Энэтхэгийн "Викрам" аппаратын сэгийг саран дээрээс илрүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн "Lunar Reconnaissance Orbiter" /LRO/ хиймэл дагуул Энэтхэгийн судалгааны "Викрам" станцын хэлтэрхийнүүдийг сарны гадаргуугаас илрүүлжээ.

"Викрам" аппаратын янз бүрийн өнгөтэй хэлтэрхийнүүд, тэдгээрийн унасан ул мөр бүхий ослын газрын зургийг NASA цахим хуудсандаа нийтэлсэн байна.

“Викрам” өнгөрөгч есдүгээр сарын 7-нд дэлхийн дагуулын гадаргуу дээр зөөлөн газардах ёстой байсан боловч сарнаас 2 км-ийн өндөрт замаасаа гарч, нислэгийн удирдлагын төвтэй холбоо тасарсныхаа дараа хатуу газарджээ. Энэтхэгийн сансар судлалын байгууллага хатуу газардсан газрыг олсон гэж удалгүй мэдэгдсэн боловч төхөөрөмж ямар байдалтай байгааг мэдэхгүй байжээ. Тус байгууллагынхан "Викрам"-ын зургийг авахыг хэд хэдэн удаа оролдсон боловч амжилтгүй болсон байна. Харин одоо уг аппарат гадаргууд цохигдож хэдэн хэсэг болж бутарсан нь тодорхой болжээ.

"Викрам" буугч модуль саран дээр явагч "Прагьян" аппаратыг манай гарагийн дагуул дээр хүргэх ёстой байжээ. Уг аппарат сарны Өмнөд туйлд судалгаа хийх ёстой байв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:31

Зочин [66.181.170.73] 2019-12-04 06:59:59

энэтхэг бидний сайн түнш хамтрагч. азилд хятадын ноёрхлын өөдөөс сөрж чадах ганц хүчин. дэмжих хэрэгтэй.

Зочин [202.9.46.69] 2019-12-04 00:59:31

Энэтхэг хол байна

энэтхэг хол байна даад.ккк [122.201.24.36] 2019-12-04 05:57:41

чи монгол уу би монгол чамаас ичиж байна.чамд цаадуул чинь бинзений үйлдвэр барьж өгнө гээд 1.5 тэрбум доллар өгөөд байгааг чи мэдэж байгаа юу үргэлж согтуу байдагаа болчихоочдээ.ккк

Зочин [114.160.120.154] 2019-12-04 03:45:45

хаха гуцнаа чи бүүр тѳмсгѳндѳѳ байхгүй байна даа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.