УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Дарханы замаар Ерөнхий сайдад асуулга тавилаа
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Уг засварын ажил төлөвлөгөөгөөр 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байсан боловч өнөөдрийг хүртэл зам ашиглалтад ороогүй байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь эдийн засаг , худалдааны онцгой ач холбогдолтойгоос гадна иргэдийн амьдрал тэр дундаа Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг билээ.
Гэвч зам өргөтгөх, шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь дээр дурдсан аймгуудын иргэдийн бухимдлыг төрүүлж, замын асуудалтай холбоотойгоор олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох, тухайн бүс нутагт тоосноос үүдэлтэй байгаль орчны бохирдол үүсэх зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсээд байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулж, өнөөдөр /2020.01.10/ УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ.
Тодруулбал, “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг тавьсан байна. Үүнд:
1. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөх, шинэчлэх ажил яг хэзээ дуусах талаар,
2. Зам барих ажлын санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй тайлбар,
3. Зам барих ажлыг ямар аж ахуй нэгжүүд гүйцэтгэж байгаа болон тус аж ахуйн нэгжүүдийн нөөц, хүчин чадлын талаар,
4. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2 эгнээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр барихаар шийдвэрлэсэн. Уг ажил хэзээнээс эхлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлнэ үү.
Энэхүү асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Танаас хүсье” гэжээ.
Сэтгэгдэл
Zojin [202.126.89.199] 2020-01-11 05:58:40
Huts halsan mine zavaan hulgaich daa
Зочин [103.10.22.8] 2020-01-11 01:43:49
Enhamgalan gedeg teneg soliogui tsagt DA-UB-n hoorondin zam bol ulger shu. Uunig zahin eruul hun gadarlana. Uneher butehgui hulgaich gedeg n ungursun jilin ene zamin ajil amlalt 2-s dendu todorhoi haragdaj bga. Erunhi said ene ergu nuhurtei hariutslaga tootsohgui bga n mash NO-toi sanagdah uym.
Тэнэгүүд [64.119.18.134] 2020-01-10 16:21:51
Ж.Эрдэнэбатын Засгийн газар Дархан-УБ-ын замыг 4 эгнээтэй 1-р зэргийн зам болгож засаж шинэчлэхээр Засгийн газрын тогтоол гаргаад ажлаа эхлүүлэхээр зураг, төслийг хийж дуусгасан боловч У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд уг тогтоолыг хүчингүй болгосон. Жилийн дараа буруугаа ойлгоод дахин Засгийн газрын тогтоол гаргаж замаа эхлүүлсэн боловч мордохын хазгай болж энэ замыг там болгосон доо. Энэ оны 6 сард замаа барьж дуусгана гэж Энх-Амгалан сайд тэнэгтэж ярилцлага өгч байсан, яана даа хөөрхий. Хэрэв Дархан-УБ-ын замыг саатуулж зогсоогоогүй байсан бол өдийд зам ашиглалтанд ороод 300 гаруй хүн амь насаа алдахгүй байх байлаа. Тэнэг хүмүүсээр төр бариулахын хор уршиг үнэхээр их юм даа.
Зүүнхараа [64.119.16.129] 2020-01-10 14:06:02
Энэ халзан чинь Дубайн гэрээг хийхэд уул уурхайн сайд байсан том авилгачин даа. Мөн манай Ноён уулыг ухуулсан хулгайч шдээ.
зочин [192.82.72.114] 2020-01-10 12:19:33
сайдыг огцоруулъя худал хэлсэнийх нь төлөө
Цэдэв [122.201.31.214] 2020-01-10 12:05:43
Өнөөх балайньдэндсэн сайд гурван сараас ажил эхлэнэ гэж балайрч байгаа гурван сард газар гэсээгүй байдаг гэж мэдхүү Энхамгалан балай минь энэ хүнээ огцруулаачдээ
hichneen saihan hymyys ee!bid aldab aa! [148.60.92.227] 2020-01-10 10:44:34
Darbalzsan Erdenebat,bah erdenee ardchilsan namiig terchigeer ni daraa songyylid hezee ch gargahgyi ee!!darabgaryyd aa!!!hylgaich nar aa!!abilgagch nar aa!!!hydalchyyd aa!!30 jil byryy zamaar ardchilal gej hosyyraad syirchihlaa!!Mongol ylas haramsaltai sanagdahgyi bna uu?darabgaryyd aa!!
Зочин [202.9.46.172] 2020-01-11 04:07:48
heleh muu ugee oldoohgui erch muursan pizda mini.AN zasag barij bh daahichneen aimgiig zasmal zamaaar holbov.hmgiin gol ni yamarc h sensaatsgui hel amgui duusgasan.daldagnuur HUUk ene zun ternii umnuh jil ged barg 3 udaa neelt hiigeed dal;dagnaad bsan haa bna.yamar ch ajliin chadvargui dalsdag garuud hurdan zailaasai.