Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний журам, жагсаалтыг шинэчлэн баталлаа

Ц.Анударь / Эрүүл мэнд

гсаалт”-ыг шинэчлэн боловсруулж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Шинэчлэн баталсан журам, жагсаалтаар Эрүүл мэндийн байгууллагад олгох эмнэлгийн хэрэгслийн Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар болон даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн.

Мөн одоогийн мөрдөгдөж байгаа 18 бүлгийн 484 хэрэгслийн жагсаалтыг бүлгээр бус хэрэгсэл тус бүрээр байхаар, зарим хэрэгсэл, хиймэл цорго, протез, ортопедийн хэрэгслийн нэршлийг өөрчлөх, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг нэмэгдүүлсэн зэрэг өөрчлөлтүүдийг хийсэн ба олон улсын өвчний код (ICD-10), үйлдлийн олон улсын ангилал (ICD-9)-ын нэмэлт, өөрчлөлтийг оруулж, эрүүл мэндийн салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбоотой шинэ эмнэлгийн хэрэгсэлийг жагсаалтад оруулсан.

Энэхүү тогтоолыг баталснаар өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг үзүүлэхээр 2018 оны сонгон шалгаруулалтад тэнцсэн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсөвт багтаан тус тусламж, үйлчилгээг үзүүлэх бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд нь мэс заслын үед хэрэглэгдэх шаардлагатай хэрэгслээ сонгон худалдан авах боломжтой юм.

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай хэрэгслийн жагсаалтад шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлснээр даатгуулагчийг эрүүл мэндийн улмаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, тэдний эрүүл мэндийн даатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, гадаад улс оронруу чиглэсэн эрүүл мэндийн зардлын урсгал багасах зэрэг нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дагавар гарна гэж үзэж байна.

Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэнээс хойш ажлын 7 хоногийн дараах өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ.

Эх сурвалж: ЭМДЕГ


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.77] 2020-03-09 03:13:32

zohitsuulaad tsuvuulj olgovol yah bol 1,2 udur uguud l duusdag avch amjihgui ym

Зочин [103.11.192.34] 2020-03-09 02:46:14

Наад даатгалын эм чинь ямар хурдан дуусдаг юм бэ. эмийн сан нь худлаа яриад байдаг юм уу, эсвэл та нар ажлаа хийхгүй байна уу. сарын эхэнд очихоор нь 2-хон өдөр өгөөд дууссан гэх юм

Зочин [64.119.24.2] 2020-03-09 03:32:05

Эмийн сан өгдөггүй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.