НӨАТ-ын баримтын бүртгэл алдаатай иргэд нэгдүгээр сарын 15-наас өмнө бүртгэлийн мэдээллээ засварлах шаардлагатай

Н.Алтанцэцэг / Нүүр

НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх хугацаа нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаар дуусгавар болсон. Баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу энэ нэгдүгээр сарын сүүлээр хэрэглэгч иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын эцсийн тоо мэдээлэл гарах юм байна.

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, 2 дугаар сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна. Тиймээс иргэд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулж, түүнийгээ шалгах хэрэгтэй.

Иргэд НӨАТ-ын суутган төлөгч хувь хүн, ААН, байгууллагаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа Е баримт системд бүртгүүлж, төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийн буцаан олголтын урамшууллыг дараа оны нэгдүгээр улиралд авдаг. Тэгвэл энэ 2020 оноосэхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байхаар болоод байна. Нэг ёсондоо тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.

КАПИТАЛ БАНК СОНГОСОН 309 ИРГЭН БАЙНА

Татварын ерөнхий газрын татварын байцаагч Н.Жаргалцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

image

-Иргэд мэдээлэл нь алдаатай хирнээ засахгүй яваад байна. Одоогоор хэчнээн хэрэглэгчийн мэдээлэл алдаатай байна вэ?

-Е баримтаа бүртгүүлэх хугацаа энэ сарын 8-нд дууссан.2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13.090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43.714 иргэн байгаа. Мөн Капитал банкны сонголттой иргэд байгаа. Капитал банкыг сонгосон 309 иргэн байна. Тэдний гар утасны Е баримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Эдгээр иргэд нэгдүгээр сарын 15-наас өмнө хэрэглэгчийн хэсэгтээ бүртгэлийн мэдээллээ засварлах шаардлагатай.

-Үнийн дүн зөрүүтэй баримтууд нэлээд байдаг. Үүнийг яаж засварлах вэ?

Үнийн дүн зөрүүтэй болон аж ахуйн нэгж ирүүлээгүй гэсэн баримтууд байдаг. Үнийн дүн зөрүүтэй байгаа нь тухайн хэрэглэгч баримтаа бүртгүүлэхдээ үнийн дүнгээ алдаатай оруулснаас болж байгаа. Үүнийг засварлахын тулд тухайн баримтын 33 оронтой тоог бүртгүүлснээр тухайн баримт бүртгэгдэнэ. Харин аж ахуйн нэгж ирүүлээгүй байна гэдэг нь хэрэглэгч тоогоо буруу оруулнаас болж байгаа. Мөн ААН –үүд төлбөрийн баримтаа 72 цагийн дотор илгээгээгүй учраас алдаатай байгаа юм. Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын системд илгээх үүрэгтэй ба тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгаажуулах ёстой. Үнийн зөрүүтэй болон аж ахуйн нэгж илгээгээгүй баримтыг шалгаж болно.

-Арванхоёрдугаар сарын тохирол хэзээ явагдах вэ?

-НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд явагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм.

-Баярлалаа


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:15:24

THs2ay http://pills2sale.com/ levitra nizagara

Бүжинлхам [66.181.161.55] 2020-01-19 14:56:20

30 мянга хожсон юмаа хэзээ орох вэ

зочин [59.153.114.19] 2020-01-16 05:12:42

утасны дугаар бүртгэлтэй гээд байх юм яаж засах вэ

ц.оюунчимэг [192.82.73.211] 2020-01-15 13:53:13

1. бүртгэлтэй дугаараа барихгүй б.га бол яах вэ? 2. утас сольсон 3. бүртгэлээ засах гэхээр регистр буруу гээд байх юм, зөв байхад. энэ ямар учиртай юм бэ?? хариулж тус болооч

Зочин [66.181.160.62] 2020-01-15 01:32:04

20 хүртэл хувь гэж худлаа 2 хувь ч хүрдэггүй шдээ. Ийм худлаа юмаа бүр болиосой

Зочин [124.158.120.114] 2020-01-15 02:54:36

нөат-н татвараа хэдэн хувь байдгийг эхлээд ойлгох хэрэгтэй бололтой

soko [139.5.217.251] 2020-01-14 18:31:29

aaн ilheegbi hsen barimtuudaa uaj shalgaj zasah be

Бухимдаа [122.201.24.224] 2020-01-14 16:21:03

Өөртөө итгэлгүй, боловсрол дорой хүн л АЗ гэж явдаг юм гэсэн. Тэгээд чухамдаа тэр АЗ чинь арын хаалгаар сая саяар явдагийг мэдмээр дээ. Эргүүлж авах ёстой НӨТ-ийг АЗ-аар дамжуулж шулуулалгүй авах ёстой цаг хэдийнээ болсон. АЗ-ад бүү итгэ. Авах ёстой өөрийнхөө юмыг өөрсдөө бүрэн авцгаая.

Зочин [202.55.188.83] 2020-01-15 06:58:51

Ок тийм шүү

НӨАТ-аа бүрэн авъя [103.10.21.25] 2020-01-14 16:07:55

Уг нь ном ёсоор бол НӨАТ-ыг бүгдийг нь буцааж өгөх ёстой юм. Учир нь татварыг ил болгох зорилгоор худалдан авч байгаа үнэ дээр 10%-ийг дараа олгох нөхцөлтэйгээр нэмж байгаа. Гэтэл 2%-ийг нь буцааж өгөөд, 8%-ийг нь сугалаагаар олгоно гэж молиго үмхүүлүүд маш том хууран мэхлэлт явуулж байна. Жишээ нь та НӨАТ-ын буцаан олголт гэж 200 мянган төгрөг авч байна гэж саная. Хэрэв НӨАТ-аа бүрэн авбал 1 сая төгрөг буцааж авах ёстой. Гэтэл та 20 мянган төгрөг сугалаанд хожоод 220 мянгыг буцаан авч байна. Сугалаа хожсон азандаа баярлаад 780 мянган төгрөгөө зүв зүгээр л алдаж байна. Иймээс бид НӨАТ-аа бүрэн авахын төлөө тэмцэх ёстой юм. Хүүхдийн мөнгө, сугалаа, гишүүний гарын бэлэг гэсэн өчүүхэн юмны төлөө хөөцөлдөж байхын оронд авах ёстой мөнгөө л нэхэх хэрэгтэй шүү, хүмүүс ээ.

Zochin [202.9.46.47] 2020-01-16 05:32:13

Estoi zob shv bid not bvten ab ya

Тэнэгт [66.181.177.177] 2020-01-16 04:50:10

Битгий тэнэгтээд байна. Хаана ч байхгүй худлаа юм яриад байх юм. Харин ч 20 хувийг нь буцааж өгч байна. Дээр нь сугалаа гэдэг нь эмнэлэг, сургууль зэрэг НӨАТ төлөгч байгууллагыг хамруулахад гол нь хэрэгтэй байгаа юм.

Зочин [202.9.40.144] 2020-01-15 13:25:25

100% дэмжиж бна тэмцэж бгаа хүмүүс утас бну нэгдий

Зочин [66.181.161.76] 2020-01-15 05:47:20

Tunga buthaaltiig mongo bvren abiya

Зочин [66.181.176.93] 2020-01-14 17:18:22

Yag zuv

Зочин [103.229.123.169] 2020-01-14 14:29:21

урамшууллаа цагаан сараас өмнө өгнө гэсэн үнэн үү хариулт өгөөч иргэддээ хэрэгтэй үед нь өгчмөөр байна

Зочин [103.229.123.169] 2020-01-14 14:27:44

ОК

Зочин [103.229.123.169] 2020-01-14 14:27:38

НӨТ-ИЙН ТОХИРЛОО НЭГ ХҮНД ИХ МӨНГӨ ӨГЧ БАЙХААР ОЛОН ХҮН ХАМРУУЛАХААР БОДОЛЦООД ҮНИЙН ДҮНГ НЬ БАГАСГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ЕР НЬ 1 САЯ БАЙСАН Ч МАШ ОЛОН ХҮН ХАМРАГДАЖ АЗТАН БОЛНО Ш ДЭ, ТЭГЭЭД Ч НӨТ-ЫН ИРГЭДЭД ОЛГОХ 2 ХУВИЙГ НЭМНЭ ГЭЭД ЯРИАД БАЙСАН БАС ЧИМЭЭГҮЙ ЮУ 10 ХУВИЙГ АВААД 2 ХУВИЙГ ИРГЭДЭД ОЛГОХ НЬ ШУДАРГА БИШ БАЙНА ЯДАЖ 5 ХУВЬ БОЛГОМООР ЮМ

Sarnai [66.181.161.36] 2020-01-14 07:26:20

urumshuul ni xezee ogox we

Anu [66.181.161.6] 2020-01-13 15:18:12

Medeelelee zow oruulaad bh chin aldaatai bn geed baih ym Ni bankiin dans bolno bizdee omno jil bolood baisan

Anu [66.181.161.6] 2020-01-13 15:16:34

Регистер алдаатай байна гээд заагаад байх юм. Яагаад тэгээд байгаа юм бол


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.