“Twitter” компани улс төрийн сурталчилгааг хориглохоор боллоо

Ц.Анударь / Технологи

“Twitter” компани өөрийн платформ дээр улс төрийн сурталчилгаа байршуулахыг дэлхий даяар хориглохоор болжээ.

“Хэдийгээр интернет сурталчилгаа нь бизнесийн хүрээнд өндөр үр өгөөжтэй боловч энэхүү хүчтэй хэрэгслийг улс төрийн зорилгоор ашиглах нь ноцтой эрсдэлийг дагуулж байна” хэмээн “Twitter” компанийн гүйцэтгэх захирал Жак Дорси жиргэжээ.

image

Шинэ хоригийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг 11-р сарын 15-нд гаргах бол албан ёсоор 11-р сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.

Жак Дорси өөрийн байр суурийг удаа дараа твиттер хуудаснаа илэрхийлж байна. Тэрбээр "Улс төрийн сурталчилгаа энгийн яриаг бүхлээр нь өөрчилдөг. Үүнд хиймэл оюун ухааныг ашигласан сурталчилгаа, зорилтот хуурамч мэдээллүүд багтана. Энэ чинь баталгаагүй мэдээлэл. Манай системийг улс төрийн тоглоомдоо ашиглан хуурамч мэдээлэл тараадаг байдлыг зогсоохоор шургуу ажиллаж байна" гэжээ.

Уг шийдвэр 2020 онд сонгууль явагдах АНУ-ын улс төрийн намуудын дунд шуугиан дэгдээгээд байна. “Facebook” компани мөн адил саяхан улс төрийн сурталчилгааг хориглох журмыг гаргасан. Улс төрчдийн эсэргүүцэлтэй тулгарсан Марк Цукерберг компанийнхаа бодлогыг хамгаалж үлдэх шийдвэртээ бат зогссон юм.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:43

ЗОЧИН [202.179.24.82] 2019-11-04 02:04:52

АНУ-ААС МОНГОЛ ЦАГААЧИД Ч ГАРНА

Зочин [202.9.43.241] 2019-11-02 04:05:51

Трамп олонхийн саналаар дахин ерөнхийлөгч болно. Трамп Хятад улсын эдийн засгийн түрэмгийлэл болон хууль бус дүрвэгсэдээс АНУ-ыг хамгаалахыг хичээж байна. АНУ-ын иргэн бүр түүнийг үргэлж дэмжих ёстой. Америк агуу болох болтугай.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.