Авилгатай тэмцэх өдөр өнөөдөр болж байна

Л.Батцэнгэл / Хууль

-Авилгын талаар хамгийн их мэдээлдэг сайтаар medee.mn сайт шалгарчээ-

Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн Сангаас хэрэгжүүлж буй Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тогтоох судалгааны тайланг (SPEAK) 2019 оны 12 сарын 6-ны өдөр танилцуулав. Тус судалгааны хүрээнд авлигын цар хүрээний талаарх иргэдийн төсөөллийг тогтоох асуулгад нийт судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь "Манай улсад авлига түгээмэл үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлжээ.

2019 оны SPEAK судалгаа нь Сант Марал Сан болон Азийн Сангаас 14 жилийн хугацаанд явуулсан 19 дэх судалгаа юм. Энэ жилийн тайлангийн хувьд Сант Марал Сангийн гүйцэтгэх захирал Лувсандэндэвийн Сумати дахин ажилласан байна.

Азийн Сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг "Сонгуулийн бүх жилүүдийн нэгэн адил 2020 он Монголчуудын сонголтоо хийхээр бэлтгэлээ базаах үед авлигын талаар яриа өрнүүлэх боломжийг олгож байна. Энэхүү тайлан нь тэдгээр хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулж, авлигын сэдэв болон энэ асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг мэтгэлцээний гол цэг болгоход тусална гэж найдаж байна" гэсэн юм.

2006 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл Сант Марал Сангийн судалгааны баг 19 удаагийн санал асуулга явуулж, 17 аймаг болон нийслэл Улаанбаатар хотод 20,022 хүнтэй ярилцлага хийжээ. Зөвхөн 2019 оны судалгаанд 1500 хүнийг хамруулсан байна.

Судалгааны үр дүн:

Сүүлийн 14 жилийн хугацаанд жижиг авлигын тохиолдлын хувь 28 хувиас 3 хувь болтлоо буурсан ч авлига нь "ердийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлэх оролцогчдын тоо 80-93 хувь болтлоо өссөн байна.

2019 оны улс орны тулгамдсан асуудлуудын нэгдүгээрт 26 хувийн саналаар "Ажилгүйдэл"-ийг нэрлэсэн бол 9.2 хувийн саналаар "Авлига" гуравдугаарт оржээ. Харин Авлигатай тэмцэх ажлыг хэн/ямар байгууллага удирдан зохион байгуулах ёстой вэ гэсэн асуултад

  • 27.7 хувь нь АТГ
  • 20.5 хувь нь Загийн газар
  • 14.3 хувь нь иргэд
  • 8.7 хувь нь Хууль сахиулах байгууллага
  • 6.3 хувь нь Хууль зүйн яам зэрэг хариултыг өгсөн байна.

2019 онд Авлигатай тэмцэх газарт итгэх итгэл бүх цаг үеийн хамгийн бага түвшинд байгаа нь судалгаанд оролцогчдын 76.4 хувь нь түүнд итгэлгүй байгаагаа илэрхийлжээ. Мөн "Улс төрчид авлигаас ашиг хүртэх боломжтой байдаг тул үүнтэй тэмцэх бодит хүсэл зориг байхгүй" гэсэн хандлагыг судалгаанд оролцогчдын 80 хувь нь илэрхийлсэн байна.

Харин судалгаанд оролцогчдын 96.2 хувь нь жижиг, дунд бизнес нь томоохон бизнесүүдийг бодвол авлигад илүү ихээр өртдөг буюу авлигын сөрөг нөлөөг илүү амсдаг гэж үзжээ.

Иргэд С.Батболд, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарын Засгийн газрын үед авлигатай тэмцэх ажлыг хийж чадахгүй байна гэж шүүмжилдэг байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газар харьцангуй үнэлэгдэж байгаа нь судалгаанаас ажиглагджээ.

Судалгааны зарим үр дүнг асуулгаар нь үзүүлбэл:

Монголд олон нийтийн дунд нэр хүндтэй хүмүүсээс авлигатай хамгийн их тэмцдэг хүнийг нэрлэнэ үү?

  • 15.9 хувь нь Оюун-Эрдэнэ
  • 9.5 хувь нь Хүрэлсүх
  • 8.5 хувь нь Батзандан
  • 2.5 хувь нь Нямдорж
  • 2.4 хувь нь Жавхлан
  • 1.8 хувь нь Баттулга
  • 1.4 хувь нь Ганбаатар

Авлига хамгийн их авсан 5 байгууллага?

  1. Улс төрийн намууд
  2. Шүүхийн тогтолцоо
  3. Газрын алба
  4. УИХ
  5. Орон нутгийн худалдан авах тендер

Таны бодлоор авлигын эсрэг хүчтэй мөрийн хөтөлбөртэй улс төрийн нам байгаа юу?

  1. Ардчилсан нам
  2. Монгол ардын нам
  3. Үнэн ба зөв нам
  4. МАХН
  5. Бүгд найрамдах нам

Авлигын талаар мэдээлэл ил болгож дамжуулдаг телевизийн аль сувгийг та хамгийн их үздэг вэ?

  • ТВ9 38.7 хувь
  • МҮОНТ 29.3 хувь
  • Eagle 5.6 хувь
  • 25-р суваг ТВ 3.4 хувь
  • С1 3.2 хувь

Авлигын талаар мэдээлэл ил болгож бичдэг аль сонин, хэвлэлийг та хамгийн их уншдаг вэ?

  • Өдрийн сонин 6.3 хувь
  • Ноцтой мэдээ 2.7 хувь
  • Зууны мэдээ 2.7 хувь
  • Өнөөдөр 1.3 хувь
  • Монголын мэдээ 0.9 хувь

Авлигын талаар мэдээлэл ил болгож тавьдаг аль интернет/цахим хуудсыг та хамгийн их уншдаг вэ?

  • Gogo.mn 6.4 хувь
  • Medee.mn 5.2 хувь
  • News.mn 4.5 хувь
  • Ikon.mn 3.7 хувь
  • Olloo.mn 2.3 хувь

Эх сурвалж: Азийн Сан. Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа 2019


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:40:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:40:09

Зочин [202.126.89.119] 2019-12-09 10:43:50

АТГ албан хаагч та бүхэн ажилдаа ахиц дэвшил гаргаж байгаад баяр хүргэе. Шүүх прокурор хуулийн байгууллагуудаас сайн ажиллаж бна.том дарга нар л хулгай авилга,луйвар хийдэг юмбна. Жириин иргэд хөөрхий карманий 10 -20 төгрөгний л хэрэгтэй байх юм.томчууд болохоор зуун сая тэр бумын хэрэгтэй .шүүх хэрэгсэхгүй болгоод бна.ил тод болгоод байнга ард түмэнд мэдээлж байгаарай.амжилт хүсье

Зочин [66.181.161.65] 2019-12-09 06:16:28

Сарангэрэл авгай гее мен их хулгай хийх юм да. Сонгуульдаа бэлдээд эмч нарт долигнож егч бгаа. Аймгийн эрvvл мэндийн газар, эмнэлэгийн дарга нар, УБ-ын том эмнэлэгийн луйварчин дарга нар гээд 40 хvнийг енгерсен амралтын едер Солонгос авч явж зугаалуулж бгаа. Сайд хvvхэд шуухдаа аваад явсан. Арай ч дэ. Менге нь тесвийн менгенеес гарч бгаа, энэ ариун явдал уу? За бас тесвийн менгеер яамныхаа авгайчуулыг Шангрилагийн бэрх vнэтэй йогд явуулж бгаа гсн, тесвийн менге уйлах биш дэ

зочин [202.9.46.136] 2019-12-09 05:04:56

хамгийн том авлигач элбэгдоржийг энэ өдөр заавал дурсч, эх оронд нь морилуулах талаар интерполтой хамтран ажиллах ёстой гэж ард олон үзэж байна даа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.