УИХ-ын ээлжит чуулганы ирц дутуу байна
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 11.20 минутад УИХ-ын даргын алх тогшсоноор эхэлсэн боловч гишүүдийн ирц хангалтгүй байлаа. Энэ удаагийн хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэх байлаа. Хэлэлцэх асуудлуудыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Хэдийгээр 38 гишүүн ирсэн гэж байгаа ч яг одоо 17 гишүүн байна. Тиймээс ирцээ бүрдүүлмээр байна. Тэгж бйаж асуудлыг хэлэлцэх шаардлагатай” гэсэн боловч УИХ-ын дарга Г.Занданшатар “Гишүүд энд зохиогдож байгаа бусад арга хэмжээнд оролцож байгаа ч санал хураалтдаа оролцоно” гэсэн тайлбарыг өгснөөр эхний асуудлыг хэлэлцэх санал хурааж, санал өгсөн 38 гишүүний олонх нь дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаахаар боллоо.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:32
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:32
Зочин [64.119.18.81] 2019-12-05 14:20:49
45 хүнтэй хуралдаад асуудал шийдэж байх юм.Дэндэж байнаа. Зүгээр л халтуурдаж биднийг дэндүү доромжилж байгаа юм бишүү
Зочин [202.9.40.8] 2019-12-05 04:07:15
Ажилчин хүн ажлаа тасалвал ажлаас хална биздээ
зочин [192.82.65.160] 2019-12-05 04:03:12
УИХ-ын чуулганыг түр тарааж гишүүдийг амрааж шинэ жилийн дараа Албан ёсоор мэдэгдэл өгч цуглуулбал яасын бэ.