ЭМЯ: Мэдээллийг зөвхөн ЭМЯ-наас авахыг хүсч байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Хуралд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөв. Тэрбээр "ГХЯ-ны зүгээс ЭМЯ-ыг мэдээ, мэдээллээр цаг алдахгүй хангаж ажиллаж байгаа. БНСУ-д манай улсын иргэн коронавирусээр нас барлаа гэдэг хариуцлагагүй мэдээлэл түгээж, олон нийтийг буруу ташаа мэдээллээр хангаж байгаад маш харамсч байна. Тус иргэн нас бараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гадаадад манай улсын иргэн нас барах, гэмт хэрэгт холбогдвол тус улсын зүгээс ГХЯ-нд шуурхай мэдэгддэг. Тиймээс нас бараагүй хүнийг нас барсан мэтээр нийгэмд мэдээлэх нь өөрөө маш сөрөг үр дагавартай. Тухайн хүний ар гэрийнхнийг нь хүндэтгээрэй. Битгий олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээгээчээ гэж ар гэрийнхэн болон иргэдийн зүгээс хүссэн. Элчин сайдын яам цаг наргүй ажиллаж байна. Мөн нислэг цуцлагдсантай холбоотойгоор ажил их байгаа. Тиймээс мэдээллийг нэг сувгаар зөвхөн ЭМЯ-наас л авахыг хүсч байна.

ЭМЯ-наас "Монгол улсын иргэн А БНСУ-д коронавирусийн халдвар авсан. Тус иргэн нь элэгний хатууралтай БНСУ-д эмчлэгдэж байгаа юм. Одоогоор биеийн байдал маш хүнд, аппаратанд байгаа. Элэг, бөөрний дутагдалтай эмчлүүлж байна гэдгийг ГХЯ-аар дамжуулж авч байгаа. Тус иргэн нь нэгдүгээр сард Монголд, эх орондоо байсан бөгөөд томуугийн шинжилгээнд хамрагдаад явж байсан. Шинжилгээгээр H3N2 вирустэй байсан. Мөн тэрбээр БНСУ-д дөрвөн жил гаруйн хугацаанд амьдарч байсан. Харин хамт байсан хүмүүсийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан. Коронавирусийн халдварыг дархлаагүй хүмүүс маш хурдан тусч байгаа. Ер нь коронавирусийн халдвар маш хурдацтай тархаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байх ёстой" гэсэн юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:46:57

8bZxIT http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.185.187] 2020-02-26 03:20:50

Эрүүл мэндийн яамны мангарууд аа маскаа зүүгээчээ хүмүүст буруу үлгэр дуурайлал болж байна шүлсээ үсчүүлэн үс гэзэг нь сэгсийсэн муухай гэдэг нь маскаа зүүгээчээ маскаа зүүгээчээ

бс [192.82.93.3] 2020-02-25 13:11:38

Үхсэн гэж үндэсний тв ээр гараад байхын.

on [64.119.26.127] 2020-02-25 09:15:22

ugaasaa sain gazar ilersenees manai Khan onosh lot diilekhgy bna daa

Зочин [122.201.31.10] 2020-02-25 09:04:56

Ene medeelel hiij baigaa humuusiig harahaar masknii hereggui yum baina gej oilgoloo

Зочин [66.181.185.187] 2020-02-26 03:23:26

Харамсалтай нь яг тэгж харагддаг

Зочин [150.129.141.65] 2020-02-25 15:30:41

Энэ хүмүүсийн өмнө камер барьсан ганц хүн л бий байх тэр нь холоо хол


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.