МАН-ын “манцуй”-тай дарга нарын тансаглал
Сүүлийн жилүүдэд Монгол Улс эдийн засаг хямарчихсан байдалтай байна. Ард түмэн бүсээ чангалж, үрэлгэн зардлаа танах хэрэгтэй гэдгийг төрийн томчууд байнга л хэлдэг. Гэвч бодит байдал дээр эсрэгээр нь төрийн өндөр албан тушаалтан болон хурган дарга нарын тансаглал, авлигазогсохгүйгээр үл барам гаарч даамжирсаар байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТНБ-ИЙН ДАРГА Г.БИЛГҮҮН 51.6 САЯ ТӨГРӨГӨӨР АЛБАН ӨРӨӨГӨӨ ТОХИЖУУЛЖЭЭ
Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 51.6 сая төгрөгөөр албан өрөөгөө тохижуулсан байгаа юм. Мөн Хууль зүйн яам 626 сая төгрөгөөр тавилга авч тавьсан байдаг. Энэ талаар “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 51.6 сая төгрөгөөр албан өрөөгөө тохижуулсан байна.
Бид Ц.Нямдорж сайдтай уулзаж, яам нь 626 сая төгрөгөөөр тавилга авсан байна гэдгийг хэлсэн. Гэвч Ц.Нямдорж сайд “Чамтай яриад байх зүйл байхгүй” гэж хэлээд явчихсан. Уг нь сайд энэ асуудлыг харах ёстой. “Бид уучлахгүй” хөдөлгөөний зүгээс нэгдүгээр сард байгууллагуудын шилэн данс дээр үнэлгээ хийж ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд Хууль зүйн яам юм. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 51.6 сая төгрөгөөр өрөөгөө хэрхэн тохижуулсныг харна”гэдгийг хэлж байсан.
С.БАТБОЛД ХОТЫН ДАРГААР ТОМИЛОГДООД АЖИЛЛАХДАА ӨНДӨР ЗАРДЛААР ӨРӨӨГӨӨ ТОХИЖУУЛЖ БАЙСАН
Хоёр жилийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Lexys-570” авч унаж, төсвийн мөнгөөр тансагласан тухай баримт цацагдаж байсан. Мөн С.Батболд хотын даргаар томилогдоод ажиллахдаа өндөр зардлаар өрөөгөө тохижуулж байсан нь нотлогдсон. Тухайн үед энэ асуудлыг мэлзээд өнгөрсөн. Харин Хотын нэгдүгээр орлогч дарга Ж.Батбаясгаланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэг давхрын ажилчдын ариун цэврийн өрөөг тусгайлан тохижуулж, зөвхөн хувьдаа ашигладаг болсон байна гэх шүүмжлэл цахим орчинд гарч байсан юм.
ДУНДГОВЬ АЙМАГТ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГО ГЭСЭН 599 САЯ ТӨГРӨГӨӨР ХОЁР ДАРГА НЬ ЛАНД МАШИН АВЧЭЭ
Дундговь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 ондбараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлагдан гарч, Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгөөр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар тус тус төлөвлөгөөнд тусгагджээ.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх томоохон ажлуудаас танилцуулбал, Сайнцагаан сумын Далай хорооллын 0.4 кВт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 237.9 сая төгрөгөөр, Мандал, Айраг, Арвижих багийн гэр хорооллын гэрэлтүүлэг 467.2 саятөгрөгөөр, 5, 12 дугаар байрны гадна фасад 180.76 сая төгрөгөөр, дөрвөн байрны гадна тоглоомын талбай, тохижилт 264.8 сая төгрөгөөр, Эрдэнэдалай сумын сургуулийн дотуур байрны засварын ажлыг 120.0 сая төгрөгөөр тус тус хийх бөгөөд нийтдээ 2.7 тэрбум төгрөгөөр 18 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж, 2020 онд 2.3 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэнэ хэмээн төлөвлөсөн байна.
Мөн орон нутгийн хөгжлийн сангийн 937.0 сая төгрөгийг бараа худалдан авахад зарцуулах ба Мандалговь хот тохижуулах газрын хэрэгцээнд ковш машин, хогийн машин, бункер өргөгч машин, таван бункер, аймгийн төвийн нийтийн тээврийн үйлчилгээнд 12 хүний суудалтай хоёр автобус, багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд мотоцикл, хоёр сумын таван сургуулийн хэрэгцээнд авто машин нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Ус цэвэршүүлэх төхөөрөмж худалдан авах ба Нэгдсэн эмнэлэгт авто клаб нийлүүлэхээр болсноос гадна зөвлөх үйлчилгээнд 90 сая төгрөгийг зарцуулахаар болжээ.
Харин Орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн ЗДТГ, МХГ, Цагдаагийн газар, Баянжаргалан, Цагаан дэлгэр сумын ЗДТГ-т авто машин нийлүүлэхэд 196.0 сая төгрөг, Сайнцагаан сумын ЗДТГ-ын авто машины парк засвар, ГХБХБГ-ын албан хэрэгцээнд арматурын байрлал, хамгаалалтын үе тогтоох тоног төхөөрөмж худалдан авах болон ОБГ-ын сургалтын танхимын засварт нийт 75.0 сая төгрөг тус тус зарцуулах юм байна. Эндээс харахад Орон нутгийн нийт хөрөнгө оруулалтын 78 хувийг зөвхөн авто машин худалдан авахад зарцуулах аж. Үүнээс гадна Дундговь аймагт ажлын байр бий болго гээд 599 сая төгрөг төсвөөс өгсөн. Харин тэр мөнгөний 400 саяар нь хоёр том дарга нь ланд машин авчээ. Одоо тохижилт, зам энэ тэрээр ард түмнийг хуурах боломжгүй. Иймээс дарга нар тогтвортой ажлын байранд илүү анхаарал хандуулах хэрэгтэй.
ЗТХЯ-НЫ ЗАМ АШИГЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Х.ОРГИЛ-ЭРДЭНЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ гэгч нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай шуугисаар байгаа. Албан бус мэдээллээр 24 орчим сая төгрөг хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй гэх.
Улаанбаатар-Дархан чиглэлийн хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Тус замыг 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж ЗТХЯ-наас мэдэгдэж байсан. Мөн энэ оны зургадугаар сард эхлүүлсэн замын нийт төсөв 60 сая ам доллар аж. Үүний 58.5 сая долларыг Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар тавьж байгаа юм. Энэхүү замын ажлын тендерийг Азийн хөгжлийн банкнаас зарлаж БНХАУ-ын Гуйжоу, Хайвэй, Чайна, Стэйт, Шинжиан зэрэг таван компанийг шалгаруулсан юм. Уг таван компани нь дор бүрнээ 2-4 туслан гүйцэтгэгч Монгол болон Хятад компанитай хамтран ажилладаг гэх мэдээлэл бий.
30 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН АВЛИГА АВЧ БАЙХЫГ ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ ИЛРҮҮЛЖЭЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын арав гаруй алба хаагч тус бүртээ юань, ам.доллар, төгрөг зэргийн их хэмжээний мөнгө авч байхад нь барьсан байсан. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 77.000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулжээ.
АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-дугаар хорооны “Рапид” хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20 мянган юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, таван сая таөгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байрлах сейфнээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8.600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ.
...МАН-ын манцуйтай дарга нарын тансаглал, авлигын хэрэг зөвхөн эднээр зогсохгүй үргэлжилсээр л байгаа. Бүхэл бүтэн цэцэрлэг барьчих мөнгөөр ганц “хурган” даргаа эрхлүүлдэг хэтэрхий баян, хэтэрхий цамаан төртэй гэдгээ мэдэх мөн ч эмгэнэлтэй шүү. Монголчууд бид эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед дуугүй сууж, дарлуулдаг цаг аль хэдийнэ өнгөрсөн гэдгийг хууль завшигчид мэдвээс зохино. Тэдний тансаглал, цамаархлыг нь таслан зогсоохыг шаардах цаг ч болсон доо. Үеийн үед ийм байсан хэмээн эвлэрч суухын хэрэг үнэндээ бидэнд байхгүй юм. Авилгач, албан тушаалаа хэтрүүлэн ашиглагчдыг алийн болгон давруулж дарлуулж суух вэ, Монголын ард түмээн!
Сэтгэгдэл
Edipate [37.139.53.20] 2022-10-31 19:43:26
G T, it is also important to evaluate these potentially separate or complementary effects <a href=https://bestcialis20mg.com/>cialis cheapest online prices</a>
uncoofe [46.161.11.4] 2022-04-22 08:16:46
Rffmch She received her medical degree at the University of MissouriColumbia School of Medicine. [url=https://bestadalafil.com/]cialis 5mg[/url] Cialisis <a href="https://bestadalafil.com/">Cialis</a> Whats Does Keflex Do Propecia Effects On Women Male Pattern Hair Loss Ucarbb https://bestadalafil.com/ - Cialis Kennedy Center for Research on Intellectual and Developmental Disabilities Albert Einstein College of Medicine Bronx Einstein Cancer Center Albert Einstein College of Medicine Bronx NY USA Ruth S.
Иргэн [202.179.10.150] 2020-01-21 02:05:37
АН дээрдэх юм байхгүй. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр.... хүний шунал хаа ч байна. Гол нь үүргээ хойш тавиад эрхээ эдлээд байх юмаа дарга нар
Зочин [122.201.24.159] 2020-01-20 13:07:25
Хурэлсухийн сэлэм эргээд тас завчаад огоочээ арай л байна шуу
Баяраа [66.181.180.131] 2020-01-20 03:13:03
Дундговийн бүх тендерийг бүдүүн гантогтох авгайтайгаа авгайнь аймгийн тамгын газрын дарга мөн Аймгийн дарга нартай нийлж. Олон жил идэж уулаа энэ нөхрийг атг сайн шалга их юм гарна шүү
Баяраа ду [66.181.180.131] 2020-01-20 03:04:12
Дундговийн бүх тендерийг бүдүүн гантогтох дарга нартай нийлж мөн ч олон жил авч байна даа бас авгайгаа тамгын дарга болгосон энэ нөхрийг атг сайн шалгаачээ их юм олдоно доо
Иргэн [64.119.23.10] 2020-01-19 11:05:04
Хүрэлсүхийг худлаа сүгсэлзэж шударга даргын дүрд тоглох хооронд МАН-ы авилгачид, луйварчид хийдгээ хийсээр 6 сар хүртэл үхэн хатан идэх, тансаглахаа бодож байгаа. Муу юмнууд сонгуулиар арчуулна гэдгээ нэг юм мэдээд байх шиг байна.
зочин [202.179.24.116] 2020-01-18 00:42:02
хүрэлсүхээ чи алтан сэлмээрэй эднийхээ толгойг цавчаачээ. улс орон маань хэцүүдлээ. одоо арай дэндэж байна. улс орноо ардаа бодох өчүүхэн ч гэсэн хүнлэг сэтгэлийн голомт үлдсэн үү?
НМ [188.29.164.145] 2020-01-17 22:35:37
Монгол хүний баярхах хятад хүний солиорох 2 яг дүйцнэ гэж тэртээ 100 н жилийн өмнө нэг швед хэлж билээ. Тэгж байгаад дэлхий хавтгайрсныг нэг ойлгох биз. Ойлгохгүй байсаар байгаад далдарвал сайн л биз.
ЗОЧИН [64.119.18.224] 2020-01-17 17:08:52
төрийн албанд шударга , цүнх барьдаггүй, чадварлаг санхүүч байхад л болмоор санагдах юм? Өлмөн, зөлмөн байх аал болчих хэрэгтэй дээ
Зочин [172.58.139.27] 2020-01-17 21:20:47
Яг л гуйгаад больно доо. Толгойг нь авах ёстой.
76 [114.159.65.125] 2020-01-17 16:54:03
Yum uzeegui, ulun, huduunii haltar, erguutsen teneg, ork muu lalariin, novshiin, adgiin shaar har pizdakuudiig bugdiig ni gyandand horij shar mahtai ni hataa, eruuden shuuj, zalhaan tseerluulj, tamlan zovoo, etses suuld ni tsaazaar shaaj zuil duusga pizda lalar!!!!!.....
Зочин [122.201.21.103] 2020-01-17 15:05:30
580 саяар нэг хөшөө босгосон сумын засаг дарга байх юм. Ийм юмнууд үхээсэй
Зочин [150.129.142.56] 2020-01-17 11:47:33
dundgovi l geed hutsaad bhaar hen gedeg luivarchin 599 sayaar mashin avchiv? ner ustai ni bicheech
tusa [66.181.168.81] 2020-01-17 10:57:07
IШирээ, сандал мэт яахав. Хүн ажиллах нөхцлөө сайжруулна биз дээ. Хаа байсан өмнөх зууны 70 80-иад оны тавилгатай алийн болгон байх вэ дээ. Иргэн хүн ч гэсэн орон гэрээ тохижуулж, тав тухтай амьдрахыг боддог биз дээ. Ийм асуудал дээр сүрчигнээд яахав дээ. Арга ядсан үйлдэл байна даа. Харин авлигын асуудал бол бүр өөр. Бүх шатандаа хараа хяналттай, хатуу тэмцэх ёстой. Харин тэдэн төгрөг авсан байж болзошгүй гээд хэт хардалтын байдлаар хандвал завхрал болж, хувь хүн хэлмэгдэнэ дээ. Шүүхээр гэм бурууг нь нотлоно доо. Хэт туйлшрал муу үр дагавар авчирдгийг Н.Алтанцэцэг гуай эрх биш гадарлаж байгаа биз дээ. Ийм нийтлэлээр нэр хүнд олно гэвэл горьсоны чинь гарз.
Зочин [202.9.46.140] 2020-01-20 09:49:02
ajil ni shalan deeer yamba ni tengert tulaad yavaad bj bolohgui ee.Huuk gej hudlaa segselzsen amitan ter oyun erdene baishiigeed nali nali geeed olon yum yaridagsan buur tag.
Зочин [172.58.139.27] 2020-01-17 21:28:46
Тэндээс чинь л туулай харайж байгаа юм даа. Цавчаа гэдэг гэнэ үү.
Зочин [59.153.85.83] 2020-01-17 15:31:08
Битгий хуц. Асуудлаа ойлгодоггүй малуу. Төсвийн мөнгөөр шаадлагагүй тансаглах, шахаа хийж байгаа асуудал ярьж байхад шал өөр юм яриад байх юм. 70, 80 оны тавилгатай яам гаргаад ирвэл юу дуртайг чинь өгье.
Зочин [66.181.180.176] 2020-01-17 11:58:31
Яг үнэн
Зочин [202.179.31.36] 2020-01-17 06:58:55
Би насаараа Төрийн захиргааны байгууллагад санхүүгийн чиглэлээр,мэргэжлээрээ ажилласан хүн.Монголын төсвийн үрэлгэн зардал үеийн үейд байсаар ирсэн,одооч байгаа,арайл дэндээд байгаагийн зах зухаас энд дурьджээ.Төрийн яам,аймаг,сум гээд бүх түвшинд ёстой гайхмаар ийм үрэлгэн зардал гаргадагийг бид шалгаад акт тавиад хуралд оруулаад шийдүүлнэ гэхээр ямарч үр дүнгүй болоод эцэст нь шалгаж шийдвэрлэсэн хайран цаг хугацаа,нэр төр гээд бид гансарч хоцордог.Ингээд сүүл рүүгээ яаж шалгаж ямарч дутгадал илрүүлээд нэмэргүй байдаг болохоор бид ч гурилдаж эхэлдэг гм ингээд л төсвийн мөнгө хөрөнгө эрх мэдэлтний гарын салаагаар урсаад гараад алга болдог.Үүнд төр засгийн хүч хүрэх л ёстой байтлаа зүгээр л хий дэмий яриад л байдаг байдал бахь байдгаараа.Таслан зогсоогүй цагт энэ үргэжилнэ эх орноо боддог дарга нар гэж байна уу? та минь.
Зочин [57.73.48.37] 2020-01-17 06:25:46
dandaa yum uzeegui huduunii orkuud
Зочин [66.181.161.114] 2020-01-17 03:02:45
Bosotsgooy
иргэн [64.119.16.117] 2020-01-17 02:17:19
ХӨӨРХИЙСС. НЯМКАГИЙН МААНЬ ХЭЛДЭГЭЭР " АРД ТҮМЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭЖ БАЙГАА " МУУСАЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД МААНЬ ЮМ ОЛДВОЛ ХУСАЖ Л БАЙГ. ХӨӨРХИЙЙЙС ХӨӨРХИЙССС ???????
Зочин [64.119.16.18] 2020-01-17 01:59:55
Хүрэлсүх гарч ирж байж эднийг хэрэг болгон тэмцэж байна.
Зочин [202.9.46.140] 2020-01-20 09:50:10
temtseed yamar ur dun garaad bgaaa yum be.ner devshigchdeesee mungu avhgui gej aarhtalaa bayajsan MANguud l bna
Зочин [202.126.89.206] 2020-01-17 02:08:15
yag shd
Хилэнц [103.10.23.186] 2020-01-17 01:58:01
30-40-өөд онд байсан бол эд нарын хөрөнгийг нь хураагаад шууд өчиггүй буудах байсан байх. Тэрийг болъё гэхэд 60-70 аад онуудад ч гэсэн тэгэх л байсан. Тэр үед төр шиг төртэй, Цэдэн бал дарга минь усл орноо айлн дайтай авч явж дээ, хөөрхий.
зочин [202.179.25.117] 2020-01-17 11:47:25
Юун Цэдэнпил вэ. Гадны гар хөл байсан хүн. Өөр үзэл бодлыг огт хүлээн зөвшөөрдөггүй, чадвартай ухаантай сэхээтнүүдийг үзэж чаддаггүй хэлмэгдүүлдэг зуумхай хүн байсан
Зочин [182.160.2.8] 2020-01-17 07:50:35
Aash aash, ter yed hurgan darga nar tusgai bairtai, tusgai importiin delgyyrtei, joloochtoi unaatai, hyyhdyyd n ehnii eeljind gadaadiin surguulid yavdag l bsan shd
зочин [202.131.229.246] 2020-01-17 01:51:34
хувийн хэвшил 3000 мк барилгийг тэрбум 300 саяар хамгийн чанартай матиралаар барьж босгож байхад төр 1500 мк барилгийг 5,5 тэрбумаар бариж байх юм
Зочин [66.181.187.203] 2020-01-17 12:52:28
Цэдэнбал лоохууз тэргуутэй хятадын тал баримтлагчдийг торийн удирдлагаас зайлуулж монголд оргоносон маш олон хятадыг зайлуулсан гавьяатай.
Ме [66.181.188.27] 2020-01-17 01:43:33
Зөвхөн илэрсэн нь энэ шүү дээ, баригдаагүй, зувчуулсан, хулгайлсаныг тоолох аргм бхгүй.
Зочин [182.160.0.11] 2020-01-17 03:29:34
Ил болсон хурган дарга нарынх нь үйлдэл ийм байна илрээгүй илрүүлэхийг хүсээгүй том дарга нарынх нь идсэн уусан нь үүнээс хэдэн зуу дахин илүү гэдэг нь тодорхой.Ийм байхад монгол улс өрөндөө баигдаж өтөнд идүүлсэн мал шиг болох нь аргагүй .Энэ бүхний эцсийн лай ланчигийг ард иргэд л үүрнэ.
Зочин [103.68.107.22] 2020-01-17 01:22:06
МАН ийм л өлөн нам
Зочин [203.91.118.180] 2020-01-17 01:20:39
Одоо ирэх онгуулиар л сонгохгүй байх нь чухал.
Зочин [202.21.109.113] 2020-01-17 01:15:16
Согуулиас өмнө юм цохицих гээд чичрээд дайрч байнадаа
Зочин [66.181.190.189] 2020-01-17 02:16:20
МАН -ЫГ 60 ТЖРБУМЫН ХЭРГЭЭР НЬ ДЭЭД ШҮҮХ ТАТАН БУУЛГАЖ БАЙЖ ЭНЭ БАЙДАЛ ЗҮГШИРНЭ. КОММУНСТ ДЭГЛЭМ ДЭГЛЭЖ БАЙСАН ЭНЭ НАМЫГ УГ НЬ ЭХНЭЭСЭЭ ТАТАН БУУЛГАЖ ЯЛ АСУУХ БАЙСАН ШҮҮДЭЭ
Зочин [202.126.89.97] 2020-01-17 00:59:35
МОНГОЛ АФРИКЫН АРААС ЯВЖ БАЙНА ДАА
Зочин [64.119.16.225] 2020-01-17 00:52:00
Дундговийн тeндeрийг ганцхан бүдүүн гантлгтох авдаг түүний цаана хувааж авдаг одоогийн дарга нэртэй хэд бий
зочин [203.91.116.118] 2020-01-17 00:46:57
МАН-ын засаг авлигатай сайн тэмцэж байна аа, сайн бна. Шүүх прокурор харин ялыг өгөх хэрэгтэй. АН-ын үед иймэрхүү зүйлүүд бүүр яригддаггүй байлаа.
Зочин [202.9.46.140] 2020-01-20 09:52:01
uhsen atsaaraa sain temtseed bgaa yum be.Huuk ni hudlaa sugselzehees uur yu bgaa yum.MANguudc hini harin ulun buus shig l tsusalj bna daa.
иргэн [192.82.66.151] 2020-01-17 00:41:25
Бусад яамдын сангуудын шилэн дансанд маш сайн дүн шинжилгээ хийж тендерүүдийг сайн шалгуул.Ингэж төрийн мөнгийг урсдагийг зогсоож чадвал төр цэвэр болж хурган дарга нар хариуцлагаа үүрч шударга хүмүүс нь төрд үлдэж жинхэнэ утгаараа төр төр шиг ажиллана.АТГ-хан л уул нь яамдын дарга нартай л сайн тулж шалгалт хийх ёстой байтал ажиллахгүй байгаа нь харамсалтай байна.Төсвийн мөнгө зориулалтын дагуу үр дүнтэй ажилд л зарцуулагдах ёстой биздээ.Ажил нь үр дүнгүй байна мөнгө аваад л таг алга болдог болсон хувь ААН байгууллагыг сайн шалга.
яг үнэн [202.126.89.246] 2020-01-17 15:08:55
төрийн нууцаар халхалж татвар төлөгчдийн мөнгийг үрдэг БХЯ-ыг маш сайн шалгах хэрэгтэй.Эрх мэдлээ урвуулан ашиглан албан тушаалын байрыг хувьдаа завшиж бусдад түрээслэх эсвэл хамаарал бүхйи этгээдээ суулгасан Ерөнхий сайдын У.Хүрэлсүхийн найз генерал Сайханбаяр мэтийн авлигачдыг шалгах хэрэгтэй.мянга мянган офицер ахлагч нар орох оронгүй байхад БХЯ, ЗХЖШ-ын 13 генерал 50 хурандаа нар өөрийн гэсэн орон байртай атлаа албан тушаалын байрыг буруугаар ашиглаж улмаар хувьчлуулахаар хөөцөлдөж байна.
Зочин [150.129.142.56] 2020-01-17 11:48:29
shalguul geed computeriin araas hutsaad baihaar chi uuruu ochood shalga. chamd shalgah erh ni buren baigaa. erhee edel. avilgachdiig garah gartsgui bolgo.