Япон улс руу нислэг үйлдэх тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд

Ц.Анударь / Нүүр

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Токиогоос иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан УОК-ын Шуурхай штабын орлогч, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатараас Токио чиглэлд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13:05 цагт хөөрч, орон нутгийн цагаар 19:00 цагт газардана. Маргааш буюу 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30 цагт Токиогоос нислэг үйлдэж, орон нутгийн цагаар 13:05 цагт Улаанбаатарт ирнэ.

Тусгай үүргийн онгоцоор нийт Токиогоос 255 иргэн ирэх юм. Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг анхаарууллаа. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд байрлуулахаар тусгаарлах байруудыг бэлтгэсэн гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [153.173.26.2] 2020-04-02 14:54:56

Бүртгэлд нь орж чадахгүй байгаа хүмүүсээ яах гэж байгаа бол? Монгол улсыг төлөөлж Токиод суугаа ЭСЯ дахиж бүртгэхгүй, МИАТ - тай ярьж учраа ол гэсэн. МИАТ нь болохоор ЭСЯ - д бүртгэгдээгүй бол авахгүй гэнэ. Үүнийг нь Улсын онцгой комисс гэгч нь мэдэж байгаа юм болов уу, зохицуулах арга байна уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.