Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улс төржсөн байр сууринаас иргэдэд худал мэдээлэл тарааж байна

Ц.Анударь / Эдийн засаг

Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбооноос өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр яригдсан зүйлийг товчлон хүргэж байна.

АМНАТ авах нь эрдэс баялгийн салбарын хөгжлийг боомилсон бодлого

Хуульч С.Баярмаа: 2019 оны ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг өөрчлөөд, тухайн ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан бүх этгээд шат дамжлага бүрт нь АМНАТ төлдөг болгосон. Энэ нь эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг боомилсон бодлого болсон гэж үзэж байна. Монгол Улсад баяжуулах, боловсруулах үйлдвэр 39 байдаг. Энэ үйлдвэрүүдээс нэг үйлдвэрт л гэхэд 200-400 ажлын байр бий болно. Тэгэхээр нийт 8-16 мянган ажлын байр АМНАТ-өөр байхгүй болох эрсдэл бий болчихоод байгаа.

image

Иргэн Баярмаа миний бие Үндсэн хуулийн цэцэд 2019 оны дөрөвдүгээр сард Ашигт малтмалын хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдох зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг үндэслэлээр мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийн цэцээс 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан бүх этгээд шат дамжлага бүрт нь АМНАТ төлөгч болгосон нь энэ заалтын утгыг алдагдуулсан.

Давхар төлбөрийн дарамт үүсгэж байна

Хоёрдугаарт, давхар төлбөрийн дарамтыг үүсгэсэн. Энэ нь Монгол Улс эрдэс баялгийн салбарынхаа түүхий эдийг боловсруулахгүйгээр гадны улс орнуудад импортлох ийм нөхцөлийг бүрдүүлсэн. Дотооддоо эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхгүй байх гэсэн ийм бодлого болжээ гэж харж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Төр нь хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогыг баримтална” гэсэн заалтыг, 19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Төр нь иргэнийхээ эдийн засаг, хууль зүйн баталгааг бүрэн хангаж ажиллана” гэсэн заалтыг биелүүлээгүй, зөрчсөн байна гэж үзээд УИХ-д засах боломжийг олгож зургаадугаар сарын 28-ны өдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн. Энэ дунд суудлын хуралдааны шийдвэрийг долоодугаар сарын 16-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн гишүүд АМНАТ-ийн учир холбогдлыг ойлгоогүй байна. Эдийн засгийн тоо тооцооллоо буруу бодсон байна гэж байсан. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахгүй гэсэн 70 дугаартай тогтоол гарсан.Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр болсон. Хуралдааны үеэр би бодит нөхцөл байдлыг маш сайн тайлбарлаж хэлсэн. Сангийн яам, Татварын ерөнхий газар, Засгийн газрын 2019 оны 342 дугаартай тогтоолоор шат дамжлага болгон дээр нь аваад байна. Энэ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг боомилсон бодлого юм гэдгийг тодорхой ярьсан. Олон улсад шалгарсан жишиг арга бол олборлогч этгээд дээрх татварыг нэг л удаа төлдөг байх нь зөв арга. Тиймээс энэ татварын хэмжээ ямар байхыг төр хуульчлан тогтоох бүрэн боломжтой. Ашигт малтмалаа худалдаж авдаг баяжуулах, боловсруулах үйлдвэрт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг нэмж тооцохгүй байхаар зохицуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүдэд уламжилж байгаа юм.

Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээс АМНАТ авах талаар нэг ч удаа яриагүй

Мөн 2018 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2019 оны гуравдугаар сарын 26 хүртэл энэ асуудал нийтдээ найман удаагийн ээлжит бус хурлаар орсон. (Эдийн засгийн байнгын хорооны дөрөв, чуулганы дөрөв). Гэтэл нийт 376 хуудас тэмдэглэл дээр нэг ч удаа баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээс АМНАТ авъя гэж яригдаагүй. Зөвхөн Алтны рояалтиг 2.5 хувиар сунгах уу, таван хувь болгох уу гэдэг асуудлыг 376 хуудас ярьсан. Гэтэл хууль батлахдаа “тусгай зөвшөөрөлтэй этгээд” гэдэг үгээ авчихсан. Энэ бол хэлэлцээгүй асуудлаараа шийдвэр гаргасан гэхэд хилсдэхгүй. Ингэхээр эрдэс баялгийн салбарын бүх баяжуулах, боловсруулах үйлдвэр АМНАТ төлөх болчихож байгаа юм” гэв.

Хууль батлагдах юм бол үйлдвэрүүд зогсохоос өөр аргагүйд хүрнэ

Тус холбооны эдийн засгийн зөвлөх Л.Оюун: “Нэгдүгээрт АМНАТ-ийг давхардуулж авч байна. Нүүрс олборлолоо гэхэд олборлосон компани төлж байна. Дараа нь тэрийг боловсруулсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компаниуд давхар төлж байна. Хүмүүсийн дунд нэг л удаа татвар авч байгаа гэдэг ойлголт байх шиг байна. Хэрвээ дээрх хууль хэрэгжих юм бол нүүрс ашиглаж, түүгээр бүтээгдэхүүн гаргаж байгаа бусад компаниуд АМНАТ төлнө. Жишээлбэл, цахилгаан станцууд хүртэл АМНАТ төлөхөөр болж байна. Ашигт малтмал өөрөө газрын хөрсөн доороо байхдаа ашигт малтмал, түүнийг олборлоод гаргаад ирэхээр АМНАТ төлнө. Тэрнээс гарсан нүүрсийг цааш угаагаад, баяжуулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд АМНАТ төлөхгүй байх хуулийн агуулгатай.АМНАТ аваад эхлэхээр манайх гадны хөрөнгө оруулалтыг айлгасан, нүүрсээр баяжуулаад цааш гаргахад тийм хөрөнгө оруулалт орж ирэхээргүй байдал үүсч байна.Монгол Улс импортлогч орон. Бид экспортлогч орон болохын тулд нөөцөө ашигласан, нэмүү өртөг шингээгээд цаашаа экспортолмоор байна. Гэтэл баяжуулах үйлдвэрүүдийг ашиггүй ажиллах нөхцөлд оруулж байгаа нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй хууль журам гарчих вий гэхээс сэтгэл зовниж байна. Бид дотооддоо үйлдвэрлэж байж эдийн засгийг бүхэлд нь хөгжүүлэх орчин бүрдэх ёстой байтал энэ хууль батлагдвалүйлдвэрүүд зогсохоос өөр аргагүйд хүрнэ. Түүхий эдийг түүхий эд чигээр нь гадагш гаргах нөхцөл байдал үүсч байна” гэлээ.

Тус холбооны зөвлөх У.Соёл-Эрдэнэ “АМНАТ огт төлөхгүй боллоо. Улсын төсөв тасарлаа гэж ярьж буй нь өрөөсгөл. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байгууллага АМНАТ төлж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй үйлдвэрүүд давхар татвар төлөхөөр болж байна. Төмрийн баяжуулах үйлдвэр бүс нутгаасаа хамаараад арав гаруй үйлдвэрүүд байна. Эд нар төмрийн орд газраас төмрийг худалдаж аваад баяжуулаад дараа нь экспортод гаргадаг. Энэ дээр орд эзэмшигч нь таван хувийн АМНАТ төлдөг. Жишээ нь 20 ам.долларын төмрийн хүдэр зарахаар бол орд эзэмшигч нь 2.5 ам.доллар төлнө гэсэн үг” гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боловсруулах үйлдвэрүүдэд татварын дарамт болохгүй гэж худлаа ярьсан

Ашигт малтмалын тухай хууль (АМТХ)-ийн зарим заалтыг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосноор 2020 оны төсөв 1.3 их наядаар тасарна гэж Сангийн сайд мэдэгдээд байгаа. Мөн АМТХ-ийн өнгөрсөн гурван сарын өөрчлөлт аж ахуйн нэгжүүдэд огт дарамт болохгүй гэж мэдэгдсэн. Харин түүний энэ мэдэгдлийг Уул уурхайн компаниуд, баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбооноос үгүйсгэж, “Сангийн сайдын байр суурь биш байх улс төрчийн байр суурь. Энэ бол улс төр хийж байгаа зүйл. Сангийн сайд 2019 оны төсвийг 2018 онд батлагддаг гэдгийг, 2020 оны төсөв одоо батлагдаагүй явж байгаа гэдгийг хамгийн сайн мэдэх салбарынх нь толгой яамны сайд хүн. Энийг бол улс төржсөн өнцөг, иргэдэд буруу, худал, ташаа мэдээлэл тараасан улс төржсөн байр суурь гэж харж байгаа” гэв.

Тэд АМТХ-ийн өөрчлөлт нь олон аж ахуйн нэгжийг татварын дарамтанд оруулж, дотооддоо эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхгүй байх, олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэнэ гэж үзэж байна. Учир нь АМНАТ-өөс гадна давхар татварыг боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс авч байна. Ингэснээр төмрийн хүдэр боловсруулагчид л гэхэд ямар ч ашиггүй ажиллах нөхцөл бүрдэж байна гэлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ, АМНАТ-ийг андуурч, хольж ярьж байна” гэлээ. Учир нь Сангийн сайд мэдээлэл хийхдээ боловсруулагч компаниуд татварын буцаан олголтоо авч байгаа учир ямар ч хохирол амсахгүй, ачаалал болохгүй гэж мэдэгдсэн.

Гэвч Аж, ахуйн нэгжүүд НӨАТ-ын буцаан олголт авдаг болохоос биш АМНАТ-тэй огт холбоогүй ажээ. Харин АМНАТ-ийг авахдаа бүр давхардууж авах нөхцөл үүссэн гэж тэд үзэж байна. Тиймээс иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл хийж сонгуульд зориулсан төсвөө бүрдүүлэхийн тулд Аж ахуйн нэгжүүдийг дарамтлахгүй байхыг хүсч байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:59

irgen [66.181.161.28] 2019-11-11 17:46:07

hurel baatar saidiin zow dawhar tatwar awsanch yadag yum gadaadiin horongo oruulalt baihgui bolloo gej yrhiin ter bol bur hudlaa harinch nemegdene

Зочин [202.9.43.169] 2019-11-09 10:48:19

Хүрэлбаатар Мэнгэт 2 ыг яаралтай зайлуулахгүй бол улсыг самарч дууслаа

Зочин [66.181.161.23] 2019-11-09 06:37:36

Захиалагтайл гүтгээд байх шиг

иргэн [64.119.23.191] 2019-11-09 00:54:15

Сайд гээд өмөөрөгчид бол!!!!"!!""Сайдийг огцоруул.Хүрэл баатар анхнаасаа .Но-той байхад л та нар сайд болгосон биздээ.Одоо дандаа хүүхдүүдээ дараагийн Саайдад тавж бна'!!!!!!Энэ нь шударга явдалуу!!!!!!!

Дошиннис [72.143.216.16] 2019-11-08 23:42:57

АМНАТ-ийг бол Лиценз эзэмшдэг , анх олзворлосон компани толоод болно. Эс тэгвээс цаашид боловсруулсан компани (Зэс хэрэглэдэг ТВ уйлдвэрлэгч) АМНАТ толох нь утгагуй буруу нь тодорхой.

Зочин [202.126.88.204] 2019-11-08 21:15:40

Төсөв ба бүрдүүлэх гэж зүтгэж байгаа сангийн сайдын зөв шүү!!!

зочин [202.126.88.204] 2019-11-08 21:13:47

Татвараа төл новшнууд аа

Зочин [202.126.88.42] 2019-11-08 13:42:00

Монгол улсын сангийн сайдын тайлбарт итгэж байна бусад тайлбар албан бус болно

Зочин [202.9.43.169] 2019-11-09 10:47:12

Увс чи солиор

Aagii [66.181.178.86] 2019-11-08 13:27:40

Энэ хуульч гээд байгаа хүн өөрөө хуулиа унш за тодорхой тайлбарлаж өгч байна хүрэлбаатар сайд.битгий ингэж шантааж хэвлэлийн хурал хийж ард түмэнд буруу ойлгот өгч бай хэний захиалгаар ингэж мэдээлэл хийгээд байгаа юм бэ малнуудаа хуулиа унш судал

Mongol yalna [172.58.139.14] 2019-11-08 13:40:03

Uurhai bol ard tumen ii much 2.5 bol ineedtei bur 25 %bolgoj usgu chadvargui bol uhahaa boli gazar suitgesen agaar horduulsan us ashgilsan gesen tatvaraa nemj av in huralin geshuud ees huulia garga

Зочин [66.181.176.99] 2019-11-08 12:13:25

Хүрлээ сайд зөв зүйл ярьж байна гэж ойлгож байна. Татвараа өгөх нь зүйд нийцнэ. Яагаад татвар төлөхгүй гээд байгаа юм вэ?

ааа [103.229.123.51] 2019-11-08 12:39:49

Хотгор шанагын хулгайчийг зайлуулах ёстой.

Зочин [202.126.88.204] 2019-11-08 11:13:41

Энэ татварыг заавал авах ёстой энэ баяжуулах үйлдвэр гээд яриад байгаа хүмүүс байгалийн баялаг ашиглаж л байгаа новшнууд аа та нар татвараас зугтах эрх байхгүй!!

Зочин [202.126.88.204] 2019-11-08 11:07:58

Байгалийн баялаг ашиглаж байгаа бол АМНАТ татвар төлөх ёстой шүү!!!

Зочин [202.126.88.204] 2019-11-08 11:03:39

Та нар татвараас зугтах эрх байхгүй шүү сангийн сайдын зөв төсөв тасарвал ард түмэн хохирно!!!!

Зочин [119.40.98.162] 2019-11-08 08:36:50

Хотгор шанагыг хувааж идсэн одоо боловсруулах үйлдвэрүүдийг хаах гээд энэ хаанахын хүн бээ тэнэг хүнд ч ойлгомжтой байхад худлаа сүржин мэдэгдэл хийгээд л

Зочин [192.82.65.120] 2019-11-08 07:19:00

Хүрэлбаатарыг огцруул.

Иргэн [202.126.88.202] 2019-11-08 05:20:02

Зөв энэ татварыг авах ёстой

Зочин [103.229.122.50] 2019-11-08 06:33:44

ene mal Xurelbaatar chini tolbor, tatvar gedgee yalgaj meddeggui teneg baina shuudee. ard tumnii toloo gej xasgaraad unen xeregtee utaagui tulsheer 16 terbum torog, xotgor shanagiin urxaig zalgiad 10 saya dollar idsen xulgaich tumnii toloo ajillaj xaragdaach shorond yavax yostoi eruugiin element shuu ene noxor

хх [202.55.191.205] 2019-11-08 04:30:09

амралтын өдрийн тоог нэмэх татвар нэмэх гэх мэт ард түмний халаасруу орохдоо мэргэшсэн дарга нар

Зочин [182.160.1.234] 2019-11-08 03:18:01

Тухайн үедээ сангийн сайд байсан Чойжилсүрэн татвар нэмсэн хуулиа хүмүүс аж ахуйн нэгжүүдэд дарамт болохгүй шалихгүй юм гэж тайлбарлаж байсан гэтэл энэ хууль жил ирэх бүр улам их дарамт болж байна.Одоо Хүрэлбаатар гэх сайд нь бас нэг тиймэрхүү юм яриад ард иргэдээ доромжлоод байж байна.

зочин [43.242.243.29] 2019-11-08 03:09:25

Ямар нэг байдлаар худлаач хамаагүй ярьж ард түмний халаасруу гараа дүрж ирэх оны сонгуулийг хийх гэсэн санаа. Өөрөө болон нам нь ялж байвал Монголын ард түмэн, долларын ханш, ядуурал гэх асуудлууд яах нь энэ хүнд хамаагүй бололтой. Монголчуудаа ийм хүнд сангийхаа түлхүүрийг хадгалуулах нь зөв үү.

zochin [203.91.112.130] 2019-11-08 02:26:17

Royalty буюу манайхаар АМНАТ гээд байгаа зүйл бол Газрын дор бурханаас бий болгосон баялагийг манай үндсэн хуулинд заасан байгалийн баялаг нийт ард түмний өмч гэдгийг хэрэгжүүлэх нэг арга зам юм. Учир нь энэ баялаг маань ухаж авсаны дараа дахиж бий дахиж бий болж баялаг бүтээгдэггүй юм. гэтэл энэ баялаг байсан газар маань үүрд бас монголын ард түмэн гэвэл зөвхөн энэ үеийнхэн биш ээ иймд дараа үедээ үлдэх баялаг бий болгох үйлсэд зориулагдах ёстой

ЗӨв [202.131.239.166] 2019-11-08 02:15:50

Та баялагыг ашиглаж байгаа л бол ард түмэнд төлөх зүйлээ хэл амгүй төлөөд л яв. Ямар үхсэнийхээ ашигт малтмалын салбарын хөгжил яриад донгодоод байгаа юм бэ? Ашигт малтмалыг олборлох төдий болоод л гадаадад гаргаж байна. үүнд нэг их хөгжөөд байх юу байна. Цөөн хэдэн лиценз эзэмшигч нар л хөлжиж байна. Мөнгөөө дуугүй л Улсад өгч сур. Өөрөө өгч чадахгүй бол Төр авч бас чаднаа. Мал мянга болохоороо алж идэх юм олддоггүй гэдэг шиг, хүн баяжихаараа улам хариг болох. Баян хүн нэг зуднаар гэдэг.

хх [202.55.191.205] 2019-11-08 02:06:58

АМНАТ л гэхийн ард түмэнд ямар хэрэгтэй юм, бидэнд өнөөдөр идэх хоол ,дулаан байр орон ажлын байр үр хүүхдүүдэд маань цэцэрлэг сургууль чанартай боловсрол хэрэгтэй байна наад нэг юмаа хэлэлцдэг газраа хэлэлцдэг л юм байгаа биз битгий худлаа цэцэрхцгээгээд бай аль аль нь ажлаа хийж чадахгүй бол зайлцгаа хар авилгачид хулгайч луйварчид минь ард түмэн та нараар дутаагүй

Зочин [66.181.176.65] 2019-11-08 02:01:29

9

иргэн [66.181.176.65] 2019-11-08 02:01:27

ХҮРЭЛБААТАРЫН СЭТГЭЦИЙГ ШАЛГУУЛ. ИЙМ ЮМ ОЙЛГОДГҮЙ БАС ТЭГЭЭД УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД БОЛЧООД БАЙДАГ. ЁР НЬ ЭНЭ ЧОЙЖИЛСҮРЭН НЯМДОРЖ ХҮРЭЛБААТАР НАР ХААНАХЫН ХҮМҮҮС ВЭ. ХЭНИЙ ТӨЛӨӨ МОНГОЛОО ХОРЛООД БАЙГААМ БЭ ???????????????????

HOHIMOI [202.9.43.187] 2019-11-08 01:53:42

ULS orny ediin zasagiin bodlogyg zsgiin gazar hariutsah estoi popchid bvgd zailaasai.

wetr [66.181.168.131] 2019-11-08 01:52:54

Ene henii website boloh ni todorhoi bolloo doo. Z. Enhbold

зочин [202.126.88.128] 2019-11-08 01:38:49

З.ЭНХБОЛДын хувийн ашиг зөрчлийн сонирхол өс хонзоргоор АМНАТ ыг ҮХЦ тэглэсэн монголын ард түмэнд татварын орлогод асар их хохирол учирлаа.Энэ з.Энхболд гэгч нөхөр АН болон монголын ард түмнийг хорлож дуусах болоогүй юу

Зочин [202.21.98.230] 2019-11-08 03:17:48

Хуулийг нь уншиж ойлгож байж юм бичээ

Зочин [192.82.65.120] 2019-11-08 00:57:42

Хүрэлбаатарыг огцруул.

Зочин [66.181.190.223] 2019-11-08 00:30:52

ХОТГОР ШАНАГЫГ АЛТАНГЭРЭЛ БОЛОН АХ ДУУ НАРТАЙГАА НИЙЛЭЭД ЗАРЧИХСАН НЬ ХААШАА Ч ХОДЛОХГУЙ УНЭН ЮМ ШДЭ. ИРГЭДИЙГ ДАВХАР ТАТВАРААР ДАРЛАХ МАН-ЫН ГОЛ ХОРЫГ НАЙРУУЛАГЧ. ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛ

зочин [202.131.243.190] 2019-11-08 00:20:47

Сангийн сайд Хүрэлбаатар хамгийн түрүүнд огцрох ёстой саарал жагсаалт АМНАТ авилгажсан гааль дэд дарга нь мөрийтэй тоглодог өөрийн тойрогтоо их хэмжээний мөнгө хуваарилсан гэх мэт хариуцсан ажил нь маш муу зайлвал таарна


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.