ЭЕШ-ын монгол хэл, бичгийн шалгалт гуравдугаар сарын 28-нд болно

Н.Алтанцэцэг / Боловсрол

Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өчигдөр эхэлсэн. Бүртгэл 2020 оны хоёрдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл онлайнаар явагдана. Харин ЭЕШ зургаадугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

ЭЕШ-аас өмнө буюу 2020 оны гуравдугаар сарын 28-нд монгол хэл болон монгол бичгийн шалгалт болно. Монгол хэл, монгол бичгийн хичээлийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл явах аж.

Сануулахад, сурагчид монгол хэл, монгол бичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас монгол хэл, монгол бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:36:11

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:36:11

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:50:48

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:50:48

Зочин [103.14.38.134] 2020-02-11 12:14:36

Та бүхэн энэ дэлхийг хамарсан вирусын өвчин тархаж байгааг харж байна. Байгаль гэдэг математикийн хэлээр бичигдсэн байхаас монгол хэл, англи хэлээр бичигдэхгүй. Иймд энэ боловсролын яам энэ дэгсдүүлсэн шалгуураа авч хаях хэрэгтэй. Математикийн шалгалтын ач холбогдлыг битгий унагаад байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.