Гал түймрийн аюулаас 337 хүний амь насыг авран хамгааллаа

Aдмин / Нүүр

Он гарсаар улсын хэмжээнд эхний 2 сард нийт 579 удаагийн ахуйн гал түймэр гарч, 3.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 25 хүн нас барж, 12760 толгой мал, амьтан хорогдож, 346 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 337 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 30.3 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.7 хувь өссөн байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-4.jpg

Харин нийслэл хотод нийт 353 удаагийн ахуйн гал түймэр гарч, 1.6 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 226 удаагийн объектын гал түймэр гарч, 1.5 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Гал түймрийн 34 хувь буюу 197 нь ил галаас, 27,5 хувь буюу 159 нь цахилгаан ашиглалтын буруугаас 25 хувь буюу 145 нь яндангийн цонолтоос, 6,6 хувь буюу 38 нь технологийн горим зөрчигдснөөс шалтгаалжээ.

Энэ хугацаанд 3303 байгууллага, аж ахуйн нэгж, 36324 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 22060 зөрчил дутагдал илрүүлэн, 9628 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1134 заавал биелүүлэх албан шаардлага, 1122 мэдэгдэл, 73 танилцуулга, 574 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 2 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 71.4 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 564 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 763 удаа явуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [64.119.19.200] 2020-02-28 07:31:27

Бас ч ингэж хамаагүй тоо тавьж болохгүй байхоо яг ямар ажиллагааг хүний амь нас аварсанд тооцоод бнаа гал ирж унтраалаа гэж бодоход тэр гэрт байсан хүмүүс ойр хавьд байсан хүмүүсийг тоолоод байдаг юм биш үү ийм их тоо гарч байвал Монголд жинхэнэ гамшиг болж байгаан юм бишүү уснаас аварлаа гээл нээх их тоо хэлхийн голд сэлж байсан хүмүүсийг голоос гар гэж хэлчээд тэрийгээ аварсанд тооцоод байдаг байх тэрнээс биш тэр урсгалтай голд хүн живхэд онцгойн нөхөр яаж ч яваад таардаг юм яаж ч авардаг юм гайхмаар шүү бодит дүгнэлт ярина шүү сүүлдээ энэ тоо чинь арай дэндлээ хэцүү нь хэцүү ажилнь ойлгомжтойлдоо төрөөс гавъяат энэ тэр өгөөд байхаар зохиомол хэрэг гэдэг шиг юм болоод бна эцэст нь хэлхэд АТГ тэр дарга нарыг нь ажлыг нь түдгэлзүүлж байж шалгах зөв байх шүү нэгэнт ял авах нь тодорхой гээл яах ч юм билээ хуулинд ч байгаашд

Зочин [59.153.85.136] 2020-02-28 04:48:55

337 гэдэг арай л худал тоо байхаа хаана галынхан ирээд шатаж байсан гэр, галаас хүн гаргаж аваад байсан билээ. шатаад хүн нь гарсаны дараа дуудлагаар ирдэг биз дээ. галыг ихэсгэхгүй дэргэдэх айл руу гал оруулаагүй гээд хажуу айлын хүмүүсийн аварсанд тооцоод ам бүлийн нь тоо тавиад байдаг юм бол уу. тийм бол ч энэ тоо үнэн байх. Онцгойгийхон эсхүл гудамжаар хаана юу шатах бол гээд эргүүл хийж яваад утаа гарсан гэр рүү гүйж ороод авраад байдаг, түүнийгээ мэдэгдэлгүй нуугаад байдаг байх. уг нь гудамжинд халтирч унасан хүнийг татаж босгосон ч сэтгүүлч нарыг дуудаж зургаа авахуулдаг газар юмсан. түүний дэргэд эргүүлийн хэдэн цагдаа нар гал хараад гэртэ эунтаж байсан хүмүүсийн аварсан гэж сонсдоод байдаг шүү. будаач будаач гэхээр сахлаа будна гэдэг шиг худал тоо тавихаасаа Онцгойгийнхан ичээсээ.

Хаа [203.91.115.47] 2020-02-28 02:45:24

ОН ГАРСААР 30 ААД ХҮН ГАЛД АМИА АЛДСАН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ТОО.НЭГ АЙЛЫН ХҮҮХДҮҮД НЭГ ДОР ОЛНООРОО БАС ГЭР БҮЛЭЭРЭЭ ШАТАЖ АМИА АЛДСААР БАЙНА.ҮҮНИЙГЭЭ ЯАГААД ЯРИХГҮЙ БНАА ОБЁГ.ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОЖ ЧАДАХГҮЙ БНА ОБЁГ ДАРГА БАДРАЛ ДЭД ДАРГА АРИУНБУЯН НАР ОЛОН ТЭРБУМЫН МӨНГӨ ИДЭЖ ОНЦГОЙ АЛЫГ СУЛРУУЛЖ ОДОО АТГ С ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН НӨХӨДИЙГ АЖИЛЛУУЛААД ХАМГААЛААД БАЙДАГ ХҮРЭЛСҮХ МАН ЫНХАНААС АМИА НЭХЭХ ЭРХТЭЙ ХОТЫН ОНЦГОЙ ДАРГА ЧҮЛТЭМСҮРЭН ГЭХЭД Л ГАМШИГТ НЭРВЭГДСЭН МАЛЧИН АРДАД ОЛОН УЛСААС ИРҮҮЛСЭН ТУСЛАМЖИЙН МӨНГӨ БАРААНААС ХУЛГАЙЛЖ БАРИГДААД ГЁНЁРАЛ ҮРЖИНИЙ ТУШААЛААР АЛБАНААС ХӨӨГДСӨН ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ТУЛ ЭНЭ АЛБАНД ДАХИН ТОМИЛОГДСОН ИЙМ Л МЭРГЭЖИЛИЙН БУС НӨХДҮҮД ОНЦГОЙ АЛБААР ТОГЛОЖ ДУУСЛАА АРГА ХЭМЖЭЭ АВДАГ ГАЗАР БНА УУ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.