Д. Сарангэрэл: БНСУ-аас ирсэн хоёр хүний биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна
Улсын онцгой комисс өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдлаа. Хуралдаан дуусч, гаргасан шийдвэрийн танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Шинэ коронавирусийн халдвар 164 оронд бүртгэгдэж, 7,000 гаруй хүн нас бараад байна. Манай улсад өнөөдрийг хүртэл 1,330 хүн тусгаарлагдсан. Харин 257 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Үүний 88 нь Францын иргэнтэй хамгийн ойрын хавьтлын хүмүүс. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан ч ажиглалтын 14 хоногийг дуустал тусгаарласан хэвээр байлгах юм.
Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол болж оношлогдсон Францын иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Эмч нар маань эмчилж чадаж байгаа.
Өчигдөр шөнө Монгол Улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул өглөө PCR аппаратаар дахин шинжилж, оношийг баталгаажуулсан. Уг гурван иргэнтэй хамгийн ойр сууж зорчсон нийт 110 хүнээс шинжилгээ авахад 61 хүнээс нь илрээгүй. Үлдсэн хүмүүсийн хариу удахгүй гарах болно.
Одоогоор Монгол Улсад бүртгэгдээд буй дөрвөн тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Эрүүл мэндийн яамнаас эмчилгээтэй холбоотой асуудалд онцгойлон анхаарч байгаа. Засгийн газар, Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад бүх талаар дэмжин, бэлтгэлийг хангаж байна.
Коронавирус илэрсэн даруйд гурван хүнийхээ эмчилгээг өчигдөр оройноос эхэлсэн. БНСУ-аас ирсэн хоёр хүний биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.
































































Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Хурандаа" цол хүртжээ
У.Хүрэлсүх: УИХ бол гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш
О.Цогтгэрэл: Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй
Ерөнхий сайд Г.Занданшатарт АНУ-ын төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ
Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх хэрэгт Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татжээ
П.Наранбаяр: Би хувийн шалтгаанаар сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн
Б.Энхбаяр: Торгоны замтай холбогдчихвол манайх экспортын эрсдэлээ бууруулж чадна
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг