Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 91 жилийн ойн өдөр тохиож байна

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсны түүхт 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. МЗЭ-ийн ойн баярын өдөр 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр зохиолчид их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 1929 оны энэ өдөр уран зохиолын авьяастнууд хуралдаж, уран зохиолын бүлгэмийг байгуулжээ. Иймд уг өдрийг МЗЭ байгуулагдсан өдөр хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг билээ. Анхны бүлгэм байгуулахад хожим нэрт уран бүтээлч болсон С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Г.Навааннамжил, нэрт толь зүйч Я.Цэвэл нарын 17 хүн оролцжээ. Тус бүлгэмийн удирдах зөвлөлд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Б.Дугаржав нар сонгогджээ.

1929 оны сүүлээр уран зохиолын бүлгэмийн гишүүдийн бүтээлээр “Уран үгсийн чуулган” хэмээх цоморлигийг хэвлүүлсэн байна. Үүнд Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д.Чимид, Д.Пэрэнлэй, Ч.Дашням нарын зэрэг хүмүүсийн бичсэн яруу найраг, өгүүллэг, судалгааны өгүүлэл, үлгэр домог зэрэг бүтээл багтжээ. “Уран үгсийн чуулган” хэмээх энэ цоморлиг бол шинэ Монголын зохиолчдын анхны зохиолын эмхэтгэл юм. Энэ өдөр МЗЭ-ийн өнөөгийн удирдах зөвлөлийн хамт олон гишүүдтэйгээ Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит “Утгын чимэг” наадам Монгол Улсын хүүхэлдэйн театрт өнөөдөр 18:00 цагаас эхэлнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.