин [112.72.11.115] 2019-09-10 11:03:35
Shuuhiihen avilagniihaa mungun deer tohirohgui baigaa bololtoi.zavsarlaga,esvel hoishlogdloo
зочин [103.229.121.214] 2019-09-10 08:41:27
Илрүүлээд яахын дийлэхгүй юмыг мөнгөны асуудал гараад л ирнэ
Zochin [64.119.19.66] 2019-09-10 08:16:29
Uuriinh ni bvh umch hurungiig ni ulsad tushaaj huun zailuulah heregtei ed geer malnuud mongold gai bolnuu gehees gawya baiguulahgvi
зочин [203.91.116.118] 2019-09-10 07:56:14
Өмхий шуналтай хулгайч
Зочин [122.201.31.114] 2019-09-10 07:49:16
Нэр тороо гутайлгасан гээд сонинд юм тавиулаад байсан уу
Зочин [202.179.31.102] 2019-09-10 07:40:00
хоосон толгойнуудыг нүүрлүү нь нэг хараад нулимахсан