УНТЭ яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт өнөөдөр боллоо. Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ. Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Сайд энэ үеэр хэлсэн үгэндээ “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотороос анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төв байгууллаа. Сургалтын орчин онол, практик хосолж бүх орчин нөхцлийг бүрдүүлсэн төвийг УНТЭ-ийн удирдлага ажилчид хамтран зохион байгуулжээ. Төгсөлтийн дараах сургалт гэж томоохон даваа эрүүл мэндийн салбарт байдаг. Энэ эмч нараа чадвартай мэдлэг боловсролтой, төгсөлтийн дараа амьдрал дээр ямар ч өвчний үед мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах тэр боломжийг бүрдүүлэхэд чадварлаг эмч нараас гадна орчин нөхцөл сайн байх ёстой. Анх удаа улсын хэмжээнд дэлхийн жишигт нийцсэн сургалт , эрдэм шинжилгээний төвийг өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр байгуулна гэдэг бол УНТЭ-ийн удирдлага хамт олны асуудалд хандаж байгаа сэтгэл, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний нөөцөд зөвхөн нэг байгууллага хэрхэн анхаарч болдгийн томоохон жишээ болсон ажил болж байна” хэмээн байшаалтай байгаагаа илэрхийллээ.



УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан: Яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамж хоёр дахин нэмэгдэж, зохион байгуулалтаа шинэчиллээ. Иргэд шинжилгээ, оношилгоогоо бүрдүүлэх гэж нэлээд хугацаа ордог байсан бол яаралтай тусламжийн төв дээр оношилгоо, шинжилгээ ходоодны дуран, хэвлийн эхо бүгдийг нь нэг дор үзүүлэх боломж нээгдэж байна. Үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд хүлээх танхим байгаагүй. Харин одоо ар гэрийнхэн хүлээх тухтай танхимтай боллоо. Гаднаас ямар нэгэн байдлаар хордсон хүн орж ирэх юм бол цэвэрлэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн. Дээрээс нь үйлчлүүлэгчдийн чирэгдлийг багасгах тал дээр анхаарсан. Өвчний түүхээ нээлгэхийн тулд ийш тийшээ явдаг байсныг болиулж, яаралтай тусламжийн төвийн үүд хэсэгт байрлуулж өгсөн. Үйлчлүүлэгч хэвтдэг ор нэг байсныг тав нэмэгдүүлсэн зэрэг бүх тусламж үйлчилгээ нэг дороо төвлөрч хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдсэн гэж ойлгож болно.

УНТЭ нь эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулан сургах сургалтын эмнэлэг болохын хувьд суралцагч, оюутнуудын хөгжлийг дэмжих зорилгоор Сургалт эрдэм шинжилгээний төвийг нээн ашиглалтад оруулж байна. Сургалтын төвд оюутны номын сан, сургалтын танхимууд, онлайн төв, амралтын хэсэг, хувцас солих, хадгалах өрөө зэрэг дадлагажигч эмч нарт хэрэгтэй бүхнийг цогцоор шийджээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:57

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:57

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:48:35

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:48:34

Зочин [202.70.37.2] 2020-01-21 04:06:32

Neg bulan neegeel baahan medee. Odoo boliochee...

О.Пунцаг [202.179.31.55] 2020-01-21 03:00:05

Цаг үетэйгээ хөл нийлүүлэн бусдаас түрүүлэн Сургалт эрдэм шинжилгээний төвийг нээн ажиллуулж байгаа УКТЭ-н удирдлагууд, эмч, ажилттанууд нь ажлын өндөр амжилт амжилт хүсэн ерөөе.

Сайханаа [119.40.98.177] 2020-01-21 00:36:26

Эмч нарын цалин үнэхээр бага ш тээ. Цалингаа нэмэх хэрэгтэй

Зочин [202.21.113.146] 2020-01-21 00:26:07

ulsiin 1 dvgeer emneleg yum uu ulaanbaaar hotiin anhdagch emneleg iim saihan bolj bgaad bayartai bna . ter haldvart hezee iim bolno hashaagaar ni orj ireed l oi gutah yum

Зочин [182.160.32.160] 2020-01-20 14:25:57

Рекламны пауз болжэээ энэ газар


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.