ЭНЭ ӨДӨР: Дэлхийн театрын өдөр тохиож байна

Ц.Анударь / Нүүр

Дэлхийн улс орнууд жил бүрийн 3 дугаар сарын 27-ныг “Олон улсын театрын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Жил бүрийн энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлаг сонирхогчдын баярын өдөр юм.

Энэхүү дэлхийн театрын өдрийг угтаж 2014 онд Бэсрэг жүжгийн төслийн хүрээнд бүтээсэн А.Вампиловын "Хэрээт төгөл", Г.Пинтерийн "Өчигдөр", Николай Колядагийн “Манекен”, Н.Ганхуягийн "Бүүвэй", Люсиль Флетчерийн "Уучлаарай та дугаар андуурч" мөн Ш.Гүрбазарын зохиол "Надаар тоглосон хайр" драмын жүжгүүдээ Univision, Look tv, Skymedia, Sky go, mo tv видео санд өнөөдрөөс эхлэн оруулж байна. Мөн Оросын алдарт зохиолч Лев Толстойн дэлхийн сонгодог "Анна Каренина" романыг тайзны бүтээл болгон үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэж байсан ч “COVID-19” халдварын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Дэлхий нийтийг түгшээж байгаа коронавирусний халдварын тархалтаас сэргийлж ард түмнийхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө энхийн манаанд зогсож Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн бие бүрэлдэхүүн, Эрүүл мэндийн салбарынханд Монголын театрын урлагийн уран бүтээлчид, хамт олноос гүн талархал илэрхийлж байна.

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.

Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг уламжлалтай. Харин энэ удаа ингэж өргөн хүрээнд тэмдэглэх боломжгүй юм.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:39:41

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:39:40

MOGEUH [66.181.161.117] 2020-03-27 15:05:45

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Зочин [66.181.178.74] 2020-03-27 15:00:02

Одоо үеийн монгол жүжигчид ямар ч жүжиглэх авьяасгүй арчаагүй юмнууд. Тэгээд ичихгүй өөрсдийгөө од гээд байх юм.

Зочин [103.80.210.183] 2020-03-27 07:05:16

жүжигчид л сайхан найрлаж тэмдэглэх нь дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.