Иран улсын гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч коронавирусын халдвар авчээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Иран улсын гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Масуме Эбтекар коронавирусын халдвар авчээ.

Этбекар лхагва гарагт коронавирусын шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь пүрэв гаргийн өглөө гарч, тэрбээр өөрийгөө гэртээ тусгаарлахаар шийдсэн байна.

Коронавирусын шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай өмнө нь мөн Ираны парламент буюу Межлисийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга Можтаба Зоннур мэдэгджээ. Түүнээс гадна, парламентын гишүүн Махмуд Садеки, Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи нар коронавирусний халдвар авснаа мягмар гарагт мэдэгдсэн юм. Мөн улсаа төлөөлөн Ватикан, Египетэд сууж байсан Элчин сайд Хади Хосроушахи коронавирусээр үүсгэгддэг өвчний улмаас пүрэв гаргийн өглөө нас баржээ.

Ираны Кум хотод коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам хоёрдугаар сарын 19-нд мэдэгдсэн юм. Албан ёсны мэдээллээр, тус улсад 245 хүн халдвар авч, 26 хүн нас барсан байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:58

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:58

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:03:45

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:03:44

aihtar ym bolohnee [66.181.178.169] 2020-02-28 15:11:54

za enech aihtar ym bolloodoo daraan ushuuguu avna dain hiine gej hutsahvedee muu laliinhan het shashinjsan hachin ulsuud muu aziud min dandaa ym bolgond buruutgagdaj adluulj bhiimdaa spanidch gsn haniad garad 50say hun uhej sbn gsn uursduu uvdduggui ym shig muusain ymnuud europed buur aimar aziydiig gaduurhaj bn gsn fuck ymaa neeree

uher mongol [202.55.191.205] 2020-03-09 08:25:48

shi yu meddeg geed hutsaad bna nowsh shin.

Зочин [103.229.122.75] 2020-02-28 04:17:55

Баасан гаригийн мөргөлөө сайн хийж,ид шид хүч чадалтай тэр мухамедээсээ тусламж гуйх хэрэгтэй!!

Зараа [182.160.39.80] 2020-02-28 02:55:00

Бас ч гэж дээдсүүд нь өвдөөд байна, тэд эмчлэгдэх нь тодорхой

Зочин [202.9.46.32] 2020-02-28 01:46:37

Allaah min


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.