Хятадад шалтгаан нь тодорхойгүй өвчнөөр өвчилсөн хүний тоо 59-д хүрчээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Энэ сарын тавны өдөр БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөр өвчилсөн хүний тоо 59 хүрээд байна.

Энэ өвчнийг БНХАУ-ын тал “SARS” биш болохыг мэдэгджээ. Хэдий тийм боловч голомт, шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна. Тус улсын орон нутгийн мэдээллийн хэрэгсэл өвчний голомт махны зах байж магадгүй гэж мэдээлсэн байна. Үүнтэй холбоотойгоор аль болох түүхий маханд хүрэх болон хэрэглэхээс түр татгалзахыг эрүүл мэндийн байгууллагаас нь сэрэмжлүүлжээ. Мөн уг өвчнөөр өвчилсөн байж болзошгүй Ухань хот руу зорчсон бүртгэлтэй Хонгконгийн 21 иргэн тусгаарлагдан, хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Хонгконгийн захирагч Кэрри Лам уушгины хатгалгаа өвчний хяналтыг чангатгаад байна. Мөн энэ сарын 25-нд БНХАУ-ын Дорнын тооллын шинэ жил болно. Жил бүрийн энэ үеэр олон сая хятад иргэн гадаад орон руу аялдаг.

Үүнтэй холбоотойгоор Азийн бусад орнууд нисэх буудлын хяналтаа чангатган зорчигчдод зориулсан халуун хэмжих дэлгэц ажиллуулж байгаа ба Монгол Улс ч гэсэн үүнд багтаж байна.


Эх сурвалж: Bloomberg.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.