Ц.Баттуяа: “Капитал” банкинд мөнгөө байршуулж байсан 31 төрийн байгууллагын хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байна

Aдмин / Эдийн засаг

“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намын дэд дарга, “Капитал” банкны хохирогчдын эрхийг хамгаалсан хуульч Ц.Баттуяатай ярилцлаа. Мөн “Капитал” банкинд төрийн 31 байгууллагын 974 тэрбум төгрөг байршиж байсныг бид дэлгэрэнгүй хүргэж байна.

-Та“Капитал” банкны дампууралтай холбоотойгоор хохирогчдын талд нэлээд сайн ажиллаж, маш амжилттай ард нь гарсан. Ойрд юу хийгээд байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дэд даргаар томилогдсон гэсэн мэдээлэл байсан?

-Нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл буюу ШИНЭ намын Хууль, Хүний эрх, Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан Дэд даргаар өнгөрсөн онд томилогдоод ажиллаж байна. УИХ дахь ШИНЭ намын Зөвлөлөөр авч хэлэлцэгдсэн хэд, хэдэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. Тухайлбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд парламентад суудалгүй улс төрийн 23 хүчний саналыг нэгтгэж УИХ-ын гишүүн, ШИНЭнамын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болдод уламжилж саналыг оруулсан. Эдгээр саналаас хамгийн чухал гэсэннэг саналыг хоёр гишүүнийхээ дэмжлэгтэйгээр хуульчилж чадсан. Эвслийг хязгаарласан, боомилсон, нэг нам гарахад л тухайн эвсэл задарч унахаар хэврэг заалт байсныг олонхи нь эвслээс гарсан тохиолдолд эвсэл татан буугдах чухал заалтыг батлуулж чадсан. Энэ бол бидний хувьд том амжилт.

Дараа нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр нэлээд идэвхитэй орж ажиллалаа. Ороннутгийн сонгуулиар ирцийн асуудал маш чухал байдаг. 50+1 гэсэн заалтыг мөн нэр бүхий УИХ-ын хоёр гишүүнээрээ дамжуулж оруулж батлуулж чадлаа.Бас нэг чухал хуулийн хэсгийн ажлыг ахалж байна. Өнөөдөр Монгол Улсад гамшгийн хэмжээнд хүрсэн нэг асуудал бол мөнгө угаах гэмт хэрэг. Саарал жагсаалтанд орчихсон явж байгаа шүү дээ, Монгол улс. ФАТФ гэдэг Олон улсын байгууллага нь хэд хэдэн байгууллагын бүрэлдэхүүнтэй нэлээд өндөр түвшинд ажилладаг байгууллага. ФАТФ-аас ирүүлсэн заавал биелүүлэх шинжтэй хугацаатай зургаан сануулгыг өнгөрсөн жил манай улсад ирүүлсэн. Удахгүй энэ оны тав, зургаадугаар сард тус сануулгын биелэлтийг байгууллагын нэгдсэн хурлаар авч хэлэлцэнэ. Тус хурлаар манай улсыг саарлаас гаргах эсэхийг шийднэ. Хэрэв энэ удаа бид гэрийн даалгавраа хангалттай түвшинд биелүүлэхгүй бол “Хар жагсаалт”-нд орно.

-Албаны хүмүүс бол нааштай зүйл ярьсаар байгаа шүү дээ?

-Монгол Улс хар жагсаалтанд орвол эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээнүүдийг алхам тутамдаа амсах болно. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төсөлд саналуудаа гаргаад явж байна. Өнөөдөр Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй яагаад тэмцэж чаддаггүй юм бэ гэвэл энэ төрлийн гэмт хэрэгт олон нийтийн хяналтын тогтолцоо буюу иргэдийн оролцоо хуулиараа олгогдоогүй. Энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэл Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба гэж ганцхан байгууллагад очдог. Энэ байгууллагад мэдээлэл өгөх эрхийг зөвхөн арилжааны банкууд болон төрийн байгууллагууд эдэлдэг. Гэтэл ФАТФ-ын зүгээс хяналт шалгалтын тогтолцоогоо улам илүү сайжруулахыг шаардаж байна. Монголбанкны ерөнхийлөгч манай Санхүүгийн мэдээллийн албанд мөнгө угаахтай холбоотой нэг ч мэдээлэл ирээгүй гэж байдаг. Гэтэл санхүүгийн байгууллагуудын нүд, чих харааг дан ганц Монголбанкны ерөнхийлөгч атгаж байна.Дан ганц арилжааны банкууд, төрийн байгууллагууд мөнгө угааж байгаа тухайг мэдээлэх үү гэвэл үгүй.

Манай улс “Саарал жагсаалт”-нд орох болсон гол шалтгаан бол арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ шалгуулахаас татгалзсанд байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь саяхан өгсөн ярилцлагандаа, эдгээр банкууд нь Монголын Ипотекийн Корпорацийн хөрөнгийг ашиглан эх үүсвэрээ нэмэгдүүлсэн нь үнэн гээд хэлчихлээ. Гэтэл нэг талдаа банкууд дампуурч байхад нөгөө талдаа яагаад өөр банкуудын хөрөнгө нэмэгдээд байгаа юм бэ. Үүнийг шалгах хэрэгтэй. Харамсалтай нь манайд хянан шалгах тогтолцоо сул байна. Үүнийг л ФАТФ сануулаад байна. 2008-2018 оныхооронд буюу бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд шүүхээс мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой ердөө таван гэмт хэргийг шийдвэрлэж, 12 хүнд ял оногдуулсан байдаг.

-Чамлалтай тоо байна...

-Гэтэл эдгээр гэмт хэргүүд өнөөдөр Монгол Улсад нүдний өмнө илт цэцэглэн хөгжиж байна. УЕП-оос УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татаад оруулаад ирэхэд нийлж байгаад л хамгаалаад аваад үлдчихдэг улсад яаж энэ гэмт хэрэгтэйгээ тэмцэж чадах билээ. Тэгтэл ФАТФ-аас энэ төрлийн гэмт хэрэгтэйгээ тэмцэх тогтолцоогоо сайжруул, ногдуулах ялыг нь нэмэгдүүл гээд шаардаад байгаа. Яг энэ тогтолцоог сайжруулж, гэмт хэргийн ялын бодлогыг нь нэмэгдүүлэх гээд чуулганаар хэлэлцүүлэх гээд оруулаад ирэхээр хүлээж авахгүй байна. Саяхан татвар төлөхөөс зайлхийх гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг хүндрүүлэх хуулийн төслөө УИХ-ын гишүүд хэлэлцэхээс татгалзсан байх жишээтэй. Ингээд харахад Монгол Улсыг муухай харагдуулж байгаа нь хуулийн дээд байгууллагад асуудал байна. Тэндээс л асуудлыг шийдэж өгөхгүй байна. Олон улсын байгууллагын шаардлагыг ч биелүүлэхгүй байна. Маш өргөн хүрээтэй энэ асуудлыг өнөөдөр МонголынУИХ шийдэж чадахгүй байна. Тэдэнд “Саарал”-аас гарах хүсэл зориг ч алга. Энэ байдлыг үндэслэн ФАТФ манай улсыг хамтран ажиллах хүсэл эрмэлзэлгүй байна гэж хараад байна. Сангийн сайд нь зургаан сануулгаас гурвыг нь л манай улс биелүүлсэн, үлдсэн гурвыг нь гурван сарын дотор биелүүлнэ гэж байна. Гэтэл биелүүлэх үүрэг хүлээсэн парламент нь удахгүй завсарлага авна. Араас нь сонгуулийн ажилдаа хамаг анхаарлаа хандуулна. Ингээд харахад манай улсын хувь заяа маш хариуцлагагүй хүмүүсийн гарт байна.

-Сангуудыг хоосолдог гэснээс Тэтгэврийн сан хоосорсон гэх юм. Тэтгэврийн санг хоослох эрх төрд байхгүй. Маш муу менежер гэдгээ харуулж байна. Одоо улс орноо хар жагсаалтанд оруулчихаад эдийн засгийн хориг тавиулах дээрээ тулчихаад юу хийж суудаг юм бол?

-2000 оноос хойш Тэтгэвэрийн санг хоослох ажлыг санаатайгаар үйлдсэн гэж судлаачид дүгнэж байгаа. Монгол Улс саарал жагсаалтанд орсон анхны тохиолдол биш. Манайх өмнө нь” Хар жагсаалт”-нд орж байсан. Үүнийг би он сартай нь нарийн дэлгэрэнгүй хэлье л дээ.

ФАТФ-аас Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог хянахаар болж, үүний дагуу 2007 оны долоодугаар сард Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүс нутаг хариуцсан Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгээс шалгаж үнэлэн “Харилцан үнэлгээний тайлан” гаргасанбайдаг юм.

Манай Улс дээрх Харилцан үнэлгээгээр ФАТФ-ын зөвлөмжийн 16-д нь “Хэрэгжилт байхгүй”, хоёрт нь “Хагас хэрэгжилттэй” гэсэн үнэлгээ авч байсан байна. Уг үнэлгээнүүдээр Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг хангалтгүй хэрэгжүүлж байгаа улс орон гэж үзэнхоёр үе шаттай нарийвчилсан хяналт шалгалтад оруулах болсон байна.

Монгол Улсыг 2010 оны зургаадугаар сараас анхан шатны хяналтанд оруулж, 2011 оны хоёрдугаар сарын 25-нд болсон ФАТФ-ын чуулга уулзалтаар хоёр дахь шатны хяналтаар оруулах асуудлыг шийдвэрлэсэн. Хоёр дахь шатны хяналтыг 2011 оны дөрөвдүгэээр сард хийсэн бөгөөд Ази-Номхон далайн бүсийн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бүлгээс манай улсыг бүх зөвлөмжийг бүрэн гүйцэд хэрэгжүүлж амжаагүй бөгөөд стратегийн томоохон дутагдлууд байгааг онцолсон байдаг. Мөн мөнгө угаах гэмт хэргээр хөрөнгө хураасан, битүүмжилсэн, улс орнуудад харилцан туслалцаа үзүүлсэн тохиолдол байхгүй, мөнгө угаах хэргээр эрүүгийн нэг ч хэрэг илрүүлж шалгаагүй, ял авсан нэг ч тохиолдол байхгүй зэрэг дутагдлуудыг дурдаж манай улсын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо дутагдалтай байгааг илэрхийлж байна гэж үзэж байснаас гадна манай улс хар тамхи, хүний наймаа, авлига, хээл хахууль гэх мэт хууль бус орлого олдог гэмт хэргийн тоо, хэмжээгээр бусад орнуудтай харьцуулахад өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтаж байна гэж ФАТФ үзэж “ өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “ хар жагсаалтад” оруулж дэлхий нийтэд зарласан.

Иймд 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль, ЭБШХ-ийн холбогдох зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлснээр манай улсыг дээрх дутагдлаа залруулсан гэж үнэлэн 2014 оны зургаасард “Хар сар жагсаалт”-аас гаргасан байжээ.Тэгээд хоёр жилийн дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Монгол улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, Монгол улсад 2018 оны аравдугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж өгч тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосон байна.

Гэтэл 2019 оны аравдугаар сарын 18-ны өдрийн ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтанд дахин оруулснаа зарлаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хар жагсаалтанд орлоо, гарлаа, дахиад саарал жагсаалтанд оруулсан. Дахиад орох магадлалтай болчихлоо.

Иймд уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар байгуулж, энэхүү Ажлын хэсгээс боловсруулсан "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол улсыг гаргах ажлын төлөвлөгөө”-нд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заажээ. Манайхан чинь гоё төлөвлөгөө гаргах, захирамж тушаал гаргах дээрээ үнэхээр туршлагатай. Харамсалтай нь түүнийгээ хэрэгжүүлэх улс төрийн хүсэл зориг үнэхээр алга байна.

Мөнгө угаахтай тэмцэх бүсийн байгууллагуудын зүгээс үнэлгээ хийж, хангалтгүй үнэлгээ авсан улс орныг Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын байгууллагын зүгээс “Саарал”, “Хар” жагсаалтад оруулан бусад улс орнуудыг жагсаалтад орсон улстай санхүүгийн харилцаанд орохдоо өндөр сонор, сэрэмжтэй байж, учирч болох эрсдлээс өөрсдийгөө хамгаалахыг уриалдаг тул санхүү, эдийн засгийн гадаад харилцаанд ихээхэн сөрөг үр дагавартай болчихоод байна шүү дээ.

Манайх шиг хөгжиж байгаа улсад аль аль талдаа эрвийх дэрвийхээрээ оролцож энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгтэй. Хэрэв мэдээллэх эрхийг олон нийт, иргэдийн оролцоотой болгоод хуулиндаа тусгаад өгчихвөл төрийн эрх бүхий байгууллагууд илүү хариуцлагатай болж, иргэдээс авсан мэдээллийн дагуу шалгах, иргэд эргээд шаардах зэрэг эргэх хариуцлагын холбоо үүснэ. Иймд иргэдийн мэдээллэх эрхийг нэмж тусгах хэрэгтэй. Учир нь, гэмт хэрэгтнүүд хууль бусаар олсон хөрөнгө мөнгөнийхөө гарал үүслийг нь нуун далдалж, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор хөрөнгө оруулалт, хандив тусламж, хүүтэй зээл, бусдын нэр дээр обьект, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, асрамжийн болон буяны байгууллага, сан, компани, банк байгуулах, тэдгээрийг даатгуулах, хөрөнгө, мөнгө угаахтай тэмцэх хяналтын механизм бүрдүүлээгүй, хяналт сул улс орнууд луу оффшор бүсийн улсууд руу шилжүүлж тараах байдлаар ул мөрийг нь бүдгэрүүлдэг. Тэр болгонд дан ганц төрийн байгууллагуудын хяналт хангалтгүй, харин энэ эрхийг иргэдэд өгчихвөл иргэд энэ талын мэдээллийг гаргаж ирж чадах юм.

Өнөөдөр Монголд бүх юм эсрэгээрээ. Мэдээлж байгаа сэтгүүлчээ, мэдээлж байгаа иргэнээ барьж авч цагдаад өгч байна, зөрчлийн хуулиар торгоно, баривчилна, айлгана. Нөгөө талд хэн суугаад айлгаад сүрдүүлээд байна, өөрсдөө магадгүй энэ гэмт хэргийн жинхэнэ оролцогчид байх магадлалтай. Санхүүгийн мэдээллийн албанд очиж байгаа мэдээлэл Улсын ерөнхий прокурор, АТГ, УБЕГ гээд гол гол байгууллагуудад давхар очдог болж, тал талаас нь хяналттай байж гэмээнэ бид мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж чадна. ФАТФ-аас өгсөн сануулгад, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавих талаар зөвлөсөн. Манайд энэ талын нарийвчилсан зохицуулалт байхгүй, энэ талаарх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улс гэх үнэлгээг олон улсаас авах нөхцлийг бүрдүүлж байна. Гэтэл хуулийн төслийг харахад энэ талын нэмэлт өөрчлөлт алга байна. Ядаж л Үл хөдлөх зуучлалаа Нотариатаас гадна ямар байгууллага хянах, үнэт металлыг мөн ямар байгууллага хянах талаар тодорхой болгох шаардлагатай байна. Хуулиндаа ядаж л АТГ-ыг нэмж оруулах хэрэгтэй. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо гэхэд хоршооны тайланд хяналт тавьж чадахгүй байгаа газар хувь хүний хөрөнгө нэмэгдэж байгаа дээр хяналт тавьж чадахгүй.

Энэ хуулийн төсөл дээр хуульчид бид асар их ач холбогдол өгөөд байхад гишүүд огт дуугарахгүй, сонгууль руугаа харсан явцуу байдалтай л байна өнөөдөр.

-Таны“Капитал” банктай хийсэн маргаан ямар шатандаа явж байна вэ. 20 саяас доош мөнгө авах хүмүүс даатгалаараа мөнгөө авч хохиролгүй болсон. 20 саяас дээш авлагатай нөхөд шүүх цагдаа гээд явж байгаа гэсэн?

-Миний хувьд хохирогчдын хуулийн зөвлөхөөр явж, холбогдох хуулийн байгууллага гишүүдтэй уулзсан. Яваагүй газар байхгүй. Өргөн барих, шаардах, нэхэх, жагсаал цуглаан зохион байгуулах, өлсгөлөн зарлах хуулийн гаргалгаа гарцыг зөв олж харах гээд маш их ажилтай байлаа. Бидэнд УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд хандаагүй байгууллага гэж үлдээгүй. Бидний шаардлагыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүлээж авсан. Гишүүний ажлын алба маш шуурхай, санаачилгатай ажилласны үр дүнд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудыг дуудаж Нийтийн сонсгол хийсэн. Үүний үр дүнд “Капитал” банкны 1200 хохирогч хохирлоо маш богино хугацаанд нөхөн төлүүлсэн. Хэрэв ингэж шуурхай, оновчтой хөөцөлдөөгүй бол нөгөө “Анод”, нөгөө ХЗХ-дын араас орох эрсдэлтэй байсан. Гэтэл нөгөө талаас энэ мөнгийг хаанаас барагдуулсан бэ гэдэг асуудал урган гарна. Энэ асуудлыг эргээд сөхөж харахад нөгөө талдаа төрийн маш олон байгууллага цаанаа хохирчихсон хэвээрээ байна. Одоогийн байдлаар 31 төрийн байгууллага хэдэн тэрбумаар нь Капитал банкинд мөнгөө байршуулаад авч чадаагүй байна. Энэ 31 байгууллага яагаад Капитал банкинд мөнгө байршуулах болов, ямар ашиг сонирхлын зөрчил байна гэдэг асуудлыг судлуулахаарУИХ-ын дарга Г.Занданшатар оны өмнө Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан.Өнөөдөр нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, ЭМД-ын сангийн 146 тэрбум, Эрдэнэт үйлдвэр, МУИС, АШУИС гээд дараах жагсаалтад бүгд дэлгэрэнгүй байгаа.

1

Тэтгэврийн даатгалын сан

104.0

2

Эрүүл мэндийн даатгалын сан

134,8

3

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

136,133.3

4

Нийгмийн даатгалын ерөнхий газар

104,140.7

5

Эрдэнэтийн ДЦС ТӨХК

11.1

6

Зээлийн батлан даалтын сан

37.7

7

Баян-Өлгий ЦШСГ

29.8

8

Дөрвөлж ОНӨҮГ

0.8

9

Өвөрхангай АЗДТГ

0.3

10

Бөртэ ТӨҮГ

0.07

11

Увс ЦТС ХХК

0.4

12

МУБИС

2,158.9

13

Монголын цахилгаан холбоо ХК

16.0

14

УБЦТС ТӨХК

12.7

15

ДЦС-3 ТӨХК

30.8

16

Диспетчерийн үндэсний төв ТӨХК

14.3

17

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

1,974.0

18

ОСНААУГ ОНӨААТҮГ

492.7

19

УСУГ

6.6

20

АШУИС

4,087.4

21

ЦДҮС ТӨХК УБ салбар

75.4

22

ББЭХС ТӨХК

39.1

23

ХХҮЕГ

3,943.2

24

БЗӨБЦТС ТӨХК

29.3

25

Татварын ерөнхий газар

1,535.0

26

ЖДҮ-ийг дэмжих төв

3,711.6

27

Хөгжлийн банк

56,396.0

28

Сангийн яам

16,843.4

29

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан

42,901.4

30

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

154.7

31

Дулааны 4-р ЦС ТӨХК

86.5

Бүгд

374,843.1


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:37

Зочин [103.229.122.150] 2020-05-08 00:10:24

Энэ авгай худлаа

Зочин [202.9.46.162] 2020-02-04 02:14:44

Ardiin nam yalhaaraa (suuliin 2 songuuli) bank dampuurah yum.Songuulid ner dewshigchideesee neg ch tugrug garguulahgui geed bna lee Hurelsuh mungu tend yawaa yum bishuu shalguul...........

Зочин [202.9.46.162] 2020-02-04 02:11:50

Novshiin Nyamdorjiig hooj yawuulahgui bol naad gemt heregtei chini temtsehgui.Nyamdorj said baihdaan dandaa tom herguudiig haaj mungu oldog.mongold hurungu oruulalt irehgui bol hyatdad heregtei Nyamdorj bol hujaagiin tagnuul

зочин [103.10.22.80] 2020-02-02 00:01:30

татвар төлөгчдийн мөнгөөр хувийн банкны дампуурлыг хаадаг тогтолцоог үгүй хийх хэрэгтэй . хувийн банк хувь хүмүүсийн өмч тийм болхоор эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой Ундармаа болон түүний хамаарал бүхий банкны хувь эзэмшигчдын хөрөнгөөр хохирогчдын мөнгөөр даруй төлүүлж хохиролгүй болго. яагаад дээрхи олон байгууллага мөнгөө одоо болтол нэхэж дуугарахгүй байна вэ .

Зочин [202.131.236.138] 2020-01-31 03:39:44

Бишрэлт групп гэд өчнөөн олон салбартай эднийд ороогүй салбар гэж байхгүй барилга, гоо сайхан бараа хүнс гэд маш их хөрөнгөтэй. Яагаад одоо болтол энэ мөнгийг барагдуулахгүй хараад суугаад байгааг ойлгохгүй байна. Шударга юм гэж үнэхээр байхгүй болж, тэр хууль шүүх нь энгийн ард түмэнд их сайн үйлчилж хэрэгжих юмаа.

Зочин [66.181.177.150] 2020-01-31 02:45:53

Энэ ардын намын авгайг шоронд нь хийгээчээ зугээр залуухунийг хоогоод ийм авгай козино тоглосон хогшин хумуусийг намаасаа хоогоочээ дандаа л ардын намын угшилтай захиралууд байна шуу дээ энэ монгийг нь сонгуульд зарцуулах гээд л байна даа сонгохгуй шуу ард тумэн минь ээ

ЗОЧИН [192.82.77.61] 2020-01-31 02:16:24

ИРГЭДЭЭС ТАТСАН ДААТГАЛЫН САНГУУД, ЕРӨНХИЙ ГАЗРУУДЫН ТАТВАРЫН 374 ТЭРБУМ ТӨГ-Г ЭНЭ БАНКИНД ХУЙВАЛДАН ЗОРИУД БАЙРШУУЛЧИХААД, УНДАРМААТАЙ ХАМТ САЙДУУД, МАН-ЫН ТОМЧУУЛ ХУВААЖ АВЧ ЦӨЛМӨЧИХӨӨД, БАНКИЙГ НЬ ДАМПУУРУУЛЧИХААД ОДОО ИРГЭДЭЭС ТАТСАН ЭНЭ ТАТВАРЫН МӨНГИЙГ ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨӨР НЬ ЭРГҮҮЛЭН ТӨЛҮҮЛНЭ ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ, ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ГЭХ ХОГНУУД ЯАГААД ХӨДЛӨХГҮЙ ТАГ ЧИГ БНА АА, НӨГӨӨ ЖДҮХС-ИЙН ШАЛГАРСАН ХУЛГАЙЧДЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ЯАГААД ТАГ ЧИГ БНА АА, НӨГӨӨ ЕР. ПРОКУРОР ГЭХ ТӨГЦӨГ ХААНА ЮУ ХИЙЖ ЯВНА АА.

ЗОЧИН [192.82.77.61] 2020-01-31 02:04:41

FATF БУЮУ МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ ОРОН ГЭЖ СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРСОН, ЭХНИЙ БУЮУ МӨНГӨ УГААХ ГЭСЭН ГЭМТ ХЭРЭГТ ЖИНХЭНЭ ОРОЛЦОГЧИД НЬ ЭНЭ УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД ӨӨРСНӨӨ Ш ДЭЭ, ЖДҮХС, БУСАД САНГУУДААС ЖИРИЙН ИРГЭД ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ 5, 10, 20 -ХОН САЯ ТӨГРӨГ ЗЭЭЛЖ ЖДҮ ХӨГЖҮҮЛЖ АМЬДРАЛ АХУЙГАА ДЭЭШЛҮҮЛЭХ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭХ МӨНГИЙГ, БОЛОМЖИЙГ ЭНЭ НӨХДҮҮД ХУУЛЬ ЗӨРЧӨӨД ХЭДЭН ЗУУН САЯ, БҮР ХЭДЭН ТЭРБУМААР НЬ 3% ХҮҮТЭЙ ХУЛГАЙЛААД, ХУУ ХАМААД ЦӨЛМӨЧИХСӨН,ТЭД ЭНЭ МӨНГӨӨ ӨӨРСДИЙНХЭЭ ХАМААРАЛ БҮХИЙ ББСБ, ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО, ЛОМБАРД, БАНКИНД БАЙРШУУЛААД НӨГӨӨ 3% ХҮҮТЭЙ АВАХ ЁСТОЙ БАЙСАН КОМПАНИ, ИРГЭДЭД 35-40% ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭД МӨНГӨ УГААСАН АЛБАН ТУШААЛЫН ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ ХИЙЧИХСЭН УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД Ш ДЭЭ, КАПИТАЛ БАНКИНД ЭМД, ТЭТГ. ДААТГАЛ, ЭМД-ИЙН, НД-ИЙН ЕРӨНХИЙ ГАЗРУУД САЙДУУДТАЙ НЬ ХУЙВАЛДАЖ ЗОРИУД ЭНЭ БАНКИНД МӨНГӨӨ БАЙРШУУЛААД, УНДАРМААТАЙ ХУЙВАЛДАН МАН-ЫН ТОМЧУУЛ, МАН ХУВААЖ АВЧИХААД, ЗОРИУД ДАМПУУРУУЛСАН, ОДОО ЭНЭ 374 ТЭРБУМ ТӨГ-Г ТӨР, ИРГЭДИЙН ТАТВАРААР ТӨЛНӨ ГЭЖ БНА,

Z [64.119.26.202] 2020-01-30 07:19:53

Amjilt husie

Зочин [202.9.40.26] 2020-01-30 17:35:55

Энэ мөнгөөр МАН сонгуульд орох гэж бгаа биз

Зочин [122.201.22.191] 2020-01-30 07:00:46

Энэ нэг мулгуу луйварчин ундармаа авгай яагаад юуч болоогүй юм шиг ангайгаад их хуралд сууж байнаа гэхлээр их хурлын дарга,ёрөнхий сайд болон нэр нөлөө бүхий улс тэр төрийн мөнгийг хамтдаа хуссанд байгаа гэдэг нь их ойлгомжтой болж ирлээ,та минь ээ!!? Одоо ойгоцгойв уу????,

Зочин [202.126.88.129] 2020-01-30 06:56:36

Их мундаг бүсгүй. Амжилт

Зочин [192.82.70.95] 2020-01-31 10:42:51

Бялдууч

Зочин [202.126.88.129] 2020-01-30 06:55:43

Үнэн ялна.

Зочин [192.82.70.95] 2020-01-31 10:43:27

Ямар үнэн

Иргэн [119.40.98.106] 2020-01-30 06:13:41

Ямар усан тархитай нь ийм найдваргүй жижиг банкинд мөнгөө хадгалуудаг байнаа.

хохирогч [202.9.46.137] 2020-01-30 06:00:30

Баттуяа .бидэнд тусалсан хүн шүү. Баярлаж явдаг..

Зочин [202.9.46.137] 2020-01-30 05:31:36

Үнэн үг хэлсэн хүмүүсийг боймолохоо боль.

Зочин [202.9.46.137] 2020-01-30 05:24:16

Тэр бум тэрбумаар идэж байгаа нь үнэн. Бидний мѳнгѳѳр тансаглаад аялаад даварцан.яанада.Сонгуулиа ухаалаг ѳгѳх л хэрэгтэй.

Зочин [202.9.46.137] 2020-01-30 05:20:53

ҮНЭН Ялна.

Зочин [202.9.46.137] 2020-01-30 05:18:42

Баттуяа г муулаад бга энэ хүн Ундармагийн худалдагдсан хүн байна.

Зочин [202.9.46.137] 2020-01-30 05:16:19

Unen bichsen huniig yagaad proldood ehlew iim zalitai baidlaar unen duugarsan hunii am iig barij iddeg mafi boli

Хохирогч [202.126.89.96] 2020-01-30 05:06:15

#ЯтгахТусамНягтал! Анх Капиталд хадгалуулж байсан байр авахаар хадгалж байсан мөнгөө алдчихлаа гэж тэнгэр хөмрөх шиг санагдаж байх үед энэ Баттуяа гэгч эмэгтэй гэрэа хийе мөнгийг чинь олж өгье хувь тохиръё гэж байхад эгээтэй л гэрээ хийчихээгүй. Ёстой л нээрэа ятгах шиг болсон доо. Гэрээ хийсэн бол угаасаа олдох байсан мөнгөнөөс минь залилж авах байсан байгаан. Тухайн үед шунхай сэдэлгүгээр зүтгэсэн Мягмар эгчдээ баярлаж явдаг шүү

Зочин [192.82.75.172] 2020-01-30 17:11:04

Mungu tuluhgui uilchilgee avaach haana ch unegui zuil gej baidaggui yumaa tenegee

Зочин [103.9.90.53] 2020-01-30 04:56:00

Баттуяа чи өөрөө тийм ариухан амьтан уу

Зочин [202.126.88.144] 2020-01-30 05:37:42

Тийм байж болно. Гэхдээ тэнэг царайлсан Капитал банкны авгайгаас хамаагүй ариухан байж таараа!!!

Зочин [103.9.90.53] 2020-01-30 04:55:48

Энэ угаасаа худлаа эмэгтэй хуульч гэж өөрийгөө хэлнэ. Хохирогч нарын мөнгийг чинь би олж өгнө гэрээ хийе гэж гүйгээд байсан тэр нь бүтэлгүйтэхээр хорсоод байгаа гэсэн

Oogoo [95.118.77.234] 2020-01-30 07:40:27

Huulich shuu dee, gadaad dotoodod hoyuland ni sursan, gadaadiin bolood dotoodiin parlamentad ajillaj dadlagajsan, huuli erhiig mergejliin undur tuvshind surch sudalsan emegtei. Mergejliin hun yug ch gereeguigeer hiideggui yum!

Зочин [202.9.40.63] 2020-01-30 04:41:42

ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ ! Б.УНДАРМАА НӨХӨР А.АРИУНБОЛДЫН ХАТМ ТӨЛНӨ !

Зочин [202.179.31.120] 2020-01-30 04:23:52

Сүрхий эмэгтэй байна,Шудрага ёсныхоо төлөө тэмцэлдээ улам их амжилт гаргахыг,эрүүл энх байхыг хүсье.Амжилт.

Зочин [202.9.46.137] 2020-01-30 06:02:48

Амжилт хүсьз.

Зочин [202.9.46.137] 2020-01-30 04:14:58

Ард нь байгаа тоонууд тэрбум юмyy. Арай юмаа.хэлэх үг олдохгүй нь.Эхнээсээ иийм идүүрүүдийг бурхан гэсгээгээд эхэлжихсэндээ.Ард түмэн тэнэг биш шүү.

ИРГЭН [202.180.220.172] 2020-01-30 04:11:35

ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ. УНДАРМАА ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ХАРИУЦАХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГАА АЛДААД ХАХУУЛЬДАЖ ТӨРИЙН МӨНГИЙГ ЗОРИУД БАНКАНДАА БАЙРШУУЛЧИХААД. ТЭГЖ МЭДЭН БУДЛИАД БАЙХГҮЙ ШҮҮ. ТЭР ОЛОН КОМПАНИЙ ХӨРӨНГӨӨРӨӨ ХАРИУЦЛАГАА ҮҮРЭХ ХЭРЭГТЭЙ. ЗАЛЬТАЙ АВГАЙН ХООЛ БОЛОХГҮЙ ШҮҮ

Зочин [202.9.46.137] 2020-01-30 04:09:30

iim yumnuud erh darh edleed ideed suugad baihuu yahvee buhimdaj bn.

Зочин [202.9.46.137] 2020-01-30 04:08:51

ene ard n bgaa toonuud chin terbum tugrug bnshd.aimaar yumbe ene iduuruud.

зочин [192.82.65.160] 2020-01-30 04:07:54

Хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байна биш ээ. Маш тодорхой МАН, АН. Одоо яах ёстой вэ гэхээр ОФФИСУУДИЙГ нь дуудлага худалдаагаар оруулж зарж мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлэх.

Zochin [103.229.122.237] 2020-01-30 04:06:44

Буруутай хүмүүсээр нь яаралтай төлүүл

zochin [202.9.46.137] 2020-01-30 04:05:45

hytadad iim iduuruud tsaazluulsan.

ard [202.9.46.67] 2020-01-30 04:04:18

archaagui ard tvmeng deeremdseeerl hulgaachuuuud

Zochin [202.179.26.179] 2020-01-30 03:56:27

iim dampuu jijig bankand hamag munguu hadgalj baidag. Er ni bol tanil tal erh medlee ashiglaj huivaldaan zohion baiguulj baigaa ajil shde

Зочин [150.129.143.168] 2020-01-30 03:19:03

Эрvvл мэндийн даатгалын 270 орчим тэрбумыг найз Ундармаагынхаа Капитал банканд булшилсан Сарангэрэлээр телvvл

зочин [203.91.115.56] 2020-01-30 03:13:42

Хамгйин гол нь эдгээр байгууллагууд одоо болтол хохирлоо нэхэмжлээгүй нь сонин. Тэгэхээр хувааж идэх тохироо явагдсан гэсэн үг.

hhh [203.217.139.225] 2020-01-30 03:06:54

Mongolin tor daanch gemeer doroitoj yalzarch ee

bataa [103.10.23.5] 2020-01-30 03:05:33

yu hen tuluh gej Undramaa uuruu bugdiin tuluh uuregtei.gishvvnees ni tatan buulgaj bgaad tur tvmenii mungiig tulvvvleh heregtei shvv

Зочин [66.181.161.83] 2020-01-30 02:49:56

Ундарма ангайсан ам болгонруу мөнгө чихэж байгаалдаа. Алдчихгүй харж байгаад сонгуулий дараа. Нэг мөсөн арьс үсийг нь хуулах хэрэгтэй

Зочин [202.9.46.235] 2020-01-30 02:31:32

Ардын намын дарга Хүрэлсүх ард олны хөрөнгөөр тоглоод байгаа Ундармаадаа хир халдаахгүй атлаа , ам муруйсан Номтойгоо намаас хөөж хуулийн байгууллагаар далайлган мөн ч их даарамтлах юм даа....

Зочин [195.46.106.44] 2020-01-30 02:31:12

Наад мангар царайлсан авгайгаасаа төр мөнгөө авахгүй яагаад удаад байгаа юм бэ.Бас лбөөн хуйвалдаан идсэн уусан юм гарч ирнэ л дээ.

Зочин [64.119.20.18] 2020-01-30 02:29:06

Сайн байн аа , сайн байна ! Гээд ганц хун яах вэ дээ ?! Харин ч хувь хумуус овоо хоххирол бага болж ... Одоо ходлохгуй л дээ , ховдгийн гайнууд !!! Улсын хэдэн зуун тэрбум - хэдэн их наяд хоронгийг хуваж. Идэх уедээ л бие биеэ залгиж магадгуй ...

зочин [202.9.47.30] 2020-01-30 02:22:35

ИЙМ ТОМ ТОМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЭНЭ НЭГ ЖИЖИГ БАНКИНД ЁРТОЙ ЮМ ШИГ ДАНСАА НЭЭЛГЭСЭН НЬ УНДАРМААТАЙ ГЭСНЭЭС БАРАГ МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДТОЙ ХОЛБООТОЙ БИЗ ЭЭ. ӨНӨӨГИЙН МОНГОЛД ТӨРИЙН ЭРХ ЭРХ МЭДЭЛД БАЙГАА ГАНЦ ХОЁР ХҮНЭЭС ХАМААРАЛГҮЙ ТОМ ШИЙДВЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЭД ЮУ Ч БАЙХГҮЙ. ТЭГЭХЛЭЭР ЭНД Ч ГЭСЭН ТЭР ҮЕД ХАМГИЙГ МЭДЭЖ БАЙСАН мМ.ЭНХБОЛД, Ц.ЭЛБЭГДОРЖ 2ЫН ДЭМЖЛЭГГҮЙГЭЭР ИЙМ ЮМ ГАРАХ ЁСГҮЙ ГЭДЭГ НЬ БАТЛАХ ХЭРЭГГҮЙ ТЁОРОМ.

Зочин [66.181.161.9] 2020-01-30 02:20:51

Хүрэлсүхээ!!! энэ аймаар их мѳнгѳ хаачсан байхав???

Зочин [66.181.160.66] 2020-01-30 02:14:27

oyutan bhad n ortsond boovoo hohuulj yavlaa

Зочин [103.229.122.237] 2020-01-30 03:41:05

Хуурамч троллууд чинь хол явахгүй ээ. Үнэний төлөө тэмцэж яваа хэнд ч саад болохоос өнгөрсөн.

Зочин [103.229.122.237] 2020-01-30 03:37:41

Ундармаагаа өмөөрөөд үхэлдээд сууна уу сугануудаа. Цагдаагаар дарамтлуулаад барахгүй болохоор нь троллуд явуулахаао шийдсэн үү зальт этгээдүүд минь. Барахгүй ээ та нар.

Зочин [103.212.119.239] 2020-01-30 03:09:17

Энд тэнд яавал яачихдаг л хүүхэн байсан

Zol [202.126.89.17] 2020-01-30 02:02:36

Hen baragdyylahni todorhoi bgaa shuu dee. Ezengui wumbish. Yndarmaa baragdyylna shalgaj horongiin hytaa.hylgaich awgai. Ezenni todorhoi bailihad bitgii oor tiish ni.

Зочин [202.21.108.133] 2020-01-30 02:01:47

УНДАРМААГ ЯАГААД ЗҮГЭЭР БАЙЛГААД БАЙНАА

Зочин [202.131.235.198] 2020-01-30 01:58:04

СНГ болон ОХУ, ЗХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597

Эрчим хүч [192.82.64.212] 2020-01-30 01:39:34

Эрчим хүчний компаниуд алдагдалтай ажилладаг гээд үнэ нэмээд байсан чинь 10-80 тэрбумаар нь хадгалаад Капитал банканд алдсан байна. Эрчим хүчний үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн байдал алдагдаж байна.

Зочин [202.126.89.182] 2020-01-30 01:32:15

Эзэн нь тодорхой нэр устайгаа байгаа . Мөнгө нь алга болоогүй хаа нэгтээ нэр зүсээ өөрчлөөд цагаа хүлээгээд эргэлдэж байгаа. Данс хараа нь устаж алга болоогүй хохирогчид нь хотонд байгаа хонь шиг хаашаа харж хэнд хандахаа мэдэхгүй хий дэмий майлалдаад ... эзэд нь болсон чоно чимээгүйхэн байдал намжихыг харж отоод хажуугаар нь сонгууль коронавирус.....

Зочин [192.82.64.212] 2020-01-30 01:31:08

Төрийн мөнгийг хадгалуулсан тухайн үеийн байгууллагын дарга нарын хөрөнгийг бас хянаж, бүртгэж тоолох хэрэгтэй,

irgen [66.181.168.8] 2020-01-30 01:16:17

Yamar oilgoltgui husaj bna daa ene huuhen chini harin

Зочин [103.26.195.179] 2020-01-30 00:50:44

дарга болгох гээд зүтгээд байдаг нууц нь энэ байх ....дээшээ гарч дамбууруулж идэх арга

Зүй нь [203.91.112.242] 2020-01-30 00:48:44

Номтойбаяртай ноцолдож суухаар Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлж энэ их мөнгө хааашаа орсоныг илрүүлж гаргаж ирмээр байнаа, Мөнгө цас шиг хайлаад алга болохгүй энд тэнд хэлбэр дүрээ өөрчлөөд байж л байгаа шүү дээ

Barhuu [66.181.191.35] 2020-01-30 00:18:51

Kapital banktai geree hiisen alban tushaaltan ajildaa hariutslaggui handsan uchir hariutslaga huleene. Toriin mongiig kapital banknii ezen buyu bisnrelt grupp horongooree hariutsana. Iim l oilgomjtoi zuil shuu dee.

ЗОЧИН [150.129.141.158] 2020-01-30 02:07:58

Ундармаа дээр шудрага Хүрэлсүх яагаад хөдлөхгүй байгаан сонин санагдаад байна


67 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
67 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.