ЭМЯ: Коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яам COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд мэдээлснээс хойш дэлхийн 109 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Гуравдугаар сарын 8-нд Дорноговь аймагт байгаа Франц улсын иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид мэдээлж байсан. Энэ хүний шинжилгээний сорьц өчигдөр ХӨСҮТ-д ирсэн. Шөнийн 2 цагт шинжилгээний хариу гарч, коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон. Энэ нь Монгол Улсад бүртгэгдсэн анхны тохиолдол боллоо. Гадны улс орноос манай оронд коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн” гэв.





































































Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөгүй биш, харин олсон мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө