Эрүүл иргэн аян - 2020 нээлтээ хийлээ...

Aдмин / Эрүүл мэнд

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, МУ-ын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг биелүүлж иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг шуурхай чанартай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “ЭРҮҮЛ ИРГЭН АЯН” хэрэгжиж байгаа билээ. Нийслэлийн ЗДТГ, НЭМГ-аас санаачлан хэрэгжүүлж буй эрүүл иргэн аян 3 дахь жилдээ зохион байгуулагдаж Нийслэл хотын хороо, Өрхийн эрүүл мэндийн төв бүрт нарийн мэргэжлийн 7 - 8 чиглэлийн эмч мэргэжилтэн очиж иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог хийж бас зөвлөгөө өгч ажилладаг.

image

Хан-Уул эрүүл мэндийн төвд болсон “Эрүүл иргэн” аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүн, ЗГ гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Аяны хугацаанд Хан-Уул эрүүл мэндийн төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг нь тус дүүргийн 16 хорооны иргэдэд 2 удаагийн тойрон үзлэгийг Өрхийн эрүүл мэндийн төв болон Хан-Уул Нэгдсэн эмнэлэгтэй хамтран амжилттай зохион байгуулж 9315 иргэн буюу давхардсан тоогоор 30193 иргэнийг хамруулж Нийслэлд тэргүүн байранд орсон. Мөн Хан уул эрүүл мэндийн төвийн хамт олон 2019 онд эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүд болох Эхийн эндэгдэлгүй, Төрөлхийн тэмбүүгүй , Оношийн зөрүүгүй цорийн ганц ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ болсон юм. Эрүүл иргэн-2020 аяны хүрээнд хүрээнд хүн амын дунд өвчлөл өндөр байгаа зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар, хоолой, нүд болон бусад чиглэлээр үзлэг хийгдэхээс гадна Улсын хэмжээнд явагдаж байгаа “Тэмбүүг устгая” аян, Сүрьеэгийн халдварыг бууруулах, Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлууд үргэлжлэн явагдах юм. Мөн “Эрүүл иргэн“ аяны онцлог нь Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч нар, дүүргийн эмч нартай хамтран үзлэг оношлогоо хийх болсон нь ОНЦЛОГ юм.

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:34

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:34

Зочин [83.185.82.168] 2020-01-23 23:23:54

Haladaa buren umsuhgui numrchdug genee, nemer bgamuu ineedtei ym. Iim zalhuu humuus yun yam udirdah teneg avgai zailaa

Монгол [66.181.161.96] 2020-01-23 15:57:21

Аюултай тахалтай тулвал яахав эрүүл мэндийн сайд аа .Ер нь мэргэжлийн хүмүүсээр сайд тавимаар юм аа .

zochin [202.55.188.39] 2020-01-23 15:51:28

Songuuliin surtalchilgaagaa hiigeed uuriiguu surtalchilaad yvaad baina uu. HUD ees songogdson geed baahan magtsan ym bichij.Getel 15 r surguuliig suriegiin golomt bolson gej oron dayar shuugiulaad baisan. Tuuniigee yagaad bicheegui ym bol.Unendee mungu hulgailah gej neg bagshiig buruutgaj gutgesen ym bilee. Shiidver gargagch nart nuluuluh gej sensatsi degdeesen novsh. Ali ert tetgevriin nas ni ungursun baij zaluuchuudtai ajliin bair bulaatsaldaj shavriin haalt bolj yvahaa bolimoor ym. Teneg deeree zunug zalgaj busdiin durgui hurgej yvahiin hereg yu baina.

Иргэн [64.119.17.92] 2020-01-23 15:29:35

Аяныхаа бэлтгэлийг базааж бэлдээ юу. Бааз сууриа бэлдэхгүй аян зарлаад мөншөөр тоглоод баынашдээ. Бушуу тужлаы борвиндоо баастай гэж юутай үнэн. Арга аргачлалаа төгөлдөржүүлж бэлтгэлээ базаагаагүйн гай энэ лабораторийн асуудал мөнөөс мөн шүү

Зочин [103.9.90.98] 2020-01-23 13:06:20

28 ХУЛХИ ЛАБРАТОРИ ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЧУУДЫГ ХУДЛАА ОНОШИЛСОН БОЛОХ НЬ ОЛОН УЛСЫН ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТЭЭР ТОГТООГДСОН БИЗ ДЭЭ. ТЭНЭ ЛУЙВАР ХАРИУЦЛАГГҮЙ БАЙДАЛ НЬ САЙД ОГЦРОХ ХАНГАЛЛТАЙ ҮНДЭСЛЭЛ БИШ ГГЭЖ ҮҮ. ТӨСВӨӨС ОЛОН ТЭРБУМ МӨНГӨ ӨГЧ БАЙХАД ХУДАЛАА ОНОШ ГАРГАЖТОГТООЖ АМЬТНААС ДООР ҮЗЭХ ГЭЖ

Зочин [66.181.161.4] 2020-01-23 12:00:47

Худлаа хоосон шоугаа болиочээ эргvv тэнэг авгай хееш. Сургууль цэцэрлэгээ карантилаачээ хvvхдvvд беен ханиад хатгаа, эмнэлэгvvд чинь ханиадаа дийлэхгvй дэлбэрлээ. Чамайг алцагнаж, енцгее олж зураг даруулж байх хооронд корона чинь ороод ирцийм бишvv дэвсгэрээ

зочин [66.181.180.67] 2020-01-23 11:24:52

Вирус

Зочин [66.181.187.154] 2020-01-23 11:21:36

Эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн зарчимч хүн тавиачээ.Корановирус манай улсад ороод ирчихсэн байхад наад хөлдүү сайд тууз хайчилаад явах юм.Манжуурт болон ОХУ д гарчихааад байхад сэтгүүлч авгай юу хийгээд явнаа.Манай улсын эдийн засаг үнэнг хэлэхэд хэцүү шүү дээ.Цэцэрлэг сургуулиа хаагаачээ.

zochin [202.126.89.164] 2020-01-23 11:00:14

Дахиад л мөнгө угаах ажлаа хийж бна уу Хорт хавдар үүсгээд байгаа хэрэглээ, хорт зуршлаасаа татгалзахгүй бол монголчууд эрүүл болохгүй, өвдсөөр байх болно. Үүн дээр ухуулан сурталчлах ажил хийхээс гадна, хүнсний үйлдвэрлэгчдийнхээ ажилд хяналт тавьж, хүнсний бүтээгдэхүүнүүдийнх нь орц найрлагыг шалгах хэрэгтэй. Түүнээс биш хурал цуглаан хийж, худлаа лоозогноод өвчнөөс салж, монгол хүн эрүүл болохгүй ээ..

Зочин [64.119.17.92] 2020-01-23 15:30:58

Зөв шүү

Зочин [59.153.87.175] 2020-01-23 12:30:12

Энэ ёстой үнэн шүү.зөв зүйл бичсэнд талархал илэрхийлье.дэмжиж байна.

Zochin [103.10.23.110] 2020-01-23 10:58:44

Ard irgediinhee ervvl mended ter tusmaa hvvhdvvdiin ervvl mended anhaarch bga yum alga.surguuliig ahiad sungaj amraah baisiin nil haniad hicheel n orood l vneheer emzeglemeer yum

marujsh [202.55.188.84] 2020-01-23 10:25:49

Uvchniig emchleh ni gol ni bish harin hun bur uurdiinhuu eruul mendiid uurduu l hamgaalah ni chuhal shuu dee

Зочин [66.181.177.176] 2020-01-23 10:14:46

Дахиал аян, vнэндээ менге угаах л арга юм. Гахай Темербаатар, ботокс Сарангэрэл 2 байгаа газар баастай гэж...

Зочин [66.181.180.196] 2020-01-23 11:46:12

Ene balai avgai xezee zailj nar giiix boldooo...


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.