Facebook-ийн цахим халдлагаас сэргийлэх 10 зөвлөмж

Ц.Анударь / Технологи

Сүүлийн үед бусдын сошиал хаягийг ашиглан залилсан тохиолдол гарч байгаа тул мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байгаа. Түүнээс гадна элдэв сонжоо, аппликейкшн ашигласнаар өөрийн фэйсбүүкийн нууц үгийг алдах магадлалтай гэсэн мэдээллийг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулж байна. Тиймээс гадны халдлагаас хамгаалах Todko Samson-ий зөвлөмжийг хүргэж байна.

1. Та өөрийн е-мэйл хаяг, цахим ертөнцийн бусад account-ийнхаа нэвтрэх нууц үгийг 8-аас дээш тэмдэгттэй байлгах хэрэгтэй бөгөөд ТОМ үсэг, ТОО, туслах тэмдэгтүүдийг ЗААВАЛ байлгах нь нэн чухал! Жишээ нь: /AriunAA8814-ariuN/

2. Цахим хаяг, facebook-ээ давхар хамгаалалттай байлга! Утасны дугаар, е-мэйл хаягаараа хооронд нь холбож хамгаал! Таны тогтмол хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжөөс өөр бусад төхөөрөмжөөр нэвтрэх гэвэл password-с гадна зөвхөн таны мэддэг тусгай кодоор нэвтрэх болгож тохируул. Энэ сигнал нь танд Call, SMS, Chat, Mail гэхчлэн таны идэвхитэй байгаа яг өөрөө тухайн цагт хэрэглэж байгаа цахим болон гар утасны сүлжээнд ирнэ.

3. Гар утас, суурин болон зөөврийн компьютераа лицензтэй антивирус, интернет хамгаалагчтай байлга. Сүүлийн үеийн бүх антивирус программууд давхар сүлжээний хамгаалалттай болсон ба гар утасны вирусийн мөн долгионы хамгаалалттай болсон. Энэ нь наанадаж утас чинь автомат реклам сурталчилгаагаар дүүрэхгүй, цэнэгэнд гамтай бас автомат элдэв апп суухгүй. Bluetooth болон hotspot бусад аргаар та өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд таны утас хэрэгсэлд нэвтрэх боломжгүй болно.

4. Элдэв /Та хэзээ гэрлэх вэ? Хэдэн хүн танд хайртай вэ? Хэзээ үхэх вэ? Ямар бэлэг авах вэ?/гэх мэт холбоосруу ХЭЗЭЭ Ч бүү нэвтэр! Таны бүх мэдээллийг хуулж чадах таны зөвшөөрөлтэй хакер link!

5. Нүүр номонд зураггүй, сонин нэртэй, хагас нүцгэн, түүхгүй, өөр бусад найзын хандалтгүй хэн нэгний хүсэлтийг хэзээ ч битгий хүлээж ав!

6. Шаардлагатай гэж үзээд интернет кафе, өөр нэгний утас, компьютераар өөрийн цахим сүлжээ, е-мэйл, нүүр номонд орсон бол гарахдаа заавал хаа! Мөн тухайн түүхээ устга! Өөрийн ашигласан хугацаагаар тухайн үйлдлүүдийн түүхийг устгах хэрэгтэй.

7. Өөрийн цахим болон ухаалаг төхөөрөмжөө бусдад шилжүүлэхээс нэг мөр татгалз! Худалдах, бэлэглэх тохиолдолд master reset заавал хийж бай!

8. Хувийн онц чухал зураг болон хүнд үзүүлж болохгүй мэдээлэл байгаа бол тухайн төхөөрөмж дээрээ тусгай password-оор нэвтэрдэг APP, Folder ашигла.

9. Чатаар ирсэн элдэв дүрс, дуу, холбоос, зураг зэрэг дээр бүү дар! Тухайн илгээсэн хүнээс юу болохыг нь асуу !

10. Хүүхдийн зураг! /хөөрхөн хүү минь гэртээ эмээтэйгээ хэд хоног үлдэхнээ...Чамайгаа иртэл ганцаараа ингээд гэртээ... Унаа олдохгүй байна зуслангаас ирээд авах найз байна уу?... / гэх мэт постууд маш аюултайг санаарай! Та гэмт этгээдийн хараанд гэр бүл, өөрийгөө болон гэр орноо тавьж өгч буй хэрэг. Мөн шаардлагагүй бол байршлын тэмдэглэгээ буюу Locаtion-ийг үргэлж хааж бай. /аt home, at work, at fit гээд байршлаа тэмдэглэчихээр таныг хаана юу хийдэг, гэр чинь хаана вэ гэхчлэн таны үйл хөдлөл бүрийг гэмт этгээд цаг минутаар нь судлах боломжтой гэдгийг санаарай.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:50


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.