Элчин сайд Кобаяши Хироюки: COVID-19 коронавирусын асуудалд нухацтай хандаж, шийдвэрлэх нь чухал

Ц.Анударь / Эрүүл мэнд

Япон улсад шинэ коронавирусын халдвартай хүний тоо одоогийн байдлаар 894-т хүрээд байгаа ба үүнээс 705 нь “Diamond Princess” аяллын хөлгийн зорчигчид байгаа юм. Энэхүү вирусын халдвараар тус улсад нэг хүн нас бараад байгаа юм. Япон улс хуулийн дагуу шинэ төрлийн коронавирусын халдвар авсан нь батлагдсан хүмүүсийг албадан эмнэлэгт хэвтүүлэхээр болсон байна. Тус улсын Засгийн газраас уг шийдвэрийг гаргасан бөгөөд вирус бүртгэгдсэн газруудад хувийн болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах, халдваргүйжүүлэлт явуулах, үүндээ төсвийн мөнгө зарцуулахаар болжээ. Эдгээр арга хэмжээ нь өвчнийг цаашид тархахаас сэргийлнэ гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгджээ.

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкигээс цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.

-Шинэ төрлийн коронавирусын халдварын тархалттай холбогдуулан дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж байгааг улс орнууд онцолж байна. Япон улсын хувьд энэ чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Халдварт өвчинтэй холбогдуулан дэлхий дахинд ялангуяа эдийн засгийн тал дээр мэдэгдэхүйц нөлөө гарч байна. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийн эсрэг үйл явдал болж байна. Тэр утгаараа аль болох COVID-19 коронавирусын асуудалд нухацтай хандаж, шийдвэрлэх нь чухал. Цаашид дэлхий даяар улс орнуудын эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх учир манай улсын зүгээс уг вирусын халдвартай тэмцэхэд ихэд анхаарч байна.

“Япон улс халдвартай тэмцэж байгаа улс орнуудад чадлаараа туслахыг хичээж байна”

-Халдварын голомт болсон Хятад улсын Ухань хотоос Япон улс иргэдээ нүүлгэн шилжүүлсэн байгаа шүү дээ. Танай орны хувьд эдгээр иргэдийг хэрхэн тусгаарлаж, ямар арга хэмжээг авсан бэ?

-Үнэхээр уучлаарай. Одоогоор нарийн мэдээллийг сайн мэдэхгүй байна. Эхний ээлжинд шинжилгээнд хамруулж байгаа. Нарийн шинжилгээ хийсний дараа шаардлагатай хүмүүсийг тусгаарлаж, эмчилгээ хийгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Үндэсний хэмжээнд эмчилгээний арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

“Япон улсын Засгийн газрын зүгээс авч буй арга хэмжээ Монгол шиг хатуу биш”

-Япон улсын зүгээс халдвар тархсан бусад улс орнуудад тусламж, дэмжлэг үзүүлж байгаа юу?

- Тэгэлгүй яахав. Жишээ нь, БНХАУ-д илүүтэй дэмжлэг үзүүлж байна. Мөн Азийн улс орон дотроо халдвар тархсан, халдвартай тэмцэж байгаа улс орнуудын хүсэлтийн дагуу чадлаараа туслахыг хичээж байна.

-Танай улсад бас халдварын тохиолдол бүртгэгдлээ. Олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах ямар арга хэмжээг Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа вэ?

- Одоохондоо Япон улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Монгол шиг хатуу биш байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглож, хязгаарласан зүйл байхгүй байна. Гэхдээ сая болсон марафон гүйлтийн тэмцээнд энгийн хүмүүс оролцоогүй. Аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн тусгай тамирчдыг хамруулсан. Монгол Улстай харьцуулахад зөөлөн арга хэмжээ авч байж магадгүй. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Одоохондоо юу болох вэ гэдэгтэй цаашид авах арга хэмжээ нягт холбогдох учраас манай улсын зүгээс байдал хэцүүдвэл шуурхай арга хэмжээ авч ажиллана.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

japan sn bn [66.181.178.169] 2020-02-28 11:45:05

huurhiinbe yponchuud haldvar garsan ulsuudad tuslahiig hocheej bn genee unenshv gants yponchuudl emch naraa ilgeesenshd uur busad uls ornuud oligtoi tuslaagui mnai mongolchuud bas 300000hone mask mungu gdl zunduu tus uzuulsen yahvdee adilhan azi humuushvde aziin tom ornuud orshin ogynoj bj bdch bas orshin togtnono bas yvj 2 ene virusiig amerikuudl azid oruulj irsen bh aris ungunii uzelt trumpl ih sejigtei

зочин [103.229.123.141] 2020-02-28 04:31:45

Япон ,улс ,монголын ,цахилгаанийг ,үнэхээр ,даасан ,даа. Манай станцынхан, үр ,дүнг ,гарын ,салаагаар ,урсгаад байдал ,хүнд хэвээр ,байгаа ,юм.

Зочин [103.57.95.21] 2020-02-28 02:59:10

япон улс хамгийн их тусламж үзүүлсэн улс шүүдээ манайхыг хөл дээрээ босгохыг хүссэн бид чадаагүй хамаг мөнгийг офшорчид улс төрчид хуваагаад авчихсан хараал урсгасан хэдэн ядуус үлдсэн

Зочин [43.242.243.40] 2020-02-28 02:50:29

Японы иргэд ёстой хариуцлагатай халдвар авахгүй сэргийлнэ.халдвар авчихвал өөрсдийгөө тусгаарлаж чадна.хүнд халдаахгүй өөрсдөө үхэж чадна.хүнд садаа болохгүй байхын төлөө хүмүүс нь мундаг ухамсартай дайчин ард түмэн дээ

Зочин [153.132.36.171] 2020-03-03 12:25:01

Бид л бидний биднээ гэх хэрэгтэй бхд 'үхэр' гэж хэлэхээ больно уу!!!

Зочин [202.9.46.102] 2020-02-28 04:51:06

Тиймээ. Үхэр монголчуудад тийм ухамсар хүмүүжил байхгүй.

Зочин [192.82.67.127] 2020-02-28 00:56:59

Япон улс бидэнд их зүйл өгч буй.Зээл тусламж гээд тоолоод баршгүй.

Зочин [66.181.186.222] 2020-02-28 00:40:13

Samuurai hudlaa


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.