Монгол Улс нарийн ногоог дотооддоо бүрэн хангах боломж бий

Aдмин / Эдийн засаг

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Беларусийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэд Ерөнхийлөгч Сергей Набешкатай уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, танхимуудын болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, ноос ноолуур, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн тухай санал солилцлоо.

Беларус Улс нь хөдөө аж ахуйн салбар, хүнсний ногоо, газар тариалангийн тоног төхөөрөмж, 4 улирлын хүлэмжийн аж ахуйн технологиор дэлхийд тэргүүлдэг. Монгол Улсад дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг оновчтой хэрэгжүүлбэл хэрэгцээт ногоо, жимс жимсгэнийнхээ 90 хувийг импортоор хангадаг байсан бол дотооддоо бүрэн хангах боломж нээгдэх юм.

Мөн Евроази болон Монгол Улсад зохиогддог томоохон үзэсгэлэнгүүдэд хоёр улсын бизнес эрхлэгч, ААН-үүдийг оролцуулах, Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг Беларус руу сурталчлах, экспортлох асуудлыг хөндөв.

Эх сурвалж: МҮХАҮТ


Сэтгэгдэл

зочин [202.126.89.46] 2020-03-03 03:06:02

Боломж бий гээд байхаар байгаа боломжоо хурдан ашиглан хөдлөөч ээ. манайханд нэг удаан хүнд суртал, тэрнээс мөнгө унгах авилгажсан сэтгэлгээ гэж юм л тээгболоод байх юм.

Зочин [202.126.88.206] 2020-03-02 09:50:59

Hongil yariad yavdag hun kkk

Зочин [202.9.40.130] 2020-03-02 07:54:57

ЖДҮ гийн мөнгийг томчууд нь идэлгүй ийм салбарт өгч газраар нь дэмжвэл бүтэхээр л сайхан санаа байна даа...

Зочин [49.164.76.210] 2020-03-02 05:46:10

Бүрэн боломж бгаа.төр засгаас дэмжлэг хэрэгтэй.хотын ойролцоо ногоо тарих газрыг танил талдаа олон га газар нь өгсөн тэгээд тэд нар нь ашигладаггүй зарах. Зориулалттай байдаг. 61 гарам орчим нийслэлийн мэдлийн 300 га газрыг зүгээр байлгадаг.ногоо тарьдаг компани.хүмүүсдээ өгч ашиглуулаач хотын даргаа.таширын амандах газраа яах гээд бгаа юм бэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.