Ш.Ган-Эрдэнэ: Ганц хуудас цаас л шинэ бүтээгдэхүүнийг маань хэрэглэгчдэд хүргэсэн юм даа
ЧАКРА брэндийн үүсгэн байгуулагч Ш.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд импортыг орлох үндэсний үйлдвэрүүд эрчимтэй нэмэгдэж байна. ЧАКРА ч тэдгээрийн төлөөлөл яах аргагүй мөн билээ, та бизнесийнхээ талаар товч танилцуулаач?
-Манайх 2017 оны 04-р сараас эхлэн ХАА-н болон байгалийн түүхий эдийг боловсруулж органик хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ЧАКРА нэртэйгээр зах зээлд нийлүүлж эхэлсэн. Харин одоо бол ЧАКРА эмийн үйлдвэрлэлээс гадна ГАЛБИНГАА гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Энэ оны 03-р сараас эхлэн Япон улсруу экспортлож эхлээд байна.
-Уул уурхайн бүтээгдэхүүнүүд л зөвхөн экспортод гардаг байсан нь өөрчлөгдөж байх шиг байна. Урлаг соёлынхон маань ч гараад эхэллээ, том жишээ нь The Hu хамтлаг. ЧАКРА брэнд ч бас богино хугацаанд экспортын бүтээгдэхүүн болсон гэхээр бахархалтай сонсогдож байна. Дараагийн экспортоо хаашаа гэж харж байна вэ?
-Хурдан гэж үү? /инээв/ Манайх Япон руу экспорт хийгээд хагас жил боллоо. Чацарганаас гаргаж авсан ургамлын хатаасан нунтаг омегаг хагас боловсруулсан түүхий эд хэлбэрээр хоёр төрлийг нь экспортолж байна. Өнгөрсөн өвөл Польшид туршилтын борлуулалт хийсэн нь амжилттай болсон тул саяханаас албан ёсоор экспортлож эхэлсэн. Польш дахь албан ёсны дистрибьютерээрээ дамжуулан цааш Европын холбооны улсууд руу нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Япон, Германы олон улсад магадлан итгэмжлэгдсэн нэр хүндтэй лабораториуд манай бүтээгдэхүүнүүдийг шинжлээд амжилттай гэсэн хариу гаргасан байгаа. Өнгөрсөн 6-р сард бид Европын холбоо, Хойд Америкт хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид 25-н бүтээгдэхүүнийхээ дээжийг илгээж мөн адил утгатай хариу авсан. Ингэснээр Европ, Хойд Америк зэрэг улсууд руу экспортлох боломжтой болсон тул бид Америкийн органик барааны сүлжээ дэлгүүрээр борлуулахаар судалж байна. Энэ мэтчилэн эцсийн бүтээгдэхүүнээ өндөр хөгжилтэй улсууд руу экспортлохоор эрчимтэй ажиллаж байнадаа. Түүхий эд нь зэрлэгээрээ болохоор гадаадын ферм болон тариалангийн түүхий эдээс шимт чанараараа хамаагүй илүү тул органик шинж чанараараа экспортын шаардлагыг хангаж, сонирхлыг нь татаж байгаа байх. Монголын айраг, сүү, саам зэрэг нь хагас зэрлэг бүтээгдэхүүнд орно. Учир нь адуу мал бэлчээрийн зэрлэг өвс ногоо идэж байгаа шүү дээ.
-Монгол оронд зэрлэг жимс ногоо болон сүү цагаан идээ элбэг. Түүхий эдээ ямар шаардлага сонголтоор хаанаас авдаг вэ?
-Онгон зэрлэг байгалийн түүхий эд гэдэг чухал. Жишээ нь: Ингэний сүүг Өмнөговиос , айраг саамаа Булганы Могодоос, ямааны сүүг Дундговиос, аньсыг Завханаас гэх мэт сорчилж авдаг. Байгаль эх өөрөө маш ухаалаг шүү дээ. Хүн дэлхийн хаана, ямар бүсэд амьдарч байна түүндээ таарсан тухай бүсийнхээ ургамал жимс ногоо, хоол хүнсийг хэрэглэхээр заяагдсан байдаг. Монгол хүн далайн загасны өөхнөөс гаргасан омега хэрэглэхэд сэрүүднэ, оронд нь жимс ногоо, чацарганаас гаргаж авсан ОМЕГА хэрэглэхэд илүү үр дүнтэй байх жишээтэй. Айрганд хүртэл ОМЕГА агуулагддаг.
-Байгалийн органик бүтээгдэхүүн тэр дундаа уламжлалт бүтээгдэхүүнээ хэрэглэх хандлага харьцангуй ихсэж байх шиг байна. Гэхдээ зэрлэг түүхий эдийг боловсруулж органик бүтээгдэхүүн гаргах технологи амаргүй байхдаа?
-Тэгэлгүй яахав. Эртний Монголчууд эсгийнд сүүгээ шингээж хатаагаад, эргүүлж пургиулж хатаасан сүү гаргаж авдаг нүүдэлчний нарийн технологитой байсан. Өнөө цагт бид генийн өөрчлөлтгүй, экологийн цэвэр түүхий эд болох байгальд ургасан зэрлэг чацаргана, нэрс, аньс, долоогоно, чонын элэг жимс, хуш модны самар, цэцгийн тоос, чага мөөг, ингэний сүү, гүүний саам, монгол сармис, зөгийн бал, гоёо, хармаг, барагшуун зэрэг маш олон түүхий эдийг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан тусгай технологиор өндөр илчлэг шимтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгодог. Үүнийг биологийн идэвхит бүтээгдэхүүн ч гэдэг. Эдгээр бүтээгдэхүүний текнологийг бид өөрсдөө судалж туршиж бий болгосоноороо онцлог юм. Мөн эдгээр эх орны түүхий түүхий эдүүдээ Америк, Герман зэрэг орны багахан хэмжээний түүхий эдтэй хослуулсан арьс арчилгаа гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Үүндээ Япон болон БНСУ-н технологийг ашиглаж байна даа.
-ЧАКРА хүнсний нэмэлт болон ГАЛБИНГАА гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчид хэрхэн үнэлж байна вэ?
-Хэрэглэгчид манай бүтээгдэхүүний үнэ болон чанарт ам сайтай байдаг. Борлуулалтын 70- 80 хувийг байнгын хэрэглэгчид бүрдүүлдэг. Хөрөнгө оруулалт хийе гэсэн санал гадныхан их тавьдаг. Харин бид хэт олон тоогоор үйлдвэрлэхээс зайлсхийж бүтээгдэхүүнээ илүү чанартай, органик байлгахыг зорьдог. Манай түүхий эдийн нөөц ч байгаль цаг уураас хамаарч хязгаарлагдмал байдаг. Монгол эрс тэс дөрвөн улиралтай. Сүүлийн 2-3 жил самрын ургац бага байгаа тул манай самартай бүтээгдэхүүн бага гарч байна. Энэ жил гэхэд нэрс бага бас үнэтэй байна. Бид байгаа түүхий эдээрээ элдэв орлуулагч, дүүргэгчгүй органик бүтээгдэхүүн хйихийг л зорьдог. Манай үйлдвэр хүчин чадлынхаа 30 хувийг л одоогоор ашиглаж байна. Цаашид бүрэн ашиглаад ирэхээр дотоодын зах зээлийн 5-10 хувийг хангах боломжтой.
-ЧАКРА брэндийн бизнесийн амжилт үнэхээр том төсөөлөгдөж байна. Үндэсний үйлдвэрлэл эрхлээд явахад бахархалтай ч хэцүү зүйлс байдаг л байхдаа?
-Зөвхөн манайх гэлтгүй бизнесийн бүх салбарт л эргэлтийн хөрөнгө байнга дутагдаж байдаг. Гол нь эхлэл чухал. Эхэлчихсэн байхад тал талаас босгоод ирж болно. Манайх гэхэд өнгөрсөн 2-р сард ногоон цайтай ГАЛБИНГАА гоо сайхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах болсон юм. Сав баглаа боодлоо гадаадад захиалчихаад авах гэтэл санхүүгийн хувьд гацчихаж билээ. Тухайн үед барьцаалж болох үл хөдлөх хөрөнгө, биет зүйлсээ бүгдийг барьцаалчихсан байв. Яг тэр үед “ЧАКРА” гэх барааны тэмдэгээ барьцаалж Улаанбаатар Хотын Банкнаас зээл аваад түүгээрээ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж билээ.
Ингэж л ганц хуудас цаас л шинэ бүтээгдэхүүнийг маань хэрэглэгчидэд хүргэсэн юмдаа. /инээв/
-Барааны тэмдэг гэхээр ЧАКРА брэндээ хэлээд байна уу?
-Тиймээ. Гол үнэ цэнэ бол брэнд буюу цаасан дээр буусан албан ёсны нэршлээрээ “барааны тэмдэг” юм.
Ер нь үйлдвэрлэл эрхэлж байгаа компанийн хамгийн гол өмч нь брэнд түүнийг бүтээж буй технологи байдаг. Тэрнээс байшин барилга, тоног төхөөрөмж биш л дээ.
Банк санхүүгийн байгууллага үл хөлдөх хөрөнгө л барьцаалж зээл өгдөг шүү дээ. Харин бид анх удаа барааны тэмдэгээ барьцаалсан, тийм боломж ч анх удаа гарч ирсэн нь бидний эгзэгтэй үед туйлын хэрэг болсон.
-Барьцаалсан зүйл чинь л шинэлэг өөр болохоос таны санхүүгийн асуудлыг шийдэж байгаа адилхан л зээл биш гэжүү?
-Өнгөрсөн хавар санаандгүй телевизээр барааны тэмдэг барьцаалж зээл өгнө гэсэн мэдээлэл үзээд Улаанбаатар Хотын Банкны салбарт хандсан л даа. Өмнө бол оюуны өмчөө барьцаалаад зээл авах боломж байгаагүй. Гол нь хүү маш бага байсан.
Сарын 1.1% хүүтэй ийм зээл гэж хаана ч байхгүй л дээ.
Бод доо, жилийн хорин хэдэн хувийн хүүтэй бизнесийн зээлтэй хүн чинь зээлийн төлөлт, дэлгүүрийн түрээс, НӨАТ бусад зардал гээд л явчихаар барааны үнээ өсгөхөөс өөр аргагүй биз дээ? Харин ийм барааны тэмдэгийн зээл ч юмуу, эсвэл Жайка, Азийн Хөгжлийн Банкны төслийн зээлүүд жилийн 8-12 хувийн хүүтэй байгаа нь хэрэглэгчидэд очих барааны үнэд шууд эерэгээр нөлөөлж байгаа нь маш том давуу тал юмдаа.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:41
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:40
Zochin [82.38.12.74] 2019-09-22 09:11:25
Utasaa ogooch gadaadaas Zaria aviy
Зочин [103.10.23.89] 2019-09-21 08:48:38
Мундаг
Амжилт хүсье [203.91.118.180] 2019-09-19 04:43:52
АМЖИЛТ
Зочин [103.87.255.78] 2019-09-18 03:52:51
Good luck GA
Шилдэг нь [150.129.143.132] 2019-09-18 02:23:21
Олон улс аль шилдэг лабораториудад шинжилгээ өгсөн байна лээ шдээ, бүгд дээд зэргийн чанартай, ямар ч хортой агууламжгүй. Монгол түүхий эд дэлхийд дээд зэрэгтээ орно, үүгээр бүтээгдэхүүн хийж байгаа нь гайхамшиг
Зочин [49.0.171.43] 2019-09-16 13:39:03
kyrgyz kazahuud neg negnee ayugui ih demjdeg bid ch gesen mongolchuudaa demjie ed nar chin borluulalt sain hiivel mongold tatvaraa sain tulnu mongol ulsiin ner hund aajmaar usnu olon sain taltai shu negnee demjiee
Зочин [103.57.93.183] 2019-09-16 09:58:06
амжйлт
Zochin [213.61.242.164] 2019-09-16 06:15:59
Gishuud JDU s avsan zeelee ene kompanid shilshuulchihmeer uym
Массын үйлдвэрлэл битгий болгоорой. [202.21.127.160] 2019-09-16 05:08:57
Сайхан эхлэл байна. Цаашид хэт их ашгийн хойноос явж үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Монголын зэрлэг органик түүхий эдийн нэр хүндийг битгий унагаарай гэж захия. Бид талхлагдсан биш, соргог бэлчээрийн малын мах, сүү, арьс, ноолуур, зэрлэг ургамал, жимс зэргээрээ л дэлхийд өрсөлдөнө шүү. Их хэмжээний үйлдвэрлэл явуулбал бид хүссэн хүсээгүй, бордоо, гормон, пестицид, гербицид юу эсийг хэрэглэх билээ. Ийм бүтээгдхүүнийг биднээс хэн ч авахгүй шүү
Zochin [172.58.45.235] 2019-09-16 04:55:12
Goy sda yu ene ch harin udahgui zalilan ene ter bolool togsdogdoo gol dampuuruuldag hun n avgai nar n shuu ah duu naraa ood tatah geed
Зочин [202.126.88.152] 2019-09-16 03:13:56
Ene chini l jinhene MOngoliin unet zuil shuu dee, iimerhuu exportoor l mongol hugjino.
Зочин [66.181.176.158] 2019-09-16 02:44:12
Авч хэрэглэж үзсээн маш сайн бнаа гадаадруу ч их явуулсан сав баглаа боодол гээд бүгд сайхан санагдсаан амжилт
Зочин [64.119.23.41] 2019-09-16 02:44:09
Nice
Зочин [202.131.228.167] 2019-09-16 02:31:44
Чакра брэндийн хамт олонд амжилт хүсье. Улаанбаатар хотын банкны хамт олонд баяр хүргэе ажлын ажилт хүсье
Зочин [202.131.228.167] 2019-09-16 02:04:46
Ажлын амжилт хүсье. Тун удахгүй дэлхийд танигдсан Брэнд болох юм байна. Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нараа бодитоогоор дэмжиж байгаа Улаанбаатар хотын банкны хамт олонд мөн баяр хүргэе. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж сайхан үг байдаг. Илүү ихийг хийж бүтээгээрэй Монголчууд минь.
зочин [202.131.228.167] 2019-09-16 01:30:55
Мундаг юмаа