Төр засгийн “үнээний” сүүг хөхөж амтшигчид махыг нь идэхээр улайрдаг
Монголд сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг анзаарахад төрийн өндөр албан тушаалтнууд, түшмэдийн ангийнхан их бужигнаантай байна. “Амьдал бол жүжиг, хүмүүс дүрүүд нь” гэсэн үг байдаг л даа. Гэхдээ л бодит байдал дээр жүжиг үнэндээ хэрээсээ хэтэрч байна. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарын холбогдсон “Жаран тэрбумын хэрэг” саяхан шийдэгдлээ. Тэд 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН ялбал жаран тэрбум төгрөгөөр тодорхой албан тушаалуудыг тохиролцож худалдана гэсэн утгатай зүйл ярьсны баримт бичлэг ил болсноос дээлээ нөмөрцгөөсөн. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын дөрвөн удаагийн тэргүүн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Зовсон сүү” номын “Бодлын шимэлдэг” бүлгийг уншиж байтал жигтэйхэн гашуун үнэн нэг үг таарлаа. “Төр засгийн “үнээний” сүүг хөхсөн хүн салдаггүй. Тэр үнээнийхээ махыг идэх гэж улам шүлэнгэтдэг” гэж. Зэвүүн үг юм аа. Өнөөгийн төрийн албаны дээд тушаалтнууд яг л нээрээ төр хэмээх үнээний сүүгээр амлаж эрх мэдэл, эд хөрөнгөнд хүрчихээд эргээд нөгөө ачтай буянтай тэжээгчийнхээ эсрэг ажиллаад эхэлдэг болсон нь түмний нүднээ үй түмэн жишээгээр нотлогдоно.
Монгол Улс саарал жагсаалтад орсон эмгэнэлт явдал ч төрөөр дөрөө болгон албан тушаалд авирагчдаас болсон. FATF-ийн шалгууруудын нэгэнд гэхэд “Монгол Улс дөрвөн мянга гаруй албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг баривчилсан атлаа дөрөв тавхан хүнд хуулийн хариуцлага тооцсон” гэсэн маягтай тайлан хүртэл байгаа. Энэ юу гэсэн үг вэ мөнөөхөн төрийн үнээг сааж баяжигсад нам, бүлэглэлийн өмгөөллөөр хуулийн халхавчинд орж, ял завшин бохир мөнгө угаахыг хэлсэн хэрэг шүү дээ. Хууль ингэж гууль болсныг ард түмэн байтугай алтан дэлхий даяараа мэдээд авилгачидтайгаа тэмц ээ, ард түмнийхээ мөнгөөр битгий баяж аа гэж зөвлөөд байна шүү дээ. Төрийн томоохон албан тушаал эрхлэгчид төрөө бусниулдаг жишээ бол захаас аван олон. Түмний мэдэхээр Монгол Улсын хилийн албаны удирдах ажилтан харь оронд очоод тагнуулын байгууллагад нь ажилд орчихсон явдал байна. За тэгээд, төрийн үнээний сүүгээр угжуулагсад ах дүү, жалга довоороо нийлж төрийн албанд шургалан хачиг хувалз болох шиг бүдүүрэн бүдүүлэгтэх нь гайхмаар. Огт хуульгүй оронд аж төрж буй юм шиг л загнацгаана. Монгол оронд ардчилал ялаад гучин жил боллоо гэх боловч ачир дээрээ амьдарч буй нийгэм маань нэгэн намын дарангуйлалд байсан социализмын үеийнхээсээ ч долоон доор ялзарсан үзэл дэлгэрсэн, өр ширэндээ баригдсан арчаагүй адгууслаг хүмүүсийн бөөгнөрөл болж хувирлаа.
Монголчууд соц нийгмээс ардчилалд орохдоо мөнгө гэсэн ганцхан бурхныг шүтэж, хүн чанар, ёс зүй гэдэг зүйлийг ор тас хаясан гэж нэгэн судлаачийн бичсэнд ч үнэний ор байна. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц гуай “Бид хүний тархийг хөгжүүлээд зүрх сэтгэлийг мартсан байна” гэж их халаглан өгүүлж. Хүн хүнээ хүндлэхгүйгээр, хайрлахгүйгээр зөвхөн мөнгөөр сайхан амьдралыг цоцлоохгүй. Ямар ч аргаар хамаагүй мөнгө л олж байвал гэсэн хүйтэн сэтгэлтнүүд олширвол нийгэм даяараа эх болсон ачтанаа үл тоомсорлосон, алтан сүлдэт төрөө дорд үзсэн цэвдэг сэтгэлтнүүд болж хувирна. Ийм кибер хүмүүс хэчнээн өндөр боловсролтой байлаа ч тамын амьтад шиг л нийгмийг бужигнуулна. Тэдэнд амар тайван гэгч хэзээ ч ойлгошгүй үзэгдэл байсаар ирээдүйн төрийн хутгуурууд, хойчийн эмгэнэлт жүжгийн гол дүрүүд болцгоож өснө. Тэд төр хэмээх ачит үнээг хайрлахыг мэдэхгүй, үндэсний гайхамшиг гэсэн бүхнийг үзэн ядсан мөсөн сэтгэлтнүүд болцгооно. Өнөөгийн төрийн өндөрт гарахыг эрмэлзэгч шуналтан авилгач бүхний үр сад хожим Монголоо ч худалдахаас сийхгүй амьтад болон бойжно. Өвөг дээдэс нь хулгайч луйварчин байвал ураг удам нь ч тийм л амьтас байх нь тодорхой юм. Тиймээс төр хэмээх ариун нандин шүтээн рүүгээ хутга барин дайрагч
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:02
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:02
zochin [103.212.119.121] 2019-11-03 11:59:54
hulgaichuud laluid bugdiin tsaazal
зочин [103.194.176.117] 2019-11-05 01:55:19
алдарт Оюутолгойн гэрээг үзэглэгч эх орноосоо урвагч Баярцогт гарч ирж Сэтгүүлчдын өмнө Монголын ард иргэдээ миний бичсэн номын унш мулгуунуудаа та бүгд С БАЯР СУ БАТБОЛД нар баярлаж яв гэх мэт тавлаж суух юм . Тухайн үед Цензургүй ярианд орлоцсон Санжийн Баяр гуай Сэтгүүлчийн асуултанд Тэр ард иргэд гэдэг чинь юу юм бэ гэх Монголынхоо ард иргэдийг тавласан доромжилсон аястай үг яриж байсан ш дээ. Оюутолгойн Дубайн гэрээг үзэгч нарыг Монголын ард түмэн Тэнгэрээс буулгаж чадахгүй л байна Тэд СУ БАТБОЛД ОФФШОРТ их хэмжээний мөнгөтэй САНЖИЙН БАЯР ХОЙД АМЕРИКИД 7 ХАУСТАЙ болчисон мань БАЯРЦОГТ 10 сая долларын АВИЛАГА гээд л Монголын Төр энэ гурван эрхмийг яаж ч чадахгүй байна бараг л өлмийд нь ёөхөрч байх шиг
Иргэн [203.91.115.44] 2019-11-03 11:56:30
Одоо бол хэрэг зөндөө илэрч байна ганцхан шүүх авилагчидыг огтхонч шиитгэхгүй тэднээс авилгал аваад тэднииг хамгаалаад л хэргииг нь хэрэгсэхгүй болгоод эсвэл шалгаж байна мөрдөн байцаалтын нууц гэсээр өчнөөн жил болоод л хэрэг өнгөрч баына шүүхииг уг үндэсээр нь цэвэрлэж авилгалчин шүүгчидыг шоронд нь явуулахгүйгээр энэ төр засаг ямарч ажил хиигээд шүүх дээр очиж гацаад өнгөрч байна шүүхэд дээрэсээ аваад дороо хүртэл элбэгдорж энхболдын манангын шүүгч нар байж тэднииг хамгаалаад сууж байна одоо зоримог өөрчлөлт хиих хэрэгтэй баына
Osorjamaa [122.26.172.239] 2019-11-03 10:28:49
Ajlaa hiij meddeggui, hiij chaddaggui, hudlaa muu teneg, erguu pizdakuud, uiddag sheesnuud.....
Зочин [103.26.194.54] 2019-11-03 10:07:50
Тэр үнээний сүүг хөхөж томорсон бүгдийнх нь хөрөнгийг хурааж авч байж л дахин тэр үнээний сүүг сааж хөхөх гэж дайрдаг хүмүүс нэг зогсох болно доо . Түүнээс биш хэдхэн жил суучихаад гараад ирэхэд нь нөгөө саасан хөрөнгө нь эзнээ хүлээгээд байж байвал энэ урсгал татрахгүй ээ
Зочин [172.58.137.133] 2019-11-03 14:28:46
Zob
Зочин [192.82.70.200] 2019-11-03 10:07:19
Саарал жагсаалт уулаасаа Тарвага, Мэлгэр нарын үйл ажиллагааны үр дагавар шүү дээ.
Таарсан гутлын түрийнүүд [194.228.76.213] 2019-11-03 08:24:44
Төр засгийг сүүтэй үнээнд зүйрлэх нь дураак сэтгэлгээ юм. Энэ зүйрлэл хийсэн зохиолч, түүнд шүлэнгэтсэн сэтгүүлч хоёул таарсан гутал байна. Ард түмнээ саагч төр засаг гэвэл арай онохсон.
Бат [192.82.68.4] 2019-11-03 04:24:23
Эдгээр хулгайч луйвөрчдын оронд өөр хүн гарсан ч ялгаагүй шүү дээ монголчууд маань ийм л үндэстэн шүү дээ
Зочин [202.126.89.225] 2019-11-03 02:05:21
Сүүлийн 30 жил хэдэн хулгайч нар нам гэсэн нэрээр ээлжлэн сонгогдож төрөөс хулгай хийж тэр мөнгөө нийлцгээн хууль баталж 34 их наядыг оруулж ирлээ.Одоо үндсэн хуулиа ярьж байгаагий нь хар даа,ямар ч шинэчлэл хийх хүсэл алгаа иймээс Бямбасүрэн гуайн ташшуураа бэлтгээ гэдэг туйлын үнэн үг шүү.10000 хүн төрийн ордныг сар бүслэхэд л
Зочин [103.229.123.24] 2019-11-02 17:47:53
Саарал жагсаалтад орсон яг энэ үеийн шүүх ажиллагаа хар жагсаалтад орохын үүдийг нээж байна.
Иргэн [202.126.89.46] 2019-11-02 13:16:11
Хамгийн тод жишээ нь, Эрдэнэтэд ажиллаж бсан Ганзоригын хүү Тэмүүлэн УИХ-д сонгогдоод явж бна даа. Авилгач, тэдний үр удмыг сонгохоо больчихвол бодит өөрчлөлт эхэлнэ. Өгсөн мөнгийг нь аваад өөр хүн дугуйлж шатаа
Зочин [64.119.27.165] 2019-11-02 12:30:11
Монголд нэг хvн темер зам нэрээр тереес 280 сая доллар 2 удаа идээд тереес терсен 1 их наяд 560 сая тегрег идчихээд терийн толгойд ард тvмнийг хахуульдаад Жэнко эзэн суучихсан учраас саарал жагсаалтанд Монголыг оруулаад нэг ч орон хамгаалаагvй, бvр Хятад, Орос, Япон 3 Монголыг саарал жагсаалтанд орохыг дэмжсэн гэж Баяртсайхан ТВээр ярьсан даа!
ок [139.5.218.100] 2019-11-02 07:16:14
тэнд маш шүүх засаглал, эрүүл эдийн засгийн хөрс бий болцон байсан учраас , маш сайнаар баялгын сангаа бүрдүүлж хөгжүүлж чадсан юм, өнөөдөр яагаад монгол ядуу дорой, баас шороо , цэр нустай байна гэхээр энэ авилгалаас болж байгаан, авилга ийм л аймаар нүдэнд харагдахгүйгээр бидний амьдралд яг л хорт хавдар шиг биднийг дотроос нь идэж байдаг, ийм учраас монголчууддаа хэлэхэд, чамайг юу ч хэлж байж болно, хэнхэг тэнэг гэж, гуйж байна, авилга албан тушаалын хэрэг, хар тамхины хэрэгэнд дээр л битгий өмөөр битгий өрөвч сэтгэлээ гарга, улс орныхоо ирээдүйг бодоод улам их ял өг энэ хүмүүст, яагаад гэвэл аажмаар улсыг чинь устгадаг учраас шүү
ок [139.5.218.100] 2019-11-02 07:11:45
монгол улс авилгалын хэрэгтээ 4н жил, хар тамхины хэрэгтээ 2 жил өгөөд байх юм бол хэзээ хөгжихгүй, хэзээ ч өөдлөхгүй, энийг би хэлээд байгаан биш, дэлхий түүх харуулж байгаан, зүгээр л хулгай хүчин бол хэсэг бүлэг хүн хохироод хоцордог бол, хар тамхи авилгын хэрэг бол улсаар чинь бүүр үндэстэнгээр чинь байхгүй болгодог учраас дэлхийн бүх хөгжилтэй орон ,хамгийн багадаа 10жил дээшээгээд цааз бүх нас өгдөг юм за ингэж байж, хүнд айж ичих булчирхай сууж, хүмүүжидэг, хэзээ ч нэг лам хэлсэнээрээ хүн огцом хүмүүжээд алга болчихгүй, төрийн маш том хариуцлага байж байж, дараа дараагийн үедээ сургамж аваад явдаг юм, одоо бол монголд олон онол ярихгүйгаар энэ байдлаараа бол шууд аФрикийн араас явж байна, энэ авилга хар тамхиныхаа хэргийг олигтой шийдэж чадахгй, зээл, хөрөнгө оруулалт том том төслүүдйиг одоохондоо явуулахаа болих хэрэгтэй, хэзээ ч монголын талд ашигтайгаар хийж чадахгүй нь ойлгомжтой, норвегийн баялгын сангийн үр ашиг нь яагаад ийм сайн бэ гэвэл, баялаг олохоосоо өмнө тэнд шудар
Zojin [202.126.89.219] 2019-11-02 06:42:08
Tarvaga bolon tuunii nohod duraaraa yavna l gsen ug
Зочин [64.119.27.165] 2019-11-02 12:27:21
Тарвага Жэнко тийм шvv! Баянгол зочид буудлаасаа маш олон тролл ажиллуулдаг гэж шvvрт нь хэллvv.
Zojin [202.126.89.219] 2019-11-02 06:40:22
Davarsan hulgaichuud tsaaziin yalgui bolgoj bgaad duraaraa durgij bna
Zojin [202.126.89.219] 2019-11-02 06:39:20
Mongol uls tsaaziin yalgui bna gdeg luivarchdad saihan bolomj olgood bna shtee tsaaziin yaliig sergee
Зочин [192.82.70.200] 2019-11-02 04:47:19
Луйварчид дөрөвхөн байх уу? Хуцваа!!!
Зочин [202.179.27.167] 2019-11-02 04:49:17
30 гэр бүл гэдэг шиг яг ч 4 биш байхаа.
Зочин [178.255.154.106] 2019-11-02 02:43:12
4000 албан тушаалтныг баривчилж 4 хүнд ял өгсөн байна гэж үү? 4000 хүнд ял өгөх ёстой юм биш. Тэр 4 хүнээ л баривчлах ёстой байсан юм. МАН-ын улстөржилт агуу шүү дээ.
Зочин [192.82.70.200] 2019-11-02 02:20:06
Сонгосон нийгэм маань тийм юм даа. Гадаадын хөгжсөн мундаг мундаг улс орнуудын томчууд байнга л авилгад, ашиг сонирхлын зөрчилд холбогдох юм байна шүү дээ. Тэгэхэдээ манай шүүх, прокурор, атг, аудит бүгд хувьчлагдан авилгажжээ.
Зочин [66.181.190.185] 2019-11-02 02:14:54
Төр засгийн томчуудад албаны үүрэг хариуцлага гэж тодорхой юм байхгүй зүгээр л хуралд сууж, цэцэрхэх л үүрэгтэй мэт байна.Хууль, шүүхийнхэн илрээд ирж байгаа хэргүүдийг ерөөсөө шийдэхгүй хичнээн удааж байна.ерөнхий сайдуудын хэрэг, Баярцогтын хэрэг, Төмөр замын хэрэг зэргийг шийдвэрлээд офшероос мөнгөө татчихсан бол сааралжагсаалтад орохгүй байсандаа.