УИХ-ын чуулганаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл багтжээ.

Мөн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай тогтоолын төсөл, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товложээ.

Улмаар УИХ-ын Н.Амарзаяагаас Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу асуулгын хариуг баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.


Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

aexiiojvct [185.220.101.167] 2020-05-03 08:38:58

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

efetliedwr [185.220.101.167] 2020-05-03 08:38:55

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

зочин [103.26.195.223] 2020-01-09 03:41:59

Хувийн хөрөнгөө тараах гэж байгаа юм шиг хөөрцөглөөд яараад байсан бүх зээл тэглэх хууль яасан бэ. Хамгийн өндөр тэтгэвэртэй нь 30 саяыг аваад 4 хоноод төлүүлж байдаг. Сонин ухаан юм аа. Тэтгэвэр цаашдаа зээл өгөхгүй гэсэн бол авсан хувийн мөнгөө төлж л таарна. Тэгээд хувийн банкнууд руу мөнгө хийнэ тэд хэрэглээний зээл гаргаж мөнгө тарж л таарна. Таван толгойн хувьцааны ашиг гэсэн чинь бүтээн байгуулалтанд оруулна тараах,гүй гэнэ. Зөрчилтэй аргагүй л сонгуулийн амлалдт юм даа.

Зочин [150.129.140.152] 2020-01-09 02:50:55

Хөөн хэлэлцэх хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа!!!! Бусад нь яах вэ!!!!!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000